Сүхбаатарын талбайд 21 аймгаас Улаанбаатар хотыг зорин ирсэн малын эмч нар цуглан тайван жагсаал эхлүүллээ.
Малын эмч нарын төлөөлөл “Бид нар өтөг бууц дунд маш хүнд нөхцөлд ажиллаж байхад ямар ч үнэлэмж алга. Энэ салбарыг дэмжихгүй бол малын эмчгүй болох нь. Тиймээс төр, засаг биднийг эргэж хараач” гэв.
Мөн “Мал эмнэлгүүдийг 1997 онд хувьчилснаас хойш 27 жил боллоо. Энэ хугацаанд хувийн мал эмнэлгийн нэгж рүү, эмнэлэг рүү төр засгаас маш бага дэмжлэг үзүүлсэн. Үүнээс болж шинэ залуу эмч нар хөдөө орон нутагт очиж ажиллах боломж алга. ХААИС-ийн мал эмнэлгийн ангийг жилд 200 гаруй оюутан төгсөж байгаа. Тэдний арав хүрэхгүй хувь нь салбартаа ажиллаж байна. Эцэг эх нь малын эмч бол үе дамжин мэргэжлийг нь уламжилж байна. Цөөн хувь нь адууны мэргэшсэн эмч болж, мөн жижиг амьтны эмнэлэгт ажиллаж байгаа.
Одоо мал эмнэлгийн салбарыг бодлогоор дэмжихгүй бол элгээрээ хэвтлээ. Мөн 2025 оны үйлчилгээний хөлсөө аваагүй байна, тиймээс өнөөдөр жагсаж байгаа юм.
Бид гуравдугаар сараас намар арваннэгдүгээр сар хүртэл ажиллана. Зун нэг, хоёр сар амарна. Төр засаг малчдыг их дэмждэг шүү дээ. Энэ дэмжлэг, хүү багатай зээл тусламж малын эмч, мал эмнэлгийн салбарт олдохгүй байна. Үүнийг олговол бид бага хүүтэй зээлээ аваад үйл ажиллагаандаа ашиглах боломж байна, энэ тогтолцоог өөрчилж өгөөч” гэж хүсэв.