gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   ХэнэгТЭЙ байя
    •   Нүүрсний хулгай
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
  • English
  • Цаг агаар
     -7
  • Зурхай
     2.04
  • Валютын ханш
    $ | 3494₮
Цаг агаар
 -7
Зурхай
 2.04
Валютын ханш
$ | 3494₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • ХэнэгТЭЙ байя
    • Нүүрсний хулгай
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
  • English
gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -7
Зурхай
 2.04
Валютын ханш
$ | 3494₮
  • Бүгд
  • Live
  • Фото
  • Видео
  • Зурган өгүүлэмж
Т.Галсан: Монгол бол Хүн гүрний үеэс төрт ёсыг дэлхийд багшилсан аугаа үндэстэн

Өнөөдөр арваннэгдүгээр сарын 26-н. Бүх нийтээр амрахаар хуульчилсан Улс тунхагласны баярын өдөр. Тэгвэл бид эл өдөр юуг эгээрэн санаж, огоорч мартахаас сэрэмжлэх учиртай вэ. Ер нь бидний бахархал юу вэ, орчин цагаа дагаж түүхийн мөр бүдгэрч буй болов уу? Эдгээр агуулгын асуултад Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Т.Галсан ямар хариулт өгсөн бол?

Facebook
Twitter  219

-Монголчууд бидний бахархал юу юм бэ?
-Юуны урд, монгол хүн, Монгол Улс, Монгол үндэстэн аугаа их бахархалтай. Хэрвээ бахархал байхгүй байсан бол бид өчүүхэн гэмшгэлэнт хүн сүрэг байх байсан. Тэр их бахархал нь юу вэ гэхээр, дэлхий Монголын түүхгүйгээр түүхээ бичиж болдоггүй. Тэгээд бод доо.

Монгол бол Хүн гүрний үеэс эхлээд хүчирхэгжил, төрт ёсыг дэлхийд багшилсан аугаа үндэстэн. Цөөхөн атлаа олны олноос хэзээ ч дутдаггүй. Муу атлаа сайны сайнаас хэзээ ч дорддоггүй. Бидний бахархал бол түүх.

Гадаадынхантай ярихдаа түүхээ мэдэж буй хүн монгол хүн харагддаг. Түүхээ мэдэхгүй байгаа нь хоёр хөлтэй мал харагддаг.

Хүүхдүүд түүхээ мэддэг болж байна. Урд цагт түүхийг нуудаг байсан болохоор мэддэггүй байлаа. Одоо бол ардчиллын буянаар түүхийг мэддэг болж, түүхийг үнэнээр нь өгүүлсэн суут бүтээлүүд олон гарлаа. Тэр дотор америк эрдэмтэн Жэк Уэтерфордын байгуулсан гавьяаг хүртэл үнэлж Монголын төр Эзэн Богд Чингис хааныхаа алтан гинжтэй одонг гардууллаа.

Бичлэгийг үзэх боломжгүй бол ЭНД дарна уу

Түүхээ мэддэггүй хүү бол түүхий хүү. Шатрын хөлөгт морь ч болж чадахгүй, тэмээ ч болж чадахгүй, бэрс гарч чадахгүй хажуу тийшээ хаягдах хүүг түүхий хүү гэдэг. Түүхий хүүгийн духан дээр түг хавдтал нь цоходдог. Гадаадынхантай ярихдаа түүхээ мэдэж буй хүн монгол хүн харагддаг. Түүхээ мэдэхгүй байгаа нь хоёр хөлтэй мал харагддаг.

Хоёрдугаарт, Монголын газар нутаг хөрсөн доороо эрдэнэсээс гадна түүх, соёл, урлагаа хадгалчихсан. Түүх нь хөрсөн доороо, бичиг зохиолдоо, оюун ухаандаа байж байдаг. Жилээс жилд археологийн судалгаагаар шинэ олдвор гарч ирж, хүн төрөлхтний нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэж байна.

Гуравдугаарт, Манайх жилийн дөрвөн улиралтай. Наран тивийг, Африкийг төлөөлсөн халуун сайхан зунтай. Мөсөн тивийг төлөөлсөн өвөлтэй. Тэр хоёрын хооронд хатгаа тусчхаж магадгүй гэсэн шиг хавар, намартай. Орчлонгийн дөрвөн тивийн уур амьсгалтай учраас хүн нь эрүүл чийрэг.

Дараачийн том бахархал бол манай монгол бичиг. Хүн төрөлхтөн ерөөсөө зургаахан бичиг л зохиосон. Тэр дотор баруунаас зүүн тийш бичдэг араб бичиг, зүүнээс баруун бичдэг Орос тэргүүтэй үндэстний бичиг байна. Дүрс бичгээс эх авсан хятад, япон, солонгос бичиг байна. Гэтэл үдийн голлосон нарнаас эх газар руугаа буусан, нарны цацраг шиг босоо бичиг ганц бий. Бичихэд хүний даралтыг эмнэж, нүдний хараа сайжруулдаг. Ийм бичигтэй байгаагүй бол бидний түүх байхгүй байсан. Үүгээрээ бид бахархахгүй юм бол өөр юугаараа бахархах вэ.

Анх цаг, энх цагийн түүхийг тэр чигээр нь бичээд хадгалчихсан учраас бид хаанаас ч бичиг гуйхгүй. Улс төрийн хүчирхийллээр цаазлуулчихсан бичгээ одоо сэргээж байгаа сайхан үед амьдарч байгаадаа бид, бидний үр хүүхэд яасан их азтай юм бэ.

Би 1984 онд эрх чөлөөний арал Кубад очлоо. Тэгэхэд тэр их сайхан орд харшуудын дундах гутал засварчин ажиллаж байгаа гэмээр жаахан байшинд намайг урив. Тэнд Кубын хувьсгалын их жолоодогч Фидель Кастро, бүхэл бүтэн тивд хувьсгал хийнэ гэж яваад амь эрстсэн Че Гевара нар нуугдаж байрлаж байжээ. Тухайн зоогийн газрын хүн их овсгоотой байж. Та хоёр гарынхаа үсгийг хайрлаач гээд ханан дээрээ зуруулсан байна. Түүнээс хойш энэ газарт орж ирсэн дэлхийн суут хүмүүс гарын үсгээ зурсаар байгаад тэр байшин дэлхийн бичиг үсгийн үзэсгэлэн болчихсон. Тэгээд соёл, шинжлэх ухаан, урлагийн хамгийн хүндэт зочныг урьдаг болсон байна. Би Монголоос монгол дээлтэйгээ явсны буянаар уригдаж очиж байв. Хүмүүс намайг “Энэ хаанахын хүн бэ” гэж асууж, янз янзаар буудаад л. Нэг нөхөр харин “Энэ самурай” гэдэг юм. /Инээв/ Намайг гарын үсгээ зур гэхэд нь монгол бичгээрээ зурсан. Тэгсэн чинь та сая өөрийгөө зурчихлаа. Одоо гарын үсгээ зураарай гэдэг юм.

Монгол бичиг бол нэгдүгээрт утгаа гаргадаг, утгын бичиг. Хоёрдугаарт дүрсээ хамтатгаж гаргадаг гайхамшигтай бичиг. Давхиж яваа морьтой элчийн хэлснийг үг алдалгүй бичээд авдаг, дэлхийн хамгийн хурдан бичиг.

Бахархал гэдэг бол харьцангуй ойлголт. Дэлхий хүлээн зөвшөөрч байгаа бахархал бол аугаа бахархал. Жишээ нь, Чингис хааныг мянганы суут хүн гэж байгаа нь дэлхий хүлээн зөвшөөрч байгаа юм. Үүнийг бид мэдэхгүй бол Чингисийн удам биш болно.  Мэдэж, мэдүүлж явбал сая бидний бахархал болно.

Халимагт явахад нэг эмэгтэй миний гараас барьчхаад тавьдаггүй. Яадаг билээ гэтэл, хамгийн сүүлд нулимсаа дусаан байж “Би хүн болсныхоо хэргийг бүтээлээ. Би Чингис хааныхаа нутгийн хүний судсыг бариад халуун гарыг нь удаан атгалаа. Одоо би үхэхэд гомдолгүй. Хойд насандаа гарцаа байхгүй Монголдоо очиж төрөх боллоо” гэсэн. Гар барихдаа ханцуйд юм хийчхэж, мөнгө байна. Хүүе, та энд юу хийчхэв гэтэл “Би үүнийг танд биш Монголдоо өргөж буй юм. Авахгүй бол Танд гомдоно шүү” гэсэн. Тэгэхээр үндэстэн маань өөрийнхөө өв соёл, бахархал, үүх түүх, нутгаараа сэтгэл санааны шүншгээ хийдэг байхад бид энд ханхалзсаар байгаад үүнийг багахан мэдэж байна уу?

Бахархалтай ард түмний үндэс угсаа хэзээ ч хэврэгшдэггүй.

-Монголоос л явах юм сан гэх бодолтой хүмүүс олширсон. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
-Хүн гурван янз байдаг юм. Энэ нууц биш шүү. Эрдэнэт хүн гэж бий. Эрдэнэт хүнийг хядаад дуусгачихсан шүү дээ. Чингисийн удмыг толгой дараалан нэрсийг нь жагсааж бичиж байгаад, сумны тоог хүний нэртэй цуг эрэмбэлээд буудаж байлаа. Гэтэл Дотоод яамныхны барьсан хүний тоо нь илүү гарчхаад, сум нь хүрэхгүй. Тэгээд хэд хэдэн хүнийг өршөөлд багтаасан байдаг юм. Энэ бол төр барих ухааныг устгасан. Дэлхийд төрт ёс, алтан аргамжийн бодлого, олон улсын худалдааны торгоны замыг зааж өгсөн ухаантнуудыг ингээд устгачихсан.

Лам хуврагууд жагар, төвд, нангиад, манж, монгол хэлтэй байв. Гүн ухаанаар ертөнцийн жамыг таньчихсан, нүгэл үйлдэхгүйгээр ариун амьдрах ёсзүйн сургаал хайрлагчдыг устгачихсан. “Мал дагасан малууд үлдлээ” хэмээсэн байдаг. Тийм байсан үндэстэн өнөөдөр ийм байгаа нь эрдэнэт хүн дахин олширч байгаагийн шинж.

Дараа нь сайн, муу холилдсон хүн сүрэг гэж байна. Туулын ус хэчнээн сайхан рашаан байлаа. Одоо бол хотынхны лаг үйлдвэрүүдийн угаадастай урсаж байна.

Нөгөөдөх нь, хүн адгуус. Удмаа ухнатчихсан, төрлөө төнхчихсөн. Харахад хүн, яг начир дээрээ оюун ухаангүй. Цус ойртоно гэдгийг удмаа ухнатах, төрлөө төнхчих гэдэг.

Дэлхийн төрт ёсны хийгээд, өнөөгийн ертөнцийн гүн ухааныг сурсан сайхан хүүхдүүд зөндөө ирж байна. Гэтэл яг нарийн дээрээ гадаадынхны дуулгавартай гар, хөл болоход хүрчихсэн, эх орноо үгүйсгэж, юу ч байхгүй мэт санадаг хүүхдүүд байна. Өөрөөр хэлбэл, золбин нохой болчхож байгаа юм. Хоточ нохой бол

  • нэгдүгээрт хоттой сүргээ хамгаалдаг
  • хоёрдугаарт эзнээ хамгаалдаг
  • гуравдугаарт эр нөхрийг байхгүй хойгуур согтуу юм ирээд эхнэрийг нь айлгах вий хэмээн хамгаалж байдаг. Монгол нохой бол ийм. Золбин нохой бол угаадас хэн өгнө, тэрд. Яс хэн чулуудна, түүнд. Чоно ирж байхад хуцахгүй. Харин бүр байтлаа байгаа орчноо бузарлаж байдаг. Цөөхөн ийм тохиолдол байна. Залуучуудыг хавтгайруулан тэгж хэлж болохгүй.

Хойч үедээ би, золбишрохгүй, Эзэн Чингисийн нутагт эзэгнэн сууж, гал голомтыг нь бадраах бахархалт хүмүүс болно гэж баттай итгэж байгаа шүү.

-Та дотроо эмзэглэж явдаг, залууст үүнийг л захих сан хэмээн боддог зүйл бий юу?
-Бид ардчилсан хувьсгалыг оготнын хамраас цус гаргахгүй тогтоосон нь том ялалт. Гэвч хувьсгалынхаа ялалтыг улс төрийн сайн дурын уран сайханчдад алдсан явдал бол бидний маш том гэмшил. Тэд Монголын эд баялгийг хувийнхаа өмч гэж бодчихсон, хэмжээ хязгааргүй хувьдаа өмчилж, үрж, зарж, сүйтгэсэн. Энэ явдал хорин хэдэн жил үргэлжилжээ. Энэ шаналанг яаж залруулах уу гэж хэсэг хүүхэд зовлогоо зовоож, нойроо хугасалж, сэтгэлээ сэглэж, өмнөхийн хилэнцийг хойдох нь үүрч байна. Сонгогчид ухаантай байвал үйл хэргийг зөв авч явах хүмүүсийг л төрд гаргаж байгаасай. Үгүй бол нутгийн жаахан үзэл, сонгуулийн үеэр тараасан мөнгө, гаднын нөлөө дийлнэ. АНУ-ын сонгуульд гаднын нөлөө байхад манайх юухан байх вэ дээ.

Шатраа зөв өрсөн байхад хожил гардаг. Бэрсний байранд түүхий хүү байхад хэзээ ч хожил гарахгүй. Үүнтэй адилхан миний ард түмэн удирдах ажил, улс төрчдөд нутгаа, удмаа, монгол хэл бичиг, соёлоо мэддэг, санасан бодсоноо хүнээр бичүүлж хагас дутуу үсэглэн уншдаг салбадайнуудыг биш. Тархи нь дэлхийн түвшний цараатай, зүрх нь Монголын төлөө лугшдаг, нүд нь ирээдүйг хардаг хүмүүсийг гаргах болтугай. Үүнд би санаа чилж явдаг юм. Чи харин уруулаас дугтраад хэлүүлчихлээ дээ хө.

Бид бахархах юмтай үндэстэн шүү. Бахархлаа мөнхөд бадраатугай, хойч үе минь ээ.

-Ярилцсанд баярлалаа. Танд эрүүл энх, саруул сайныг ерөөе.      
-Баярлалаа.

  • О.Дөлгөөн: Хэзээ ч буруу юм хийж, ээжийнхээ итгэлийг алдаж байгаагүй
    О.Дөлгөөн: Хэзээ ч буруу юм хийж, ээжийнхээ итгэлийг алдаж байгаагүй
    Өчигдөр
  • "GS25, CU-ийн удирдлагууд автобусны жолооч нарт амарч, бие засах газар тохижуулж өгөхөөр ярилцсан"
    "GS25, CU-ийн удирдлагууд автобусны жолооч нарт амарч, бие засах газар тохижуулж өгөхөөр ярилцсан"
    Өчигдөр
  • 29-р дунд сургуулийн багш, сурагчид ДОХИОНЫ АНГЛИ ХЭЛ сурах боломжтой боллоо
    29-р дунд сургуулийн багш, сурагчид ДОХИОНЫ АНГЛИ ХЭЛ сурах боломжтой боллоо
    Өчигдөр
  • "Урд хил рүү тулсан, боомтын хоёр төмөр замаар VII сараас эхлэн нүүрс экспортлохоор төлөвлөсөн"
    "Урд хил рүү тулсан, боомтын хоёр төмөр замаар VII сараас эхлэн нүүрс экспортлохоор төлөвлөсөн"
    2023-02-02
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна
    2023-02-02
  • Ч.Хүрэлбаатар: Монгол Улсын эдийн засаг 2022 онд 4.5 хувиар өссөн
    Ч.Хүрэлбаатар: Монгол Улсын эдийн засаг 2022 онд 4.5 хувиар өссөн
    2023-02-01
  • "Ярилцлагын шатанд хамгийн өндөр оноо авсан гурван хүнийг компанийн удирдлагад танилцуулна"
    "Ярилцлагын шатанд хамгийн өндөр оноо авсан гурван хүнийг компанийн удирдлагад танилцуулна"
    2023-01-31
  • Л.Төр-Од: Монгол Улс авлигын индексээр дэлхийн 180 орноос 116-д жагссан
    Л.Төр-Од: Монгол Улс авлигын индексээр дэлхийн 180 орноос 116-д жагссан
    2023-01-31
  • "Сувилагч зүрхний тариа андуурч хийсний улмаас дүү минь нас барж, дөрвөн хүүхэд нь өнчирсөн"
    "Сувилагч зүрхний тариа андуурч хийсний улмаас дүү минь нас барж, дөрвөн хүүхэд нь өнчирсөн"
    2023-01-30
  • Хөгжлийн банкны хоёр дахь нээлттэй сонсголд Х.Баттулгыг хүү, охиных нь хамт гэрчээр дуудна
    Хөгжлийн банкны хоёр дахь нээлттэй сонсголд Х.Баттулгыг хүү, охиных нь хамт гэрчээр дуудна
    2023-01-30
  • "Улсын томоохон асуудлын талаарх иргэдийн санал, бодлыг тандахаар судалгаа явуулж байна"
    "Улсын томоохон асуудлын талаарх иргэдийн санал, бодлыг тандахаар судалгаа явуулж байна"
    2023-01-30
  • Хууль тогтоомжийн тухай хуулийг зөрчсөн, иргэдийн саналыг аваагүй тул "сошиал" хуульд ХОРИГ ТАВИВ
    Хууль тогтоомжийн тухай хуулийг зөрчсөн, иргэдийн саналыг аваагүй тул "сошиал" хуульд ХОРИГ ТАВИВ
    2023-01-30
  • "Эрдэнэс Монгол"-ын хүний нөөцийн сонгон шалгаруулалтын үеэр зөрчил гараагүй
    "Эрдэнэс Монгол"-ын хүний нөөцийн сонгон шалгаруулалтын үеэр зөрчил гараагүй
    2023-01-27
  • "Шавартай, хог шороотой 100 тонн давсыг сольж өгөхийг шаардсан"
    "Шавартай, хог шороотой 100 тонн давсыг сольж өгөхийг шаардсан"
    2023-01-27
  • ФОТО: Утаатай Улаанбаатар хотын өглөө
    ФОТО: Утаатай Улаанбаатар хотын өглөө
    2023-01-27
  • Ажлын байрны цомхтгол хийж буй ээлжит технологийн компани нь “IBM” болов
    Ажлын байрны цомхтгол хийж буй ээлжит технологийн компани нь “IBM” болов
    2023-01-26
  • Э.Нарантунгалаг: Иргэний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хумьсан хууль боллоо
    Э.Нарантунгалаг: Иргэний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хумьсан хууль боллоо
    2023-01-25
  • Сошиалтай холбоотой хуулийг яаралтай горимоор оруулан, ХҮЧ ТҮРЭН баталлаа
    Сошиалтай холбоотой хуулийг яаралтай горимоор оруулан, ХҮЧ ТҮРЭН баталлаа
    2023-01-20
  • ХЭҮК: Хуулийн төсөлтэй богино хугацаанд танилцсан
    ХЭҮК: Хуулийн төсөлтэй богино хугацаанд танилцсан
    2023-01-20
  • ФОТО: Домгууд чуулсан нөхөрсөг тоглолтод Мессигийн баг хожив
    ФОТО: Домгууд чуулсан нөхөрсөг тоглолтод Мессигийн баг хожив
    2023-01-20
  • ФОТО: Ардчилсан намын даргын сонгуулийн ЭРГЭН ТОЙРОНД...
    ФОТО: Ардчилсан намын даргын сонгуулийн ЭРГЭН ТОЙРОНД...
    2023-01-19
  • Л.Гантөмөр Ардчилсан намын даргаар сонгогдлоо
    Л.Гантөмөр Ардчилсан намын даргаар сонгогдлоо
    2023-01-19
  • АН-ын даргыг сонгох санал хураалт дуусаж, тооллого эхэллээ
    АН-ын даргыг сонгох санал хураалт дуусаж, тооллого эхэллээ
    2023-01-19
  • ХУУЛИЙН ТӨСӨЛ: Нийтийн албан тушаалтны хувийн мэдээллийг зөвшөөрөлгүй нийтлэхийг хориглоно
    ХУУЛИЙН ТӨСӨЛ: Нийтийн албан тушаалтны хувийн мэдээллийг зөвшөөрөлгүй нийтлэхийг хориглоно
    2023-01-19
  • Л.Гантөмөр: Ардчиллыг буцаан сэргээе гэвэл өнгө мөнгөнд битгий хууртаарай
    Л.Гантөмөр: Ардчиллыг буцаан сэргээе гэвэл өнгө мөнгөнд битгий хууртаарай
    2023-01-19
  • "Роснефть"-ээс сар бүр 80 мянган тонн дизель түлш нийлүүлэх гэрээ байгуулсан
    "Роснефть"-ээс сар бүр 80 мянган тонн дизель түлш нийлүүлэх гэрээ байгуулсан
    2023-01-19
  • ВИДЕО: Зайсан тойруугийн авто замын чиглэлд орсон ӨӨРЧЛӨЛТ
    ВИДЕО: Зайсан тойруугийн авто замын чиглэлд орсон ӨӨРЧЛӨЛТ
    2023-01-18
  • “Хүний толгой дээр кофе асгасан хэргийг Эрүүгийн шинжтэй гэж үзсэн”
    “Хүний толгой дээр кофе асгасан хэргийг Эрүүгийн шинжтэй гэж үзсэн”
    2023-01-18
  • "Б.Ундармаагийн хүү "Монгол мах экспо" ХХК-ийн 51 хувийг эзэмшдэг байсан"
    "Б.Ундармаагийн хүү "Монгол мах экспо" ХХК-ийн 51 хувийг эзэмшдэг байсан"
    2023-01-16
  • Хөгжлийн банктай холбоотой нотлох баримт шинжлэх сонсгол эхэллээ
    Хөгжлийн банктай холбоотой нотлох баримт шинжлэх сонсгол эхэллээ
    2023-01-16
gogo logo
gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2023 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан