gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Бүгд
  • Live
  • Фото
  • Видео
  • Зурган өгүүлэмж
35 ММ-ИЙН ДУРАНД: Хаа байна тэр алхах зам чинь, Х.Нямбаатар аа

35 ММ-ИЙН ДУРАНД: Хаа байна тэр алхах зам чинь, Х.Нямбаатар аа

Дарга ууртай байхад би суугаад байж болохгүй, гарч алхъя гээд камераа шүүрээд өндийлөө.

Г.Өнөболд
35 мм-ийн дуранд
2025-03-08
 600
Facebook
Twitter

Хотын дарга Х.Нямбаатар хоёр хоногийн өмнө цахим хуудсандаа “Монголчууд явган явах маш дургүй, залхуу учраас тэр” гэж уурлангуй бичжээ. Дарга ууртай байхад би суугаад байж болохгүй, гарч алхъя гээд камераа шүүрээд өндийлөө. “Аль тэр, алхдаггүй залхуу монголчууд хаа байна, ичтэл нь зургийг нь дарна даа” гээд эрэлд гарав.

Уг нь, хөөрхийс алхаад байгаа бололтой юм аа. Тэргэнцэртэй иргэн, тэргэнд хүүхдээ суулгаад түрсэн ээж, аав. Сургуулийн сурагчид, оюутнууд. Ажилтай л бололтой идэр насныхан алхаж л байна даа. Тэгвэл энэ ахмадууд алхахгүй байна уу гэвэл үндэсний хувцсаараа гоёсон эмээ, өвөө нар халтираад уначих вий гэхээс айхдаа дөнгөж хөлд орж буй хүүхэд л гэлтэй тэмтчиж явна. Тэдний энэ нөр их хичээл зүтгэлээс залуус бид мотиваци авах хэрэгтэй санагдлаа. Хүн хичээвэл алхана, хүрнэ шүү.

Хотын дарга “80 мянган машин зорчино гэж анх төлөвлөгдсөн хотод 800 мянган машин бөгс эргэх зайгүй түгжирч байна” гэсэн байсан. Нээрэн, энэ хот чинь яасан ч их машинтай юм. Явган алхах ч зай олдохгүй байна шүү. Хоёр алхаад л машин тээглэх юм. Ер нь энэ хүмүүс яах гэж машин авч унаад байдаг юм бэ, бэлээхэн 1200 автобус иргэдэд үйлчилж байхад гээд эргэн тойрноо харлаа.

Автобусны буудал дүүрэн хүн зогсож байна. Цааш алхвал арваад автобус нэгдүгээр эгнээ дүүрэн эгнэн жагсаад түгжирчээ. Дотроо дүүрэн хүнтэй юм. Лав түрүүчийн автобусны буудал дээр багшралдан байсан хүмүүсийг багтаах зайтай автобус энд алга. Тэгвэл тэр хүмүүс яаж явах болж байна. Тийм ээ, даргын хэлдгээр залхууралгүй алхах хэрэгтэй шүү дээ. Гэхдээ гэр нь Дамбадаржаад, Долоон буудлын эцэст, эсвэл бүр урагшаа Ургах наранд, хойшоо Баруунтүрүүнд бол алхахад бас арай хол уу?. Гадаа их хүйтэн байна даа, тэр хүмүүс бага насны хүүхэдтэй бол дагуулаад алхахад хөл, гар нь хөлдөж сүйд болох вий. Энэ мэт зайлшгүй шалтгаанаар л муу ч сайн ч гэсэн хөл дүүжлэх унаатай болох түмэн хүслийн цуглуулгаар Улаанбаатар хот ийм их машинтай болж л дээ.

Ер нь энэ ойрхон гэртэй хүмүүс алхахад яах вэ дээ. Тэдний “мууг” үздэг хэрэг гээд алхаж явтал  зам маань гэнэт дуусаад, байшингийн булан мөргөх шахав. Замаа буцаад олохын тулд би автомашины зам руу орж алхаад, өнөөх байшинг тойрох ёстой юм байна. Автомашины замаар алхаж байтал ууртай жолооч “Зайлаач п... минь” гээд орилов. Хмм, хачин зантай юм бэ. Би тэгээд нисэлтэй биш.

Алхаж явтал явган хүний гарц байна. Гарцаар алхаж явтал гэнэтхэн айлын орц руу орох шахав. Өндийгөөд харвал өмнө орон сууц сүндэрлэж байх юм. Үргэлжлүүлэн цааш алхахын тулд энэ барилгыг бас тойрох ёстой юм байна, үгүй бол энэ байрны айлуудад орж аяга, цай уугаад гар гэж албаар ингэж барьсан юм болов уу гэж бодоод амжив.

Ер нь л хотод явган алхах их хэцүү юм байна, дарга аа. Та нэг алхаад үзэх үү? Танайх хаана вэ. Та гэрээсээ Яармагт байх хотын захиргаа руугаа хоёр зээрдээрээ жийлгээд нэг үзэх үү, дарга минь. 

  • ФОТО: "Мет Гала" наадамд ирсэн зочдын этгээд хувцас, гоёл...
    ФОТО: "Мет Гала" наадамд ирсэн зочдын этгээд хувцас, гоёл...
    2025-05-06
  • ФОТО: Пап Францисыг эцсийн замд нь үдлээ
    ФОТО: Пап Францисыг эцсийн замд нь үдлээ
    2025-04-27
  • ФОТО: “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд эхэллээ
    ФОТО: “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд эхэллээ
    2025-04-24
  • “Оюу толгой” компани Өмнөговьд 1200 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг хүлээлгэн өглөө
    “Оюу толгой” компани Өмнөговьд 1200 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг хүлээлгэн өглөө
    2025-04-22
  • ФОТО: Монголын циркчид төв талбайд тоглож, хүүхэд багачуудыг баясгаж байна
    ФОТО: Монголын циркчид төв талбайд тоглож, хүүхэд багачуудыг баясгаж байна
    2025-04-16
  • ФОТО: Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд тохиосон хүчтэй шороон шуурганы дараах нөхцөл байдал
    ФОТО: Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд тохиосон хүчтэй шороон шуурганы дараах нөхцөл байдал
    2025-04-14
  • “Монгол гэр бүл” гэрэл зургийн уралдааны ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮДЭЭС
    “Монгол гэр бүл” гэрэл зургийн уралдааны ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮДЭЭС
    2025-04-07
  • ФОТО: БЗД-ийн 10-р хороонд экстрем спортын талбайг тохижуулж дуусжээ
    ФОТО: БЗД-ийн 10-р хороонд экстрем спортын талбайг тохижуулж дуусжээ
    2025-04-04
  • ФОТО: Сүхбаатарын талбайд 3333 сурагч "Тусгаар тогтнол" шүлэг уншлаа
    ФОТО: Сүхбаатарын талбайд 3333 сурагч "Тусгаар тогтнол" шүлэг уншлаа
    2025-04-04
  • ФОТО: ЗХУ, БНМАУ-ын ухуулгын зурагт хуудас, захидал зэргийг багтаасан үзэсгэлэнг дэлгэлээ
    ФОТО: ЗХУ, БНМАУ-ын ухуулгын зурагт хуудас, захидал зэргийг багтаасан үзэсгэлэнг дэлгэлээ
    2025-03-19
  • ФОТО: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Польшид суралцаж буй оюутнуудтай уулзлаа
    ФОТО: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Польшид суралцаж буй оюутнуудтай уулзлаа
    2025-03-15
  • Дарамт хүчирхийллийн тухай олон улсын конвенцод нэгдэхийг уриалж, жагслаа
    Дарамт хүчирхийллийн тухай олон улсын конвенцод нэгдэхийг уриалж, жагслаа
    2025-03-14
  • Татварын маргаантай энэ үед Канад, АНУ-ыг бэлгэддэг шувуудын тэмцлийг дуранд буулгажээ
    Татварын маргаантай энэ үед Канад, АНУ-ыг бэлгэддэг шувуудын тэмцлийг дуранд буулгажээ
    2025-03-06
  • ФОТО: Оскарт хүрэлцэн ирсэн алдартнуудын хувцас, гоёл
    ФОТО: Оскарт хүрэлцэн ирсэн алдартнуудын хувцас, гоёл
    2025-03-03
  • ФОТО: Лхам хурах битүүний ёсон
    ФОТО: Лхам хурах битүүний ёсон
    2025-03-01
  • ФОТО: Сар шинийн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүд
    ФОТО: Сар шинийн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүд
    2025-02-27
  • ФОТО: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гавьяат тамирчин Э.Цэндбаатар нарт баяр хүргэв
    ФОТО: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гавьяат тамирчин Э.Цэндбаатар нарт баяр хүргэв
    2025-02-17
  • ФОТО: Э.Цэндбаатар жин ахиж тулалдана
    ФОТО: Э.Цэндбаатар жин ахиж тулалдана
    2025-02-14
  • ФОТО: Валентины өдөр
    ФОТО: Валентины өдөр
    2025-02-14
  • ФОТО: Мөсний шагай сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнээс
    ФОТО: Мөсний шагай сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнээс
    2025-02-13
  • 35 ММ-ИЙН ДУРАНД: Дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд өвөлжиж бас өсөж буй тэд
    35 ММ-ИЙН ДУРАНД: Дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд өвөлжиж бас өсөж буй тэд
    2025-02-12
  • Ааруул 30-40 мянга, хэвийн боов 5000-8000 төгрөгийн үнэтэй байна
    Ааруул 30-40 мянга, хэвийн боов 5000-8000 төгрөгийн үнэтэй байна
    2025-02-09
  • ФОТО: Чингис хааны хөвгүүн хаад, тэдний орд, соёл уламжлал, хувцас өмсгөлийг харуулжээ
    ФОТО: Чингис хааны хөвгүүн хаад, тэдний орд, соёл уламжлал, хувцас өмсгөлийг харуулжээ
    2025-02-07
  • ФОТО: ₮100 саяын төлөө жүдогийн жин бүрийн шилдэг зургаан тамирчин өрсөлдөж байна
    ФОТО: ₮100 саяын төлөө жүдогийн жин бүрийн шилдэг зургаан тамирчин өрсөлдөж байна
    2025-02-05
  • ФОТО: “Гудамж”-нд өнгөрүүлсэн 365 хоног
    ФОТО: “Гудамж”-нд өнгөрүүлсэн 365 хоног
    2025-01-24
  • ФОТО: Анхны Ерөнхийлөгч П.Очирбатад хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаа
    ФОТО: Анхны Ерөнхийлөгч П.Очирбатад хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаа
    2025-01-24
  • ФОТО: 200 гаруй үлэг гүрвэлийн их сүргийн мөр олджээ
    ФОТО: 200 гаруй үлэг гүрвэлийн их сүргийн мөр олджээ
    2025-01-13
  • 20:30 цаг: Жагсагчид Их тэнгэрийн ам руу хөдөллөө
    20:30 цаг: Жагсагчид Их тэнгэрийн ам руу хөдөллөө
    2025-01-11
  • ЗУРАГЛАЛ: 2040 онд Улаанбаатар хотын иргэдийн 91 хувь нь орон сууцанд амьдарна
    ЗУРАГЛАЛ: 2040 онд Улаанбаатар хотын иргэдийн 91 хувь нь орон сууцанд амьдарна
    2025-01-09
  • Оны шилдэг бүтээлүүдийг толилуулж байна
    Оны шилдэг бүтээлүүдийг толилуулж байна
    2024-12-31
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан