gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Бүгд
  • Live
  • Фото
  • Видео
  • Зурган өгүүлэмж
ФОТО: Хүүхдүүдийг харьяалал харгалзахгүй элсүүлдэг, үнэ төлбөргүй урлагийн сургууль

ФОТО: Хүүхдүүдийг харьяалал харгалзахгүй элсүүлдэг, үнэ төлбөргүй урлагийн сургууль

Нэг ангид багачуудад балетын хичээл орж байна. Өөр нэг хаалга татвал тэнд дунд ангийн охид ятга тоглож байлаа. Харин ахлах ангийнханд математикийн хичээл орж байх бөгөөд самбарт бичсэнээр өнөөдрийн хичээлийн сэдэв “Давхар функц” юм байна. Энэ бол Эрдэнэт хотын “Уран эгшиг” сургууль.

Г.Тэгшсүрэн
Соёл урлаг
2023-11-18
 3653
Facebook
Twitter

Нэг ангид багачуудад балетын хичээл орж байна. Өөр нэг хаалга татвал тэнд дунд ангийн охид ятга тоглож байлаа. Харин ахлах ангийнханд математикийн хичээл орж байх бөгөөд самбарт бичсэнээр өнөөдрийн хичээлийн сэдэв “Давхар функц” юм байна. Энэ бол Эрдэнэт хотын “Уран эгшиг” сургууль.

Урлагаар дамжуулан гоо сайхны мэдрэмжтэй, бүтээлч сэтгэлгээтэй, ёс зүйтэй монгол иргэнийг бэлтгэх зорилгоор энэ сургуулийг 2022 онд байгуулжээ. Урлагийн  төрөлжсөн сургууль болгон тохижуулах эхний ээлжийн санхүүжилт болох 100 сая төгрөгийг орон нутгаас шийдвэрлэсэн байна. Тус сургуулийн сургалт хариуцсан менежер, лимбэ, найрал хөгжмийн багш, СТА Д.Пүрэвсүрэнгээс дараах тодруулгыг авлаа.

-Та өөрийгөө танилцуулахгүй юу?
-Би хөгжмийн багш, удирдаач мэргэжилтэй. Улаанбаатарын Багшийн сургууль, ЗХУ, Украины Харьков хотод Соёлын дээд сургуулийг ардын хөгжмийн удирдаачаар төгссөн. Говь-Алтай аймгийн Алтай чуулга, Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театр, Эрдэнэтийн “Эрдэнэт чуулга” зэрэг мэргэжлийн урлагийн байгууллагад ажиллаж байгаад 1999 оноос Эрдэнэтийн 4 дүгээр сургуулийн дэргэдэх хөгжмийн төрөлжсөн сургуулилалттай ангид найрал хөгжмийн багшаар ажилласан. Энэ ангийг анх 1988 онд байгуулсан бөгөөд ардын урлагийн чиглэлийн хичээлүүдийг тасралтгүй зааж явсаар, энэ суурин дээр 2022 онд аймгийн Засаг дарга Ж.Батжаргалын шийдвэрээр “Уран эгшиг” сургуулийг байгуулж, өнгөрсөн жил энд нүүн ирж тохижоод байна.

Бид урлагийн авьяасыг хөгжүүлэх, авьяастай хүүхдүүдийг нээн илрүүлэх, урлагаар дамжуулж хүүхдийг хүмүүжүүлэх, алсдаа урлагийн чиг баримжааг олгохыг л зорьдог.

Одоогоор манай сургуульд нийт 450 гаруй хүүхэд суралцаж, хөгжмөөс гадна уран зураг, жүжгийн, бүжгийн, дууны, дизайн технологийн гээд бусад урлагийн төрлийн 15 анги хичээллэж байна. Шинээр байгуулсан сургууль тул үйл ажиллагаа өргөжиж, хүүхдийн тоо нэмэгдэж, техник, технологи хөгжим хэрэгслийн нөөц бололцоонд аймаг орон нутгаас анхаарч, дэмжиж байгаа.

-Сурагчдаа хэрхэн элсүүлж байгаа вэ?
-Манай аймгийн хэмжээнд харьяалал харгалзахгүй элсэлт авдаг ганц сургууль. Амьдрах орчноо шийдээд ирж байгаа бусад аймаг, сумын хүүхдүүд ч элсэж байгаа. Эцэг эхчүүд байр орчноо шийдэж чадвал гаднынх гэдэггүй. Элсэлтээ чанаржуулахын тулд шалгаруулалтыг хоёр үе шаттай явуулдаг.

Манай хүүхдүүд бүгд урлагийн хүмүүс болохгүй. Инженер, эдийн засаг ч болно. Урлагийн сайхан мэдрэмжтэй иргэн төлөвшүүлнэ гэдэг том ололт л гэж би хардаг.

-Үнэ төлбөргүй улсын сургууль гэж ойлгосон. Зөв үү?
-Тийм ээ, үнэ төлбөргүй. Хувьсах зардлыг аймаг, орон нутгаас гаргаж өгдөг. Гэхдээ жилийн хугацаанд эцэг, эхчүүдээс нийт 350 орчим мянган төгрөгийн нэмэлт зардал гардаг. Хүүхдүүд ерөнхий боловсролоо давхар эзэмшээд, үүн дээр нэмээд урлагийн бусад чиглэлээр суралцдаг гэсэн үг л дээ. Үдээс өмнө ерөнхий эрдмийн, үдээс хойш мэргэжлийн ангиудын хичээл орно. Нэг анги 22 хүүхэдтэй байхаар тогтсон. Гэтэл морин хуурын анги 27, зураг 30, бүжгийнх 40  сурагчтай болсон, эрэлт их байна. Бас хөгжмийн багш нар ховордоод байгаа. Хуучир хөгжим гэхэд багш олдохгүй, төгөлдөр хуурын мэргэжлийн багш бүр асуудалтай байна, цаашид шийдэгдээд явах байх.

-Энэ сургуулийн хүүхдүүдийн урлагийн үзүүлбэрүүдээр аймаг, орон нутгийн чухал арга хэмжээнүүдийг нээдэг гэж сонссон?
-
Тийм ээ, заагтай, ялгаатай, цагтай, хуваарьтай байхгүй бол тэр болгонд хүүхдүүдээ оролцуулаад тэдэнд урлагийн байгууллагын ачаа үүрүүлээд байж болохгүй. Мэдээж гол арга хэмжээнд хүүхэд өөрөө ч оролцох дуртай. Авьяастай хүүхдүүд олон бий. “Уран эгшиг” гээд улсын уралдаан болдог. Үүнд манай хүүхдүүд амжилттай оролцсон. Мөн лимбэний төрөлд улсын хоёр уралдааны Гран при-г манай сурагч хүртсэн.

Ер нь хүүхдийг математик, тоогоор “зодох” биш хүн болох асуудал дээр хөгжим бол гоо зүй ёс суртахууны асар том хүмүүжил олгодог. Хүн болгон математикч болох албагүй, хүн бүр эцэг эх болно гэдэг. Манай хүүхдүүд бүгд урлагийн хүмүүс болохгүй. Инженер, эдийн засагч ч болно. Урлагийн сайхан мэдрэмжтэй иргэн төлөвшүүлнэ гэдэг том ололт л гэж би хардаг. Хөгжим, урлаг хүнийг дандаа зөв тал руу, гоо сайханд чиглүүлж байдаг утгаараа маш чухал. Манай аймаг спортын сургуультай. Нэмээд урлагийн сургууль байгууллаа. Үүгээр дамжуулан хүүхдийг хөгжүүлж явна гэдэг том хөрөнгө оруулалт.

  • "Цацраг идэвхт бодисын нөлөөлөл хэмжих олон улсын лаборатори байгуулахаар боллоо"
    "Цацраг идэвхт бодисын нөлөөлөл хэмжих олон улсын лаборатори байгуулахаар боллоо"
    2025-05-07
  • "Монголчууд хэдхэн сарын дотор Temu онлайн дэлгүүрээс ₮24 тэрбумын бараа худалдан авчээ"
    "Монголчууд хэдхэн сарын дотор Temu онлайн дэлгүүрээс ₮24 тэрбумын бараа худалдан авчээ"
    2025-05-06
  • ФОТО: "Мет Гала" наадамд ирсэн зочдын этгээд хувцас, гоёл...
    ФОТО: "Мет Гала" наадамд ирсэн зочдын этгээд хувцас, гоёл...
    2025-05-06
  • П.Наранбаяр: Боловсролын зээлийн сангийн журмыг шинэчиллээ
    П.Наранбаяр: Боловсролын зээлийн сангийн журмыг шинэчиллээ
    2025-04-30
  • ФОТО: Пап Францисыг эцсийн замд нь үдлээ
    ФОТО: Пап Францисыг эцсийн замд нь үдлээ
    2025-04-27
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж байна
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж байна
    2025-04-25
  • УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ
    УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ
    2025-04-24
  • ФОТО: “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд эхэллээ
    ФОТО: “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд эхэллээ
    2025-04-24
  • "Засгийн газар Цагаан дэл уул-Өлзий боомтыг нээх тогтоол гаргаж, хууль зөрчсөн"
    "Засгийн газар Цагаан дэл уул-Өлзий боомтыг нээх тогтоол гаргаж, хууль зөрчсөн"
    2025-04-22
  • “Оюу толгой” компани Өмнөговьд 1200 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг хүлээлгэн өглөө
    “Оюу толгой” компани Өмнөговьд 1200 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг хүлээлгэн өглөө
    2025-04-22
  • Уулаар, ой модоор алхахдаа тод хувцас өмсөхийг зөвлөв
    Уулаар, ой модоор алхахдаа тод хувцас өмсөхийг зөвлөв
    2025-04-18
  • УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна
    УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна
    2025-04-17
  • ФОТО: Монголын циркчид төв талбайд тоглож, хүүхэд багачуудыг баясгаж байна
    ФОТО: Монголын циркчид төв талбайд тоглож, хүүхэд багачуудыг баясгаж байна
    2025-04-16
  • ФОТО: Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд тохиосон хүчтэй шороон шуурганы дараах нөхцөл байдал
    ФОТО: Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд тохиосон хүчтэй шороон шуурганы дараах нөхцөл байдал
    2025-04-14
  • Youtube-д 38 сая дагагчтай IshowSpeed Монгол дахь аяллаа шууд дамжуулж байна
    Youtube-д 38 сая дагагчтай IshowSpeed Монгол дахь аяллаа шууд дамжуулж байна
    2025-04-11
  • "Ерөнхий Прокурорын гаргасан дүрэм журам Хууль зүйн яаманд бүртгэлгүй байдгийг нээлттэй болгох хэрэгтэй"
    "Ерөнхий Прокурорын гаргасан дүрэм журам Хууль зүйн яаманд бүртгэлгүй байдгийг нээлттэй болгох хэрэгтэй"
    2025-04-10
  • “Төгрөг нуур” ордыг $250 саяар худалдахдаа бидний 20 хувийг зөвшөөрөлгүй авч, шилжүүлсэн”
    “Төгрөг нуур” ордыг $250 саяар худалдахдаа бидний 20 хувийг зөвшөөрөлгүй авч, шилжүүлсэн”
    2025-04-08
  • “Монгол гэр бүл” гэрэл зургийн уралдааны ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮДЭЭС
    “Монгол гэр бүл” гэрэл зургийн уралдааны ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮДЭЭС
    2025-04-07
  • ФОТО: БЗД-ийн 10-р хороонд экстрем спортын талбайг тохижуулж дуусжээ
    ФОТО: БЗД-ийн 10-р хороонд экстрем спортын талбайг тохижуулж дуусжээ
    2025-04-04
  • ФОТО: Сүхбаатарын талбайд 3333 сурагч "Тусгаар тогтнол" шүлэг уншлаа
    ФОТО: Сүхбаатарын талбайд 3333 сурагч "Тусгаар тогтнол" шүлэг уншлаа
    2025-04-04
  • Дараах шинж тэмдгүүд илэрвэл эмчид хандахыг зөвлөж байна
    Дараах шинж тэмдгүүд илэрвэл эмчид хандахыг зөвлөж байна
    2025-04-04
  • "Гэр бүлийн хүчирхийлэлд биеийн хохирол учруулаагүй бол заавал баривчлах шаардлагагүй болно"
    "Гэр бүлийн хүчирхийлэлд биеийн хохирол учруулаагүй бол заавал баривчлах шаардлагагүй болно"
    2025-04-03
  • С.Бямбацогт: ХХОАТ-ыг 1 хувь болговол сөрөг үр дагавартай. Аливааг тал талаас нь хардаг байя
    С.Бямбацогт: ХХОАТ-ыг 1 хувь болговол сөрөг үр дагавартай. Аливааг тал талаас нь хардаг байя
    2025-04-03
  • "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 жил тутамд тогтооно гэж заасан ч 3 жил дараалан нэмлээ"
    "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 жил тутамд тогтооно гэж заасан ч 3 жил дараалан нэмлээ"
    2025-04-03
  • Нийслэлийн 2025 оны төсвийг тодотголоо
    Нийслэлийн 2025 оны төсвийг тодотголоо
    2025-03-28
  • "УИХ-д олон сонгогдсон, эрх нь дархлагдсан хүмүүс залуу гишүүдийн боломжийг хаадгаа боль"
    "УИХ-д олон сонгогдсон, эрх нь дархлагдсан хүмүүс залуу гишүүдийн боломжийг хаадгаа боль"
    2025-03-27
  • "Шивээхүрэн боомтоор Гашуунсухайтаас дутахааргүй хэмжээний нүүрс экспортлох боломжтой"
    "Шивээхүрэн боомтоор Гашуунсухайтаас дутахааргүй хэмжээний нүүрс экспортлох боломжтой"
    2025-03-26
  • Б.Батзориг: Сайд "Ноорог"-ийн асуудлыг өндөр түвшинд анхаарч байгаа нь нэг зүйлээс эмээж байгаагийн илрэл
    Б.Батзориг: Сайд "Ноорог"-ийн асуудлыг өндөр түвшинд анхаарч байгаа нь нэг зүйлээс эмээж байгаагийн илрэл
    2025-03-23
  • ФОТО: ЗХУ, БНМАУ-ын ухуулгын зурагт хуудас, захидал зэргийг багтаасан үзэсгэлэнг дэлгэлээ
    ФОТО: ЗХУ, БНМАУ-ын ухуулгын зурагт хуудас, захидал зэргийг багтаасан үзэсгэлэнг дэлгэлээ
    2025-03-19
  • Н.Амаржин: Фэйсбүүкийн хуурамч хаягийн хүсэлтээр шалгадаг юм бол хууль байгаад яах юм
    Н.Амаржин: Фэйсбүүкийн хуурамч хаягийн хүсэлтээр шалгадаг юм бол хууль байгаад яах юм
    2025-03-18
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан