АНУ-ын сансар судлалын байгууллага болох НАСА-ын “Жеймс Уебб” дуран манай галактиктай ойролцоох галактикуудын бүтцийг нарийвчлан харуулсан шинэ зургуудыг буулгаснаа илгээжээ.
Жеймс Уэбб сансрын дуран нь ойролцоох 19 мушгиа галактикийг ажиглаж, зургуудыг нь буулгасан байна.
Эдгээр зургийг “PHANGS” буюу ойролцоох галактикуудыг өндөр нарийвчлалтайгаар ажиглах төслийн хүрээнд авсан юм. Уг төсөлд дэлхийн 150 гаруй одон орон судлаач нэгджээ.
Однууд галактикийн цөмөөс эхэлж үүсдэг тул төвөөсөө хэдий чинээ хол байна, тэр хэмжээгээр залуу од байх магадлалтай аж.