Энэ долоо хоногт болж өнгөрсөн үйл явдлуудаас онцлон хүргэж байна.
ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ, ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА
Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улсад орчин цагийн номын сан үүсэж хөгжсөний 100 жил, мэргэжлийн театрын урлаг үүсэж хөгжсөний 90 жил, Циркийн урлаг үүсэж хөгжсөний 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж нэр бүхий хүмүүст төрийн дээд шагнал, одон, медаль гардуулж пүрэв гарагт Соёлын тэргүүний ажилтан, Алтан гадас одонт, Гавьяат жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин шинээр "төрсөн" юм. Дэлгэрэнгүйг та бүхэн СОЁЛ УРЛАГ цэсээс хүлээн авна уу.
КОРОНАВИРУСНИЙ ШИНЭ ХУВИЛБАР ГАРСНЫГ ДЭМБ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨВ
ДЭМБ 11-р сарын 26ны өдөр хуралдаж SARS-CoV2 вирусын шинэ хувилбар болох Омикрон (В1.1.529) мутацийг халдварлах, тархах чадвар өндөр байж болзошгүй учир "онцгой анхаарал татах хувилбар" жагсаалтад бүртгэн авчээ.
Энэхүү хувилбарт альфа, бетта, гамма, дельта (4) хувилбарууд байсан бол ийн нэгээр нэмэгдэж байна. Одоогоор Өмнөд Африк, Боствани, Хонгконг, Израйль улсуудад бүртгэгдээд байна.
Дэлхийн улс орнууд энэхүү хувилбарын талаар олон судалгаануудыг эхлүүлээд байгаа ба шинэ хувилбарын эсрэг ДЭМБ тухайлсан арга хэмжээг зарлаагүй байгаа юм. Гэхдээ хүн хоорондын зай барих, маскаа зүүх, гарын ариун цэврийг сахих, вакцинжуулалтдаа идэвхитэй хамрагдахыг, шаардлагагүй бол гадаад оронд зорчихгүй байцгаая уриалж байна.
“БОГД ЗОНХОВА”-ЫГ ТОЙРСОН АСУУДАЛ ОЛНЫ АНХААРЛЫГ ТАТАВ
Ямар ч тендер зарлаагүй, хэн ч мэдээгүй байхад хөшөө цогцолборын бүтээн байгуулалтын ажил эхэлчихсэн явдал Монголд л болдог байх. Энэ бол Чингэлтэй дүүргийн Тасганы овоон дээр барьж буй “Богд Зонхова” хөшөө цогцолборын бүтээн байгуулалт. Анх 2021 оны төсөвт 5.5 тэрбумаар сууж, 2022 онд хөрөнгө оруулалтын хэмжээ хэд дахин өсөж 32.5 тэрбум болон тусгагдсан тус цогцолборын асуудал өнгөрсөн долоо хоногт олны шүүмжлэлийг төрүүллээ.
Саяхан батлагдсан 2022 оны төсвийг хэлэлцэх үеэр тус хөшөөний бүтээн байгуулалтын талаар яригдаагүй, чимээгүй баталсан нь хамгийн хачирхалтай. Бурхан шашны хөшөөг барих хөрөнгө оруулалтыг төсвөөс хулгай хийж, шийдэж байгаа аятай. Сошиал орчинд идэвхтэй байдаг, бүх асуудлаа сошиалаар шийдчихдэг манай улсын хувьд энэ асуудал өндрөө авч эхлэхэд УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж эхлэв. Тухайлбал тухайн үед Сангийн сайд байсан Ч.Хүрэлбаатар “У.Хүрэлсүхийн Засгийн газар төсөв өргөн барихад энэ төсөл байгаагүй. Гурван гишүүний саналаар нэмэгдсэн” гэлээ. Нэр бүхий гурван гишүүд нь Ц.Цэрэнпунцаг, Ц.Анандбазар, Г.Занданшатар нар гэх мэдээлэл цацагдаад буй. Дэлгэрэнгүйг ЭНД дарж хүлээн авна уу.
ИРГЭН: ЗАЙСАН ЧИГЛЭЛИЙН АВТОБУСЫГ ЦАГ ГАРУЙ ХҮЛЭЭДЭГ
GoGo.mn-ий сурвалжлах баг Офицеруудын ордны автобусны буудлаас мэдээллийг шууд дамжуулж, нийтийн тээврийн хүрэлцээ хэр байгаа талаар иргэдийн санал сэтгэгдлийг хүргэсэн. Дүүрэн хүнтэй автобусанд суухад бүгчим. Түгжрэлд удаан зогсож, олон хүний амьсгалд “цохиулсан” зарим хүн тэсэлгүй амны хаалтаа эрүү рүүгээ доошлуулах нь харагдана. Үнэхээр коронавирус ярьдаг байсан бол “Хүн ихтэй автобус л бидний олон хүнд халдвар тараах боломж шүү” гэж нэгэндээ шивнэх байсан байх.
Зорчигчид "Би ТЭЦ-III" чиглэлийн автобусыг хүлээгээд 20 гаруй минут болж байна. "Таван шар"-ын автобус ганц нэгхэн л ирлээ. Автобусны хүрэлцээ маш муу байна. Автобус ирсэн ч багтахгүй, үлдэх тохиолдол ч бий.... Зайсан чиглэлийн автобус цаг гаруй хүлээлгэж байна. Төмөр замын урдуур чиглэл гаргах хэрэгтэй. Үгүй бол Улаанбаатар хот буруу төлөвлөгдсөн тул бүх автобус төв зам дээрээ очоод түгжирчхээд байна" гэсэн юм. Сурвалжилгыг бүрэн эхээр нь ЭНД дарж хүлээн авна уу.
“ӨВЛИЙН ИДЭШ” ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААГ ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД ЗОХИОН БАЙГУУЛНА