Ямар ч тендер зарлаагүй, хэн ч мэдээгүй байхад хөшөө цогцолборын бүтээн байгуулалтын ажил эхэлчихсэн явдал Монголд л болдог байх. Энэ бол Чингэлтэй дүүргийн Тасганы овоон дээр барьж буй “Богд Зонхова” хөшөө цогцолборын бүтээн байгуулалт. Анх 2021 оны төсөвт 5.5 тэрбумаар сууж, 2022 онд хөрөнгө оруулалтын хэмжээ хэд дахин өсөж 32.5 тэрбум болон тусгагдсан тус цогцолборын асуудал өнгөрсөн амралтын өдрүүдэд олны шүүмжлэлийг төрүүллээ.
Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд цар тахалтай тэмцэж эрүүл мэнд, эдийн засаг, боловсролын салбар нь туйлдсан энэ улсад хөшөө босгох нь өнөөгийн хамгийн тулгамдсан асуудал юм уу гэх дургүйцлийг иргэдийн зүгээс илэрхийлж буй юм.
Хоёр долоо хоногийн өмнө батлагдсан 2022 оны төсвийг хэлэлцэх үеэр тус хөшөөний бүтээн байгуулалтын талаар яригдаагүй, чимээгүй баталсан нь хамгийн хачирхалтай. Бурхан шашны хөшөөг барих хөрөнгө оруулалтыг төсвөөс хулгай хийж, шийдэж байгаа аятай. Сошиал орчинд идэвхтэй байдаг, бүх асуудлаа сошиалаар шийдчихдэг манай улсын хувьд энэ асуудал өндрөө авч эхлэхэд УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж эхлэв. Тухайлбал тухайн үед Сангийн сайд байсан Ч.Хүрэлбаатар “У.Хүрэлсүхийн Засгийн газар төсөв өргөн барихад энэ төсөл байгаагүй. Гурван гишүүний саналаар нэмэгдсэн” гэлээ. Нэр бүхий гурван гишүүд нь Ц.Цэрэнпунцаг, Ц.Анандбазар, Г.Занданшатар нар гэх мэдээлэл цацагдаад буй.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Ц.Цэрэнпунцаг нараас өчигдөр тодруулах гэсэн боловч эрхэм гишүүд ямар нэгэн тайлбар хэлэхээс татгалзав.
“БИ МЭДЭЭГҮЙ”-ГИЙН ҮЛГЭР буюу ТӨСВӨӨ Ч, ӨРГӨН БАРЬСАН ХУУЛИЙН ТӨСЛӨӨ Ч УНШДАГГҮЙ ГИШҮҮД
Чингэлтэй дүүргийн Тасганы овоонд Богд Зонхова цогцолбор аль хэдийн сүндэрлээд эхэлчихсэн байхад тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд 2022 оны төсвийн төсөлд 32 тэрбум төгрөгөөр хөшөө барина гэсэн санал явж байгааг МЭДЭЭГҮЙ, СОНСООГҮЙ, ХАРААГҮЙ гэж мэлзэв.
"Богд Зонхова" цогцолбор төсөл нь УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн сонгогдсон тойрогт баригдаж байгаа юм. Тэрбээр энэ талаар "Тойрогтой холбоотой хөрөнгө оруулалтыг хэлэлцэх үе энэ асуудал яригдаагүй. Энэ цаг үед тийм их мөнгөөр хөшөө барих асуудал байж болохгүй. Ч.Номин зарцуулахгүй гэж хэлж байгаа ч төслийн хуулиар шийдчихсэн үед сүүлд нь ингэж шуугихаар мэдээлэл хийж болохгүй л дээ. Хариуцлагатай байх хэрэгтэй" хэмээн асуудлыг өөрөөсөө холдууллаа.
“Би мэдээгүй”-ийн үлгэр саяхан давтагдсаныг уншигч та бүхэн мартаагүй байх. Саяхан Хөрөнгө оруулалтын тухай хуулийг боловсруулахад оролцсон дөрвөн гишүүний хоёр нь буюу П.Анужин, Д.Өнөрболор нар хуулийн төслөөс нэрээ татахаа олон нийтийн сүлжээгээр мэдэгдэж, өргөн мэдүүлсэн хуулийн төслийн зүйл заалтыг мэдээгүй, огт хараагүй мэтээр аашилсан удаатай.
Харин сөрөг хүчний үүргийг гүйцэтгэгч АН-ын бүлгийн хувьд “2022 оны төсвийг дэмжихгүй гэдгээ АН-ын бүлэг удаа дараа илэрхийлсэн. Мөн энэ төслийг дэмжихгүй, хөшөө дурсгал барих хэрэггүй гэдгээ мэдэгдсэн. Хэвлэлийнхэн илүү анхааралтай ажиллах ёстой байсан” хэмээн хээв нэг хэлээд сууна.
Богд Зонхова төсөл олны анхааралд өртөж, иргэдийн зүгээс шүүмжлэл дагуулснаар Засгийн газраас царцаах нь зүйтэй гэсэн шийдвэрийг ойрын хугацаанд гаргахаар болжээ. Ер нь эрх баригч нам нийгмийн шүүмжлэлд өртөөд ирэхээр аливаа хуулийн төслийг буцаах, хөшөө барилгыг царцаах зэргээр асуудлыг шийдэж ирсэн.
Иргэд хөшөөнөөс илүүтэй ажлын байр нэмэгдүүлэх, бизнесийн орчныг дэмжих, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ, эрүүл мэндийн салбарын шинэчлэл, Улаанбаатарын түгжрэл, утаа зэрэг олон нийтэд тулгамдсан асуудлыг шийдвэрлээсэй гэж хүсэж буй.
“Морины бай, бөхийн шагнал, хөшөө дурсгал, суварга босгоход зориулж хэдэн тэрбумыг зарцуулах нь зөв үү? Хэн их мөнгө хандивлах, хэн нь өндөр суварга босгохоороо "уралдах" аа хэзээ болих вэ гишүүд ээ.