-Гарааны бизнес-
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ харангаа гэртээ зөөлөн тоглоом үйлдвэрлэдэг ээж нарын төлөөлөл, гурван хүүхдийн ээж Т.Туяажаргалыг энэ удаагийн дугаартаа урилаа.
Тэрбээр “Ээлтэй ертөнц” төрийн бус байгууллагыг 2009 онд байгуулснаасаа хойш өнөөдрийг хүртэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ харан суудаг ээж нартай хамтран зөөлөн тоглоом урлаж, үйлдвэрлэж иржээ.
Зөөлөн тоглоом, тэр дундаа үндэсний хэв маягийг илтгэсэн унагыг үйлдвэрлэдэг гэдгээр нь хүмүүс илүүтэй мэдэх байх. Одоогоор эдгээр ээж нар эсгүүр, оёдол, чихэлт зэргээр ажлаа гэр гэртээ хуваарилан авч унаганы үйлдвэрлэлээ үргэлжлүүлж байна.
Намайг очиход ажил ид өрнөж байлаа. Тэд Нэгдүгээр эмнэлгийн нэрэмжит цагаан нөмрөгтэй эмч унаганууд үйлдвэрлэж байв. Өнөөдрийн байдлаар захиалга багатай байгаа учраас энэ ажилд гарын арван хуруунд багтахаар тооны хүмүүс л оролцож буй аж.
- Зөөлөн тоглоомны үйлдвэрлэлд хэзээнээс хөл тавьсан бэ?
-Ээлтэй ертөнц ТББ-ыг 2009 онд байгуулаад удаагүй байхад ээж нараас маань санхүүгийн хүсэлтүүд их ирдэг байсан. Хүүхдээ томографийн шинжилгээнд оруулах, хүүхэддээ өндөр үнэтэй эм өгөх, түлээ нүүрсгүй болох гэх мэт санхүүгийн тулгамдсан асуудалд ээж нар маань ордог байсан учир ээж нартайгаа хамтарч ямар нэг юм хийх юмсан гэж бодож байлаа. Судалгаа хийгээд үзэхэд ээж нар маань ихэвчлэн гэртээ хүүхдээ харангаа гар урлалын зүйл хийдэг юм билээ.
Тэр бүтээлийн цаана нэг л хүний хөдөлмөр байдаг. Харин унагаар дамжуулан өшөө олон хүний хөдөлмөрийг үнэлэх боломж бий учраас бид гурав дахь жилдээ ийнхүү ажиллаж байна. Бүгд хүүхдээ хараад гэрт суунгаа ажилладаг учраас бидний хувьд сурталчлах боломж дутмаг байдаг. Хэрвээ өөр түвшинд энэ ажлаа явуулсан бол бид гурван жилийн хугацаанд босоод ирэх боломж байсан байх. Гэтэл байгууллагуудын захиалгаар 20-30 ширхгийг хийж байгаа тул өнөөдөр цөөн тооны хүн амьдралаа болгоод явж байна.
-Байгууллагууд ямар зорилготой захиалга өгч байна вэ?
-Байгууллагууд хамгийн түрүүнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ээж нарыг дэмжиж байна.
Энгэрт нь тухайн байгууллагын логог хадаад өөр байгууллагынх болчихдог юм. Тэр байгууллагуудын тэмдэглэлт ойн баяруудаар, төрөл бүрийн үйл ажиллагаанууд дээр үүнийг ашиглах юм. Жишээ нь, "Моннис" группынхан ямар нэгэн хүндэтгэлтэй үйл явдал болбол биднээр "Моннис" гэсэн бичигтэй унага хийлгэдэг. Тэд ажил дээрээ лангуу гаргаад зөөлөн тоглоом тавьж, бидний тоглоомноос худалдаж авсан.
Унаганаас гадна "Аэромонголиа" компанид онгоц, Нэгдүгээр эмнэлгийн 90 жилийн ойн баярт зориулж цагаан нөмрөгтэй унага, "Капитал" банк Унагалдай хадгаламжиндаа зориулж биднээр унагалдай хийлгэсэн. Гэх мэтчилэн байгууллагууд өөрийн брэнд тоглоомнууд хийлгэх боломж байна.
-Нэг унага ямар өртгөөр бүтдэг вэ?
-Нэг тоглоомыг худалдаж авахад мөнгийг нь дөрвөн хүнд хувааж өгдөг. Эсгүүр, оёдол, чихэлт, нүдийг хүртэл гараар хайчилж хийдэг учраас нэг унаганы цаана дөрвөн хүний хөдөлмөрийг үнэлж байна. Ер нь манай тоглоомнууд 10-20 мянган төгрөгний ханштай гардаг. Одоо бид "Зиг Заг" компанийн хүүхдийн баярт зориулж тоглоом хийж байна. Бид шинэ загвар гаргах гээд яг "Зиг Заг"-т зориулж нэг жишиг тоглоом бэлдэж байна. JCI-ийнхан саяхан бамбарууш хийлгэсэн. Захиалгаар бид тухайн байгууллагын логотой тоглоом оёдог юм.
Дотооддоо 100 хувь хүүхдийн зөөлөн тоглоом хийх боломж бий
-Өдөрт хэчнээн унага үйлдвэрлэх боломжтой вэ?
-Бид өдөрт дунджаар 30 ширхэг унага үйлдвэрлэх боломжтой. Оёх чадвараасаа шалтгаалаад 10-25 ширхэг тоглоом гаргадаг. Хүүхэд хөгжүүлэх тоглоомыг эрүүл, аюулгүй байгаасай гэж ээжүүд маань хүсч байна. Төрөл бүрийн эвлүүлдэг, хуванцар тоглоомнууд хүүхдийн эрүүл мэндэд хортой гэж ярьдаг. Дээр нь аюулгүй байдал талаасаа тэр тоглоомыг шидэхэд бэртэж гэмтэх боломжтой.
Харин зөөлөн тоглоом нь хүүхдийг бэртээж гэмтээхгүй, хоёрдугаарт удаан эдэлгээтэй байдаг. Угааж, цэвэрлэх боломжтой. Бас хүүхдэд ямар нэг харшил өгөхгүй маш чанартай материалаар хийдэг.
Мөн хүүхдийн сэтгэхүй хөгжүүлэх эвлүүлдэг тоглоом сав баглаа, боодолтойгоор хийх зорилготой байна.
Бас нярай хүүхдийн хэрэглээний зүйлс үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа. Зөөлөн тоглоом нь гардгаараа гарна.
Гэвч энэ бүхнийг хийхийн тулд бидэнд багахан хэмжээний дэмжлэг хэрэгтэй байна.
-Сав баглаа боодолтой хүүхдийн сэтгэхүй хөгжүүлэх тоглоом хийх төлөвлөгөөтэй байгаагаа ярилаа. Баглаа боодлын хувьд төлөвлөсөн юм бий юу?
-Сав баглаа боодлоо бид судалж үзсэн. Доод тал нь 1000 ширхэгийг захиалж байж хийнэ гэсэн. Гэвч одоогоор бид 1000-ыг захиалах боломжгүй байна. Хэрвээ тэгж чадвал өөрсдөө дотооддоо 100 хувь хүүхдийн зөөлөн тоглоом хийх боломж бий. Бидэнд ажиллах хүч 16 мянган хүн байна. Яагаад энэ тоо гарч байна вэ гэвэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй 16 мянган иргэн байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цаана нэг хүн ажилгүй байна.
Ганц л хүн алдахад бусдыгаа хөлдөө чирж, хөдөлмөрийн хөлсгүй болгох эрсдэлтэй. Тиймээс ээж нар маань их хариуцлагатай ханддаг.
Тэр хүн хүүхдээ харангаа энэ үйлдвэрлэлд орж ажиллах бүрэн боломжтой. Цаашлаад бид том үйлдвэртэй болъё гэж бодож байна. Одоо бол ээж нар маань гэр гэртээ өөрсдийнхөө хариуцсан ажлаа хийж байна. Ганц ганцаараа тусдаа биш, үйлдвэртээ хамтдаа ажиллаж, хажуудаа хүүхэд хөгжүүлэх төвтэй болоод тэр төвөөрөө дамжуулж хүүхдүүдээ хөгжүүлэх зорилготой байна.
Энэ зөөлөн тоглоом нь нэг талаараа хүүхдийн хамгийн хайртай тоглоом байгаасай, нөгөө талаараа ажил эрхлэх боломжгүй хүмүүс хөдөлмөр эрхлэх болно. Энэний цаана хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хөгжих боломж нээлттэй болно.
-Өнөөдрийн байдлаар энэ ажилд хэчнээн хүн оролцоод явж байна вэ?
-Шинэ жилийн үеэр бид 51-үүлээ ажиллаж байлаа. Одоо цөөхүүлээ болсон. Захиалга бага байгаа учраас бусад нь ажилгүй байна. Хамгийн гол нь их хол гэртэй хүмүүс байдаг. Амгалангийн эцэс, Баянхошууны эцэс гээд их хол амьдардаг хүмүүс байдаг учраас нэг эсгүүр өгөхөд ихээр авч явахгүй бол болдоггүй.
-Орлогоосоо хамаараад хүмүүсээ цалинжуулдаг юм байна, тийм үү?
-Тийм. Гэвч бид 20-30-хан ширхэг захиалгыг олон хүнд хуваах боломжгүй болчихдог. Захиалга ихтэй байх үед бидэнтэй олон хүн нэгдэх боломжтой. Бид эсгүүрийн баг, чихэлтийн баг, оёдлын баг гэх мэтчилэн багуудад хуваагддаг. Д.Пүрэвсүрэн эгч маань оёдлын багаа хариуцдаг.
Оёдолчин Д.Пүрэвсүрэн: Бидний давуу тал нь оёдол огт мэдэхгүй хүнд бид өөрсдөө зааж сургадаг. Оёдлын машинтай, материалтай яаж харьцах, хэрхэн оёхыг зааж өгдөг. Оёдлын дамжаа төгсөөд ир гэж хэлдэггүй.
Тэр захидалдаа “Амьдрал хэцүү гээд алгаа дэлгээд суугаагүй хөдөлмөрч ээж нарыг дэмжээрэй” гэж бичсэн.
Т.Туяажаргал: Ийм түших хүмүүс байдаг учраас энэ үйлдвэрлэл явж байна. Материалын суналттай тал, суналтгүй тал, ширхгийн дагуу, ширхгийн бус гэх мэтчилэн олон асуудлаас болоод буруу оёх тохиолдол гарна. Энэ маш хариуцлагатай ажил. Ганц л хүн алдахад бусдыгаа хөлдөө чирж, хөдөлмөрийн хөлсгүй болгох эрсдэлтэй. Жишээ нь, оёдол дээр алдаа гаргахад унага нь огт ондоо болчихдог. Тиймээс ээж нар маань их хариуцлагатай ханддаг.
Бид хоёр жилийн өмнө УИХ-ын гишүүд рүү захидал бичиж байсан. Тэр захидалдаа “Амьдрал хэцүү гээд алгаа дэлгээд суугаагүй хөдөлмөрч ээж нарыг дэмжээрэй” гэсэн юм. Энэ зөөлөн тоглоомыг дэмжсэнээр зөвхөн нэг хүнийг биш, маш олон хүнийг зэрэг дэмжих, хамтдаа амьдралаа дээшлүүлэх, хөгжих боломжтой.
Хүүхдээ харж байгаа учраас халамжаас 52 800, хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй гээд 115 мянган төгрөг, нийтдээ 170 мянга орчим төгрөгний сарын орлоготой байдаг. Гэвч хүүхдүүдийн маань хэрэгцээ шаардлага асар өндөр. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бол эрүүл дөрвөн хүүхдийн асаргаа сувилгаа, зардал шаардагддаг.
Бидэнтэй хамт ажилладаг олон хүүхэдтэй өрх толгойлсон ээж нар бий. Насны хувьд бас ажилд тэнцэхээргүй болчихсон байдаг юм. Энэ ажилд дандаа эмэгтэйчүүд, ээж нар оролцдог. Заримдаа 100 орчим тоглоом хийнэ. Бөөн зөөлөн тоглоом дунд суугаад ажиллана гэдэг тэр болгон хүмүүс мэдэрдэггүй сайхан мэдрэмж төрдөг шүү.