АТГ-аас нүүрсний хулгайтай холбогдсон 17 хүний нэрийг өнгөрсөн мягмар гарагт зарласан. Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр 17 хүний нэрсийн дунд байсан бөгөөд тэрбээр өнгөрсөн пүрэв гарагт АТГ-т газарт очиж нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар байцаалт өгсөн билээ. Тэрбээр нүүрс хулгайлагдсан дуулиан болон өөрийн нэр яагаад холбогдсон талаар сэтгүүлчдэд ямар нэг тайлбар мэдээлэл өгөөгүй юм.
Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Х.Баттулга өнөө өглөө /2022.12.18/ 10.00 цагийн үед хилээр гараад зугтжээ. Албаны хүмүүсээс тодрууллаа. Зугтсан нь үнэн гэнэ. АТГ-д байцаалт өгч байна л гэсэн, яллагдагчаар татагдлаа л гэсэн. Нүүрсний хулгайн хэрэг? Хөгжлийн банкны хэрэг? Төмөр замын хэрэг? Энэ бүгд яах вэ? АТГ” хэмээн цахим хуудаснаа бичсэн байна.
“Нүүрсний хулгай, төмөр замын хэрэг, оффтэйк гэрээний асуудлаар нэн тэргүүнд шалгагдах ёстой хүн нь нөхөр Х.Баттулга” хэмээн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн.
-Оффтэйк гэрээтэй холбоотой ҮАБЗ-ийн зөвлөмжийг яагаад гаргасан тухай тайлбар өгнө үү? гэсэн сэтгүүлчийн асуултад Х.Нямбаатар сайд,
-Энэ нь миний эрхлэх асуудал биш. Энэ талаар ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга Ж.Энхбаяраас асуух нь зүйтэй байх. Дээрх есөн гэрээний дийлэнх нь тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга ҮАБЗ-ийг тэргүүлж байх үед гарсан. Үүнтэй холбоотой сонирхолтой баримтууд байдаг юм билээ.
2008 онд хувийн компани Гашуунсухайтын төмөр замыг яг барих гэж байхад нь зогсоосон хүн нь нөхөр Баттулга. Дараа нь бондын санхүүжилтээр төмөр зам барих ажлыг гардан зохион байгуулсан хүн нь мөн нөхөр Баттулга. Тэр мөнгөөрөө уг төмөр замын ажлыг дуусгалгүй далангийн ажил эхлүүлээд зогсоосон. Дараа нь мөн энэ зам дээр Бодь интернэшл компанийг оруулж, төмөр замыг ажлыг явуулах зөвлөмж гаргаж ажил гүйцэтгүүлсэн хүн нь мөн Баттулга. Тэгэхээр энэ хүн нэн түрүүнд шалгагдах ёстой гэж би хувь хүний хувьд бодож байна. Нүүрсний хулгайн хэргээр хамгийн түрүүнд шалгагдах ёстой хүн нь хуучин Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийг тэргүүлж байсан, зөвлөмжүүдийг гаргасан хүн нь гэдгийг хэлэхийг хүсэж байна.
-Тав дахь Ерөнхийлөгчийн дээрх хууль бус үйлдлүүдэд нь мөрдөн шалгах ажиллагаа явагдсан уу?
Одоогийн мөрдөгдөж буй Эрүүгийн хуулиар эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаж, хэрэг үүсгээгүй байхад таслан сэргийлэх арга хэмжээ авахыг хориглодог. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татвал хилийн хориг тавин, барьцаа батлан даалт гаргах, цагдан хорих, эрх хязгаарлалт хийх зэрэг таслан сэргийлэх арга хэмжээ авдаг гэж хариулсан билээ.
ТОДРУУЛГА: Энэ хэргийг шалгаж буй хууль хяналтын байгууллагуудаас Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг яллагдагчаар татаж, хэрэг үүсгэсэн тухай албан ёсоор мэдээлээгүй. Хэрэв яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгэвэл хилийн хориг тавих, цагдан хорих, эрх хязгаарлалт хийх зэрэг таслан сэргийлэх арга хэмжээ авдаг байна.