ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулсны дараа сэтгүүлчид түүнээс зарим зүйлийг тодруулж, хариулт авсан юм.
Тэрбээр, Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ҮАБЗ-ийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, ирэх лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанд оруулах үүрэг чиглэл өгсөн.
Ямар өөрчлөлт вэ? гэхээр ҮАБЗ-ийн зөвлөмж аж ахуйн зориулалттай гэрээ, хэлцэл байгуулах тухай Засгийн газарт хандсан зөвлөмж гаргахыг хориглох зохицуулалт байх юм. Өөрчлөлт оруулах Ажлыг хэсэг өнөөдөр ХЗДХЯ-нд байгуулагдлаа.
МАН-ын бүлгийн өнөөдрийн хурлаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэнэ. 2022 оны тавдугаар сарп өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэхээр болж байна. Тус хуулийн 22-р бүлэгт заасан тодорхой төрлийн гэмт хэргийг хэрэг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй байх, хэрэгт холбогдсон хүмүүстэй ял тохиролцон торгуулийн ял оногдуулдаггүй ердийн журмаар хэргийг хянан шийдвэрлэдэг болох зохицуулалтыг яаралтай горимоор хэлэлцэн батлуулахаар яригдаж байна.
-Оффтэйк гэрээтэй холбоотой ҮАБЗ-ийн зөвлөмжийг яагаад гаргасан тухай тайлбар өгнө үү?
-Энэ нь миний эрхлэх асуудал биш. Энэ талаар ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга Ж.Энхбаяраас асуух нь зүйтэй байх. Дээрх есөн гэрээний дийлэнх нь тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга ҮАБЗ-ийг тэргүүлж байх үед гарсан. Үүнтэй холбоотой сонирхолтой баримтууд байдаг юм билээ.
2008 онд хувийн компани Гашуунсухайтын төмөр замыг яг барих гэж байхад нь зогсоосон хүн нь нөхөр Баттулга. Дараа нь бондын санхүүжилтээр төмөр зам барих ажлыг гардан зохион байгуулсан хүн нь мөн нөхөр Баттулга. Тэр мөнгөөрөө уг төмөр замын ажлыг дуусгалгүй далангийн ажил эхлүүлээд зогсоосон. Дараа нь мөн энэ зам дээр Бодь интернэшл компанийг оруулж, төмөр замыг ажлыг явуулах зөвлөмж гаргаж ажил гүйцэтгүүлсэн хүн нь мөн Баттулга. Тэгэхээр энэ хүн нэн түрүүнд шалгагдах ёстой гэж би хувь хүний хувьд бодож байна. Нүүрсний хулгайн хэргээр хамгийн түрүүнд шалгагдах ёстой хүн нь хуучин Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийг тэргүүлж байсан, зөвлөмжүүдийг гаргасан хүн нь гэдгийг хэлэхийг хүсэж байна.
-Тав дахь Ерөнхийлөгчийн дээрх хууль бус үйлдлүүдэд нь мөрдөн шалгах ажиллагаа явагдсан уу?
Одоогийн мөрдөгдөж буй Эрүүгийн хуулиар эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаж, хэрэг үүсгээгүй байхад таслан сэргийлэх арга хэмжээ авахыг хориглодог. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татвал хилийн хориг тавин, барьцаа батлан даалт гаргах, цагдан хорих, эрх хязгаарлалт хийх зэрэг таслан сэргийлэх арга хэмжээ авдаг.
Одоогийн байдлаар оффтэйк гэрээтэй холбоотой асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай мэдээлэл алга. Яллагдагчаар татагдан шүүхэд шилжиж байсан өөртэйгээ холбоотой бүх хэргийг 2017-2018 онд хэрэгсэхгүй болгуулсан. Энэ бүх хэргийг сэргээн шалгах ёстой гэж үзэж байна.
-ҮАБЗ-д гурван гишүүнээс яагаад Ерөнхийлөгч Х.Баттулгыг онцлон буруутгаж байна вэ. Гэрээг нууцалсан нь ҮАБЗ-ийн гишүүдийн хамтын шийдвэр биш үү?
-Мэдээллийг үзэж байхад ҮАБЗ-ийн дарга нь хэлэлцүүлэх асуудлаа оруулж ирдэг юм билээ. Энэ асуудлыг шалгах байгууллага нь дэлгэрэнгүй мэдээлэх байх гэлээ.