Засгийн газрын ээлжит бус хуралдааан өнөөдөр боллоо.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Эрдэнэс Тавантолгой компани анх үүсгэн байгуулагдсанаас хойш хийсэн нүүрс худалдан авахтай холбоотой бүх гэрээг ил болгож байна. Мөн тус компанитай холбоотой худалдан авалтын бүх гэрээг олон нийтэд ил болгож байна гэв.
Эрдэнэс Тавантолгой компани анх үүсгэн байгуулагдсанаас хойш хийсэн нүүрс худалдан авахтай холбоотой бүх гэрээг ил болгож байна. Мөн тус компанитай холбоотой 10 гаруй жилд ЭТТ компани ямар ААН-үүдтэй гэрээ хийсэн тухай худалдан авалтын бүх гэрээг олон нийтэд ил болгож байна.
Мөн өнгөрсөн хугацаанд нүүрс тээврийн ажилд ойролцоогоор 25 мянга орчим тээврийн хэрэгсэл тээвэрлэлтийн харилцаанд оролцсон. Эдгээр машинуудыг өмчлөгчдийн мэдээллийг ил болгоно. Өнөөдрийн байдлаар ЭТТ-д:
- С зөвшөөрөлтэй 150 ААН-ийн 5647 автомашин богинын тээвэр буюу Цагаан хаднаас, Гашуун сухайт Ганц модны боомтоор хил дамнасан тээвэр хийж байна.
- Уртын тээвэр буюу уурхайгаас Гашуунсухайт хүртэл 421 ААН-ийн 10432 тээврийн хэрэгсэл нүүрс тээвэрлэж байна.
- Гашуунсухайт дахь чингэлэг тээвэрлэлтийн терминалд 17 ААН-ийн 1281 тээврийн хэрэгсэл тээвэрлэлт хийж байна.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ЭТТ компанид олон улсын аудитын компанийн шалгалт оруулах шийдвэр гаргалаа. Дэлхийн тод ААН-үүдээс сонгон шалгаруулж, ЭТТ-д санхүүгийн хөндлөнгийн хяналт шалгалт хийлгэнэ.
Цаашид ЭТТ-г олон нийтийн нээлттэй компани болгож, IPO гаргах чиглэлээр ЗГХЭГ-ын даргаар ахлуулсан Ажлын хэсэг гаргахаар шийдвэрлэлээ. Бүрэн эрхт төлөөлөгчийн үүрэгт хугацаа дуусахад асуудал дахин өмнөх загвараараа ажиллахыг үгүйсгэхгүй. Тиймээс нээлттэй компани болгохоор шийдвэрлэсэн.
Гурван удаагийн дүгнэлтээр дунджаар 1 сая тонн орчим нүүрс бүртгэлгүй хилээр гарсан байж болзошгүй байна. 2017 оны тавдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 20-ны хоорондох нэг сарын хугацаанд 207 мянган тонн нүүрс гаалийн бүртгэлгүй гарсан байж болзошгүй нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. 2013 онд яг ийм төрлийн хэрэг шалгагдаж байгаад хэрэг хаагдсан байдаг. Эдгээр хэргийг нэгтгэн шалгахаар ажиллаж байна. Шалгах цар хүрээ өргөн тул мөрдөгчдийн тоог нэмэгдүүлэх шаардлага бий.
Бүртгэлгүй нүүрс тээвэрлэсэн хэрэгт хил хамгаалах байгууллага болон гаалийн байгууллагын тодорхой албан тушаалтныг шалгаж байна. ЭТТ компани 12 жил үйл ажиллагаа явуулахдаа нийт 12.8 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн нь гэрээний дүн болон мөрдөн шалгах ажиллагааны явцад харагдаж байна.
Үүнээс хэчнээн төгрөгийн худалдан авалт, хэдэн төгрөгийн үнэ бүхий оффтэйк гэрээ хийснийг тодруулна. Маргаан энэ хэрэгт ямар албан тушаалтнууд холбогдсоныг зарлахаар ажиллаж байна гэлээ.