gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     10
  • Зурхай
     5.17
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 10
Зурхай
 5.17
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 10
Зурхай
 5.17
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Л.Оюун-Эрдэнэ: 2019 он ба өнөөдөр

Б.Мягмардорж
Нийтлэлчийн булан
Өчигдөр
534
Twitter logo
Б.Мягмардорж
534
Twitter logo
Нийтлэлчийн булан
Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: 2019 он ба өнөөдөр

Одоогоос 6 жил хагасын өмнө Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Л.Болд, Х.Нямбаатар гэсэн таван УИХ-ын гишүүн нийлж тухайн үеийн УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардан Д.Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулж байлаа. Тус жагсаалын үеэр Л.Оюун-Эрдэнийн хэлсэн зарим үгийг ikon.mn сайтад онцолжээ.

- Л.Оюун-Эрдэнэ: “Ард түмний хүч албан тушаалын дээр байдаг гэдгийг мэдэх жил байх ёстой. ... М.Энхболд даргаа таны эхнэртэй адил бүсгүйчүүд ирсэн байна, таны хүүхэдтэй адилхан залуучууд ирсэн байна. Эдгээр олон хүнийг гадаа бүү удаан хүлээлгэ. Даруй огцрох өргөдлөө өгөхийг шаардаж байна.”

Мөн, тус жагсаалын зохион байгуулагч, өдгөө Л.Оюун-Эрдэнэ ерөнхий сайдтай засгийн газраас “бүрэн эрхт төлөөлөгч”-өөр томилсон Ж.Батзандан “Өмнөх жагсаалын хариуг М.Энхболд өгөөгүй, зугтсан. Хэдий болтол гүрийхийг нь харъя.” гэж хэлж байсныг gogo.mn сайт онцолж байжээ.

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэд шаардлага тавин иргэд жагсаж байхад цөөнх буюу сөрөг хүчин байх ёстой АН, ХҮН намын дарга нар Л.Оюун-Эрдэнийг өмөөрч иргэдээ доромжилж буйг харах үнэхээр харамсалтай юм.

Тэгвэл энэ удаад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гэр бүлийн гишүүн буюу хүү О.Тэмүүлэнгийн олон нийтэд ил болсон мөнгөний хэрэглээ нь Л.Оюун-Эрдэнийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгасан өөрийн болон гэр бүлийн орлого гэсэнтэй харьцуулахад илтэд зөрчилтэй харагдаж байгаад иргэд бухимдан Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардан эсэргүүцлээ илэрхийлж байгаа билээ.

Гэтэл өнөөдрийг хүртэл Л.Оюун-Эрдэнэ иргэдэд хандан нэг ч тайлбар өгөөгүй, иргэдийнхээ өмнө нэг ч удаа энэ асуудлаар гарч ирээгүй “гүрийсээр” байна. Угтаа 6 жил гаруйн өмнө Л.Оюун-Эрдэнэ ба түүний хамтран жагсагчид “гадаа бүү удаан хүлээлгэ”, “хэдий болтол гүрийхийг нь харъя” гэх мэтчилэн шаардлага тавьж байсныг дээр дурдсан билээ.

Өөрсдийн тавьж байсан шаардлагадаа өөрөө, өөрсдөө ийнхүү хүрэхгүй байгаагаас Л.Оюун-Эрдэнэ хэр “зарчимгүй” хүн бэ гэдгийг харж болохоор.

Хамгийн сонирхолтой нь олонх болсон нам болох МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэд шаардлага тавин иргэд жагсаж байхад цөөнх буюу сөрөг хүчин байх ёстой АН, ХҮН намын дарга нар Л.Оюун-Эрдэнийг өмөөрч иргэдээ доромжилж буйг харах үнэхээр харамсалтай юм.

АН-ын дарга Л.Гантөмөр өнөөдөр хэлсэн үгэндээ “Үр хүүхдээр улс төр хийх шиг бузрын юм байхгүй. Адгийн улс төр шүү.” гэжээ. Гэтэл, нэгдүгээрт: одоо өрнөж буй иргэдийн жагсаал бол “үр хүүхдээр” улс төр хийгээд байгаа асуудал огтхон ч биш. Харин, бүхэл бүтэн улсын Ерөнхий сайдын алба хашиж буй хүний гэр бүлийн гишүүний хөрөнгө зарцуулалт нь Л.Оюун-Эрдэнийн хөрөнгө орлогын мэдүүлэгт заасан хөрөнгийн дүнтэй нийцэхгүй байна гэх тухай асуудал юм.

Өөрөөр хэлбэл, үр хүүхдийн асуудал биш харин Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө орлогын мэдүүлгээ үнэн зөв бөглөсөн үү, түүний гэр бүлийн гишүүн буюу хүүгийнх нь зарцуулж буй хөрөнгийн эх үүсвэр хууль ёсных байж чадах уу гэдэг л асуудал. Хоёрдугаарт: Л.Оюун-Эрдэнэ өөрөө 2018 онд М.Энхболдын эсрэг жагсахдаа “... таны хүүхэдтэй адилхан залуучууд ирсэн байна. Эдгээр олон хүнийг гадаа бүү хүлээлгэ. ...” гэж жинхэнэ утгаар “үр хүүхдээр” улс төржих гэж оролдож байжээ.

ХҮН намын дарга Т.Доржханд харин “Л.Оюун-Эрдэнэ хулгай хийж, худлаа ярих хүн биш. Том төслүүд хөдөлж, бүтээн байгуулалт эхлэх үеэр огцруулах жагсаал болдог нь тохиолдол биш.” гэжээ. Л.Оюун-Эрдэнэ олон удаа буруу гэх үү, эсвэл худлаа гэх үү үг хэлж, ярьж байсныг мэдэхгүй хүн цөөн биз. Тэгээд ч, үнэхээр тийм мундаг хүн юм бол аль хэдийн өөрөө гарч ирж тайлбар өгөх байсан биз.

Түүнчлэн, Т.Доржханд ингэж иргэд, залуус Үндсэн хуульдаа заасан үндсэн эрх болох тайван замаар эвлэлдэн нэгдэх, жагсах, цуглах эрхээ хэрэгжүүлж буйг үндэслэлгүйгээр хардаж гутаах гэж оролдож байгаа нь тун ёс зүйгүй авир юм.

Олонх намын даргыг иргэд эсэргүүцэж байхад олонх болсон МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нь иргэддээ хандаж нэг ч үг унагаагүй байхад цөөнх намууд болох АН, ХҮН намын дарга нар ийнхүү үндсэн эрхээ хэрэгжүүлж буй иргэд, залуусаа гутааж, доромжилж байгаа нь одоогийн Засгийн газар “буруу” бүрдсэний хорыг илхэн илтгэнэ.

АН, ХҮН намууд хэдий цөөнх нь “эвслийн” засгийн газарт орсноор хэд хэдэн сайдын суудал хүртээд авсан.

Улмаар, зөвхөн засгийн газар төдийгүй УИХ ч аливаа хэлэлцэж байгаа асуудал дээр “эсэргүүцэх бүлэггүй” болж хувирсан. Энэ талаар “Хэлэлцэж байгаа асуудлыг “эсэргүүцэх бүлэггүй” Улсын Их Хурал” гэх нийтлэлээр өмнө нь хөндсөн билээ.

Ийнхүү нэг нам олонх болчхоод байхад эвслийн засгийн газар байгуулах нь тун буруу жишиг гэдгийг тухайн үед олон ч иргэд, судлаачид хэлж, бичиж байсныг энд сануулах нь зүйтэй санагдлаа. Энэ талаар мөн “Хамтарсан засаг байгуул гэж МАН-ыг олонх болгосон гэж үү?” гэх нийтлэл гаргаж байв.

Дээрх нийтлэлүүдэд дурдсан, хөндсөн асуудлууд бодитой байжээ гэдгийг иргэдийн #ОгцрохАмархан жагсаалаар эсэргүүцэж буй Л.Оюун-Эрдэнэ гарч ирж тайлбар хийх биш харин сөрөг хүчин байх ёстой цөөнх намын дарга нар МАН-ын даргыг өмөөрч тайлбар хийж байгаагаас тод харагдаж байна.

Учир нь иргэдийн шаардаж байгаачлан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорвол Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.” гэж заасанчлан АН, ХҮН намын засгийн газрын бүрэлдэхүүнд байгаа гишүүд ч мөн сайдын суудлаасаа “хагацах” юм.

Тэгэхээр, Л.Гантөмөр, Т.Доржханд нарын Л.Оюун-Эрдэнийг өмөөрч буй үйлдлийг улс, эх орны төлөө гэхээсээ илүүтэй өөрсдийн “давхар дээл”-ээ тайлахгүйн төлөөх бухимдал гэж хэлэхэд буруудахгүй.

2018 оны 12 сараас 2019 оны 1 сарын хооронд өрнөсөн Л.Оюун-Эрдэнэ нарын зохион байгуулсан жагсаалыг эргэн санавал тухайн үеийн буюу 2006 оны “Монгол Улсын Их Хурлын тухай хууль”-д УИХ-ын даргыг огцруулах саналыг гишүүдийн олонхоос гаргах зохицуулалт байгаагүй билээ. Улмаар тус жагсаалын шаардлагын дагуу 2019 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр тус хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, тухайн үеийн УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулж байсан байдаг.

Өөрсдөө жагсахдаа долоохон хоногийн дотор бүхэл бүтэн хууль баталж байгаад огцруулъя гэсэн хүнээ огцруулж байсан байж иргэд нь жагсахаар харддаг, жагсаалын шаардлагыг илтэд мушгин гуйвуулж “бузар”, “адгийн” гэж доромжилдог байж болохгүй. Тэд жагсах эрхтэй, иргэд жагсах эрхгүй мэт хандаж болохгүй. Харин ч иргэд нь үндсэн эрхээ эдэлж, хэрэгжүүлж, тайван замаар шаардлага тавьж буйг хүндэтгэж хүлээж авах ёстой билээ. Энэ бол улс төрийн суурь соёл, Үндсэн хуулийн суурь зарчим юм.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн зарчим бол Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ёсоор ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх явдал мөн.” гэж тодорхой хуульчилжээ.

Харин, Цогц Хөгжлийн Үндэсний Төв ТББ нь uih.mn сайтдаа санаачлан оруулсан “Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдөл”–д одоогийн байдлаар 37,809 иргэн дэмжиж гарын үсгээ зурсан байгаа нь иргэд Л.Оюун-Эрдэнэ ерөнхий сайдад итгэл хүлээлгэхгүй байгааг тод харж болно.

Мөн, тус өргөдөлд дурдсан “төсвийн зарцуулалт ил тод бус”, “ардчиллын индексээр сонгуулийн автократ ангилалд шилжсэн”, “хэвлэлийн эрх чөлөө хумигдсан”, “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэийн хүү О.Тэмүүлэнгийн тансаг хэрэглээний эх үүсвэр тодорхойгүй” зэрэг үндэслэлүүдийг иргэд ийнхүү олноороо дэмжиж эсэргүүцлээ илэрхийлж байгаа нь Л.Оюун-Эрдэнэ ерөнхий сайд, түүний тэргүүлж буй засгийн газар үйл ажиллагаандаа баримтлах ёстой ардчилсан ёс, шударга ёс, хууль дээдлэх зэрэг зарчмуудаа баримтлахгүй байгааг илтгэж байна гэхэд буруудахгүй.

Л.Оюун-Эрдэнэ өөрөө нэгэнтээ “Улс төрд ирэх цаг гэж байдаг, явах цаг гэж байдаг” гэж хэлж байсан шигээ, М.Энхболдоос өөрсдийнх нь жагсаалыг хүндлэхийг, шаардлагыг нь хүлээж авахыг шаардаж байсан шигээ одоо өөрөө иргэдийн жагсаалыг хүндэлж, шаардлагыг нь хүлээж авах цэг нь иржээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан