Ойрын өдрүүдэд УИХ-аар “МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ” хуулийн төслийг хэлэлцэж буйтай холбоотой зарим улсын их хурлын гишүүд болон иргэд цахим орчинд үзэл бодлоо илэрхийлэн мэтгэлцээн өрнүүлж байна.
Үүнээс үндэсний хиймэл дагуулын төсөлд төсөвлөөд буй 330 сая ам.доллар болон соёлын эрхийн бичиг буюу өсвөр насны хүүхдүүдэд соёлын болон спортын төлбөртэй арга хэмжээнд үнэгүй хамрагдах эрхийн бичиг олгоход 18.3 тэрбум төгрөг төсөвлөсөн нь олны анхаарлыг хамгийн их татсан асуудал болоод байна.
Дээрх асуудлууд дээр эсрэг байр суурь илэрхийлсэн зарим гишүүдийг онцолбол: хиймэл дагуулын төслийн 330 сая ам.долларын төсөв дээр УИХ-ын гишүүн Ч.Анар, Ж.Баярмаа, Д.Энхтүвшин нарын эсэргүүцсэн санал олон нийтийн сүлжээнд иргэдийн дэмжлэгийг авч байгаа харагдаж байна. Тэд ийнхүү эсэргүүцэхдээ өртөг хэт өндөр, төсөв зарцуулах асуудлын эрэмбээр авч үзвэл өнөөгийн байдлаар нэн шаардлагатай асуудал биш гэх агуулгатай байр суурь илэрхийлж буй. Түүнчлэн, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нь “соёлын эрхийн бичиг” – ийн 18.3 тэрбумын төсөв дээр ч мөн ийм агуулга бүх байр суурьтайгаар эсэргүүцэж байна.
Үндэсний хиймэл дагуулын төсөлд төсөвлөөд буй 330 сая ам.доллар болон соёлын эрхийн бичиг буюу өсвөр насны хүүхдүүдэд соёлын болон спортын төлбөртэй арга хэмжээнд үнэгүй хамрагдах эрхийн бичиг олгоход 18.3 тэрбум төгрөг төсөвлөсөн нь олны анхаарлыг хамгийн их татсан асуудал болоод байна.
Төсөвтэй холбоотой мөн нэг онцлох байр суурь гэвэл УИХ-ын гишүүн Д.Энхтүвшингийн шаардлага юм. Тэрээр, улс төрийн намуудыг мөрийн хөтөлбөртөө тусгасан төсвийн зардлыг бууруулах заалтуудаа хэрэгжүүлэх шаардаж байгаагаа илэрхийлсэн.
Ингэхдээ, одоогийн Засгийн газрын бүрэлдэхүүнд орсон намууд болох МАН, ХҮН, АН-ын тус бүрийн мөрийн хөтөлбөр дэх төсвийн зарлагыг бууруулах заалтуудыг онцлон дурджээ. Тухайлбал, МАН-ын мөрийн хөтөлбөрт “Улсын төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувийн 25% хүртэл бууруулна” гэж, АН-ын мөрийн хөтөлбөрт “Монгол Улсын нэгдсэн төсвийн зардлыг 20%-аар танана” гэж, ХҮН намын мөрийн хөтөлбөрт “... төсвийн зардлыг бодитоор бууруулах бодлого баримтална” гэж тус тус тусгажээ.
Гэтэл, сонгуулийн үр дүнгээр цөөнх болсон хэдий ч олонх болсон МАН-тай эвсэж засагт орсон АН, ХҮН нам бүү хэл олонх болсон МАН нь ч бүрэн эрхийнхээ дөнгөж эхний чуулганы хугацаанд ийнхүү мөрийн хөтөлбөрөө умартаж байгааг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин ийнхүү онцлон сануулсан байна.
Эндээс харж болох нэг сонирхолтой “өнцөг” нь гэвэл өмнөх жилүүдэд зөвхөн төсвийн төсөл гэлтгүй бусад асуудал хэлэлцэх үеэр ч сөрөг хүчний намын бүлгүүд нэгдсэн байр суурь буюу бүлгийн байр сууриар дэмжиж буй эсвэл эсэргүүцэж буй эсэхээ илэрхийлдэг байсан. Угтаа бол 76-аас 126 болгож гишүүдийн тоог нэмж, басхүү жагсаалт, хүйсийн тэнцвэрт байдал зэрэг олон, олон шинэлэг, дэвшилтэт зарчмуудыг сонгуулийн тухай хуульдаа тусгасны үр дүнд энэ удаагийн УИХ дээр бид олон талт, хяналт-тэнцвэртэй хэлэлцүүлэг, байр сууриудыг харна гэсэн хүлээлттэй байсан билээ.
Олон намын төлөөлөлтэй УИХ гэж хэлэхэд эргэлзмээр.
Харин, энэ жилийн хувьд бид өнөөдрийг хүртэл ямар ч хэлэлцүүлэг дээр “бүлгийн байр” гэж бараг харсангүй. Учир нь 2024 оны зургаадугаар сарын УИХ-ын сонгуулиар УИХ-д олонх болоогүй ч бүлэг байгуулах хэмжээний тооны суудалтай болсон намууд болох АН, ХҮН нам нь олонх болсон МАН-тай эвсэж Засгийн газар байгуулснаас энэ асуудал үүсэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, чуулганаар хэлэлцэх ихэнх асуудалд, ялангуяа Засгийн газраас оруулж ирж буй аливаа асуудалд энэ МАН-ын төдийгүй АН, ХҮН намын байр суурь “багтаад” явж байгаа тул АН гэхэд л бүлгээсээ эсэргүүцсэн байр суурь илэрхийлэх “чадваргүй” болж, зарчмын шаардлага тавьдаг цөөн хэдэн гишүүд л энд тэнд, мэр сэр дуугарч харагдах болж.
Олон намын төлөөлөлтэй УИХ гэж хэлэхэд эргэлзмээр. Энд “эрүүл” мэтгэлцээн, хяналт-тэнцвэр, бүр цаашлаад эрх мэдлийн зөв зүйтэй хуваарилалт ч алга гэж хэлэхэд буруудахааргүй байна. АН-ын гишүүд өөрсдийгөө бүлэгтэй гэж өмөөрдөг боловч энэ мэт байдлаар “амаа үдүүлсэн” цөөнхийн бүлгээр бид юугаа хийх вэ дээ? Өмнөх буюу 2020-2024 оны хугацаанд маш идэвхтэй, хөндлөнгийн, мэргэжлийн байр сууринаас шүүмжилж, хяналт тавьдаг байсан Т.Доржханд гишүүн ч мөн л МАН-тай эвсэж Засгийн бүрэлдэхүүнд орж шадар сайд болсноос хойш бараг л харагдахаа больжээ.
76-аас 126 болгож гишүүдийн тоог нэмж, басхүү жагсаалт, хүйсийн тэнцвэрт байдал зэрэг олон, олон шинэлэг, дэвшилтэт зарчмуудыг сонгуулийн тухай хуульдаа тусгасны үр дүнд энэ удаагийн УИХ дээр бид олон талт, хяналт-тэнцвэртэй хэлэлцүүлэг, байр сууриудыг харна гэсэн хүлээлттэй байсан билээ.
Энэ бүхний эхлэл нь одоогийн УИХ, тэр дундаа олонх болсон МАН нь УИХ-ын ээлжит сонгуулийн дараа Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх, томилуулах талаар Үндсэн хуульд заасан зарчмыг илтэд зөрчсөнөөс улбаатай. Тодруулбал, хэрвээ УИХ-ын сонгуулиар аль нэг нам олонх болсон тухайн олонх болсон нам нь бусад нам, эвсэлтэй зөвшилцөхгүйгээр өөрсдөө, дангаараа Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хүнээ сонгож, нэр дэвшүүлэх ёстой. Гэтэл, МАН ийнхүү нэр дэвшүүлэхээсээ өмнө АН, ХҮН намтай зөвшилцөж эвсэхээр болсон нь АН, ХҮН нам төдийгүй МАН-ын зарим гишүүд нь Л.Оюун-Эрдэнэд “итгэл үзүүлэхээргүй” нөхцөл байдал байсан гэж хардахад хүргэж байгаа юм. Тийм биш бол, үнэхээр асуудал байгаагүй бол бүхэл бүтэн Үндсэн хуулиа зөрчин барин Ерөнхий сайдын томилгоо хийх өөр шалтгаан юу байх билээ?
Монголчууд бид булгийн эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэгчлэн ийнхүү эхлэхдээ л Үндсэн хуулийн зарчмаа зөрчөөд эхэлсэн УИХ-аас цаашид ч сайн, иргэдэд хэрэгтэй үр дүн гарна гэж итгэхэд бэрх. Иймд, бүрэн эрхийн хугацаа нь дөнгөж эхэлж байгаа одоогийн УИХ энэ алдаагаа эртхэн залруулж, зөв зүйтэй голдиролд орж ажиллах шаардлагатай байна.