#Шатар 2024-2025 оны улирлын гурав дахь тэмцээн, Монакогийн Гран Прид гурван тамирчин оноогоор тэнцэн тэргүүн байрыг хуваасны нэг нь Монголын IM /Олон улсын мастер/ Батхуягийн Мөнгөнтуул байв.
Олон Улсын шатрын холбоо буюу FIDE (International Chess Federation)-аас "FIDE Women's Grand Prix" цуврал тэмцээнийг жил бүр зохиодог.
Уг цувралын 2024-2025 оны улирлын гурав дахь тэмцээн, 80 мянган еврогийн шагналын сантай "FIDE Women's Grand Prix 2025 - Monaco" Монако улсын "Novotel Hotel Monte Carlo"-д боллоо.
10 шилдэг шатарчин оролцсон тэмцээнд гурван тамирчин оноогоор тэнцэн тэргүүн байрыг хуваасны нэг нь Монголын IM /Олон улсын мастер/ Батхуягийн Мөнгөнтуул байв.
- Б.Мөнгөнтуул дэлхийн аварга Тан Жунитэй тэнцлээ
- eSport-ын томоохон багууд шатрын тоглогчтой болж эхэллээ
- Б.Мөнгөнтуул Энэтхэгийн Конеру Хумпитэй тэнцэж 2 оноотой боллоо
Нийт 9 тоглолтынхоо 2-т нь хожиж, 7 тэнцэн 5.5 оноо цуглуулсан Б.Мөнгөнтуул Энэтхэгийн Конеру Хумпи, Оросын Александра Горячкина нарын хамт тэргүүн байрыг эзэлснээр эхний гурван байрын оноо болон мөнгөн шагналыг хуваан авав.
Гурван мастер тус бүр улирлын хүснэгтийн байртаа нэмэрлэх 106.67 оноо болон 13,833 еврог /48 сая төгрөг/ авсан юм. Энэ тэмцээний үеэр нэг ч хожигдоогүй цорын ганц шатарчин нь Б.Мөнгөнтуул байлаа.
Б.Мөнгөнтуул ийнхүү 2024-2025 оны хоёр тэмцээнд оролцож нийт 121.67 оноо цуглуулсан амжилтаар улирлын хүснэгтийн 7-р байрт бичигдэж байна.
"FIDE Women's Grand Prix 2024-25" цувралд нийт 20 шатарчин оролцож байна. Шатарчин тус бүр нийт 3 тэмцээнд оролцон нийт зургаан тэмцээний төгсгөлд цуглуулсан оноогоор тэргүүлсэн хоёр тамирчин "Women's Candidates 2026" тэмцээнд оролцох эрхтэй болно. Өмнөх "Women's Candidates 2024" тэмцээнд Тан Жуни түрүүлснээр аваргаа хамгаалагч Жу Венжунтэй тоглох эрхтэй болсон юм.
Б.Мөнгөнтуул өмнөх "FIDE Women's Grand Prix 2024 - Shymkent" тэмцээнд 10-р байр эзлэн 15 оноо цуглуулсан амжилтайгаар нийт цувралын хүснэгтийн 16-д жагсаж байна. Түүнд оролцох дахин нэг тэмцээн үлдсэн нь дөрөвдүгээр сарын 13-24-д болох Энэтхэгийн Гран При юм.