Өнгөрч буй долоо хоногт улс, оронд өрнөсөн онцлох үйл явдлын мэдээг тоймлон хүргэж байна.
УЛААНБААТАР "ТҮЦ"-ГҮЙ БОЛНО

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нийт 1100 орчим ТҮЦ зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс нийт 46 байршилд зөвшөөрөлгүй байршуулсан 645 ТҮЦ-ийг энэ долоо хоногт нүүлгэн шилжүүлжээ. Энэ ажлыг нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар гүйцэтгэж буй юм. ТҮЦ эрхэлж амь, амьжиргаагаа залгуулдаг иргэд энэ ажлыг эсэргүүцэн Сүхбаатарын талбайд цугларсан. Тэд “ТҮЦ-тэй биш архитай тэмц. Шөнө архи зардгийг болиулах хэрэгтэй”. “Хотын дарга Х.Нямбаатар огцор”. “Бид төрдөө боомилогдсон иргэд” гэх мэтчилэн үгтэй лоозон барьсан байв. https://gogo.mn/r/1e352
"THE MONGOLZ" БАГ ШАТРЫН ОУХМ Б.МӨНГӨНТУУЛААР БҮЛ НЭМЭВ

Энэ оны долоодугаар сард эхлэх $70,450,000 (249 тэрбум төгрөг) шагналын сантай "Esports World Cup 2025" наадамд нийт 21 төрлийн электрон спортыг хамрах дунд шатрын төрөл байгаа юм. Улмаар дэлхийн электрон спортын томоохон байгууллагууд шатрын тоглогчтой болсноо зарлаж эхэлсэн.
Шатрын IM /Олон улсын Мастер/ Батхуягийн Мөнгөнтуул Монголын электрон спортын хамгийн том байгууллага "The MongolZ"-д нэгдсэнийг багийн цахим хаягаар мэдэгдлээ. https://gogo.mn/r/w1v0k
ХУДАЛДААНЫ ТӨВД ГАЛ ГАРЧ ОЛОН ХҮН АЖЛЫН БАЙРГҮЙ БОЛЛОО

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст баг “Шинэ мөрөн” худалдааны төвд гал гарч байна гэсэн дуудлагаар аймгийн Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 27 дугаар анги, Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид ажиллажээ. Гал түймрийн тархалтыг 00:35 цагт зогсоож, 02:21 цагт бүрэн унтраав. https://gogo.mn/r/gnqde
"МУУ МУУХАЙ БҮХЭН ФЭЙСБҮҮКТ БАЙНА"

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны (2025.04.15) хуралдаанаар Цахим орчин дахь өсвөр үеийнхний үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, сэтгэл санааны хүчирхийлэл, түүний хор уршгийн талаарх мэдээллийг сонссон. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, Фэйсбүүк бол зөвхөн хүүхдийн биш, Монголын асуудал болсон. Дуртай нь лайв хийж бараа зардаг, хүнийг доромжилдог хэрэгсэл болсон. Тэгэхээр надад нэг ийм санаа байна. Буруу ч байж магадгүй шүү, ерөөсөө энэ фэйсбүүкийг Монголд гурван сар хааж үзвэл яасан юм. Фэйсбүүкгүйгээр амьдарч болно шүү дээ, ер нь бол. Муу муухай бүхэн фэйсбүүкт байна” гэв. https://gogo.mn/r/214l9
ЭМЭЭЛТ ЗАХ ЭЗГҮЙРЧЭЭ
1-155533-325862520.jpeg)
Дөрөвдүгээр сар дундаа орлоо. Жилийн энэ сар малчдын хувьд ноолуураараа орлогоо бүрдүүлж, зээлээ дарах чухал үе.
Өдийд Эмээлт зах руу чиглэх малчдын хөл тасрахгүй, ноолуур авах ченжүүдийн наймаа ид өрнөдөг. Харин өнөөдрийн байдлаар Эмээлт зах эл хуль, ноолуур авах ченж, өгөх малчин ч алга. Малчид ноолуураа хаана өгөхөө мэдэхгүй, ченж нар алдагдал хүлээхээс айж их хэмжээгээр авахгүй нэг үгээр хаа хаанаа яах учраа олохгүй байдалтай байна. Хятадууд ч татварын савлагаатай нөхцөлд самнасан ноолуур авахаасаа гэдийж эхэлжээ. https://gogo.mn/r/ydqme
П.БАТЧУЛУУН ЭМЧИЙГ СУЛЛАЖ МАГАДГҮЙ

Амьгүй донороос эд, эрхтэн хууль бусаар авсан хэргээр буруутгагдаж, шүүхээс 2.6 жилийн хорих ял сонсоод буй П.Батчулуун эмч ялаас чөлөөлөгдөх боломж бүрдсэн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл дараах мэдээллийг өгсөн байна.
Тэрбээр “Хорих ялаас чөлөөлөх өвчний жагсаалт гэж бий. Хорих байгууллагын эмнэлгийн комисс хуралдаж, уг жагсаалтад хамаарах өвчтэй хүн байна гэж үзвэл ялаас чөлөөлөх саналыг гаргадаг. Энэ саналыг прокурорын байгууллагад хүргүүлдэг. Улмаар прокурорын байгууллага шүүх шинжилгээний байгууллагаар дүгнэлт гаргуулсны үндсэн дээр шүүхэд ханддаг.
П.Батчулуун эмчийн өвчин уг жагсаалтад багтсан тул ШШГЕГ-аас түүнийг ялаас чөлөөлөх саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн бөгөөд одоогоор уг санал прокурорын шатанд хянагдаж байна” гэсэн юм. https://gogo.mn/r/4dj4v
ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ГҮҮРНИЙ УРТЫГ 3107 МЕТРЭЭР НЭМЭВ

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх төслийн нэг нь Туулын хурдны зам юм. Уг хурдны зам нь хотын зүүн хэсэг буюу Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас хотын баруун хэсэг буюу Баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 6 эгнээ 32 километр үргэлжилнэ.
Төслийг нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих авто замын томоохон төсөл, арга хэмжээтэй уялдуулах явцад Нэгдүгээр тойрог замтай холбогдох зарим байрлалд гүүрэн байгууламжийн уртыг нэмэгдүүлэх шаардлага үүссэн. Энэ хүрээнд гүүрэн байгууламжийн урт 6771 метр байсныг 9878 урт метр болгон нэмэгдүүлжээ. https://gogo.mn/r/l5n90