#3x3 Ulaanbaatar MMC Energy баг 140 мянган ам.долларын шагналын сантай "Macau Masters 2024" тэмцээнд оролцоно.
3х3 сагсан бөмбөгийн 140 мянган ам.долларын шагналын сантай "Macau Masters 2024" тэмцээн амралтын өдрүүдэд (Аравдугаар сарын 19-20) болно.
Дэлхийн шилдэг 16 баг цуглах тэмцээнд Монголын "Ulaanbaatar MMC Energy" баг оролцоно. Ulaanbaatar баг "C" хэсэгт Францын "Paris" багтай тоглох бөгөөд гурав дахь баг нь урьдчилсан шатнаас тодорно.
Урьдчилсан шатнаас Германы "St. Pauli", Шинэ Зеландын "Hamilton", Австралийн "Brisbane CLB EXE" багуудын нэг нь шалгарна.
- О.Хулан Монголын анхны эмэгтэй легионер боллоо
- Ulaanbaatar MMC Energy баr Үшигээс 24 оноо авч нутаг буцлаа
- Ulaanbaatar баг Шанхайд өрсөлдсөнтэй ижил бүрэлдэхүүнээр Wuxi Masters-т тоглоно
Тэмцээнд оролцож буй багуудын чансаагаар Сербийн "Liman"-ы ард 6-рт бичигдэж буй монгол баг энэ удаа
- Дэлгэрнямын Даваасамбуу
- Марко Дугосия
- Энхбатын Дөлгөөн
- Цогтын Отгонжаргал гэсэн бүрэлдэхүүнээр тоглоно.
Тэдний эхний тоглолт аравдугаар сарын 19-ний 17:55 цагаас Paris багийн эсрэг, хоёр дахь тоглолт 20:25 цагаас хэсгийн гуравдугаар багийн эсрэг болно.
Ulaanbaatar баг долоо хоногт өмнө болсон "Amsterdam Masters 2024" тэмцээний playoffs-т Литвагийн "Raudondvaris Hoptrans" багт 21-9 харьцаагаар хожигдож 8-р байр эзэлсэн билээ.