”Тэрэм” брэндийн ариун цэврийн өрөөний модон иж бүрдэл, хүүхдийн сэтгэхүй хөгжүүлэх тоглоом, бэлэг дурсгалын зүйлс гээд модон эдлэлийн үйлдвэрлэлээ эхлээд удаагүй байгаа “Баян хийц” компанийг үүсгэн байгуулагч Д.Амарбаясгаланг “Гарааны бизнес” буландаа урьж ярилцлаа.
Д.Амарбаясгалан санхүүч мэргэжилтэй ч 2017 оноос декупаж буюу чимэглэл, гар урлалын зүйл хийж, хүмүүст сургалт явуулах болжээ. Харин 2019 оноос тэрбээр модон эдлэлийн үйлдвэрлэл рүү орсон байна.
-Декупаж хийж байсан гарын ур дүй байсан болохоор модоор бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд танд дөхөм байв уу?
-Тийм ээ. Декупаж хийж эхэлснээр би олон зүйлд суралцсан. Жишээ нь, хог хаягдлаа ангилж, юуг хаяж, юуг хаяхгүйгээр дахин ашиглаж болох вэ гэдгийг сайн сурсан. 2019 оноос модоор гэр ахуйн хэрэгслүүд хийвэл болох юм байна гээд үйлдвэрлэлээ эхэлж байлаа. Би ихэвчлэн бүтээгдэхүүний загвараа тодорхойлж, ерөнхий төлөвлөгөөгөө гаргадаг. Хааяа л зүлгүүр хийнэ. Харин бусад ажлыг нөхөр маань хариуцдаг.
-Модон тоглоом хийх болсон тань юутай холбоотой вэ?
-Би өөрөө бага насны хоёр хүүхэдтэй. Хүүхдэдээ тоглоом хайхаар санаанд нийцсэн тоглоом олддоггүй. Нэг бол хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг, эсвэл чанартай тоглоом нь их үнэтэй байдаг.
Тоглоомоо огт будаггүйгээр лазераар зурж, монгол ахуйг илтгэсэн зурагнуудтайгаар хийж байна. Мөн даавуун ууттай учраас хүүхдэд эмх цэгцтэй байхад туслахын зэрэгцээ байгальд ээлтэй гэдгээрээ онцлог юм.
Монголд зарагдаж байгаа нийт тоглоомын 80 хувийг Хятад улсаас импортолдог ба тэдгээрээс шинжилгээ авахад хар тугалга, хром зэрэг бодис илэрсэн тухай нийтлэл уншиж байсан. Хар тугалга нь хүүхдийн тархины үйл ажиллагаа, дотор эрхтэнд сөргөөр нөлөөлдөг гэдэг юм билээ.
Тиймээс өөрөө тоглоом хийе гэж бодсон. Манай хүүхдүүд бага насных болохоор тоглоомоо их тараадаг. Сав хийгээд өгсөн ч тэрэндээ бараг хийдэггүй. Төрөл төрлийн тоглоом тарсаар байгаад холилдчихдог. Тиймээс нэг тоглоом нэг уутанд байвал цэгцтэй байх юм байна гэж бодсон. Гялгар биш даавуун уутаар хийвэл хүүхдэд ч, байгальд ч ээлтэй. Хүүхдийн тоглоомдоо ямар ч будаг оролцуулаагүй. Эко будаг гэж гадуур зардаг ч үнэхээр эко эсэхийг бид мэдэхгүй. Тиймээс найдваргүй гэж үзээд огт будаггүйгээр лазераар зурж, монгол ахуйг илтгэсэн зурагнуудтайгаар хийж байна.
-Жишээ нь, энд 2+ буюу хоёроос дээш насныхан тоглож болохоор тоглоом байна. Тоглоомнуудаасаа танилцуулахгүй юу?
-Нийт таван төрлийн тоглоом байна. Тоглоомнууд маань даавуун ууттай учраас хүүхдэд эмх цэгцтэй байхад туслахын зэрэгцээ байгальд ээлтэй гэдгээрээ онцлог юм. Ууттай нь цүнхэндээ хийж, хаана ч авч явж тоглох боломжтой. Хоёрдугаарт, ямар нэг хурц үзүүргүй, гөлгөр болгоод, маалингын тосоор тосолсон учраас хүүхэд амандаа хийсэн ч хоргүй гэсэн үг.
Ихэнх хүүхдүүд мэднэ дээ. X,O гэдэг тоглоомын дүрмээр тоглож болохоор гэр, урцны зурагтайгаар хийсэн. Уутан дээрээ хэрээслээд бэлдчихсэн учраас даавуун уутаа дэлгээд дээр нь тоглож болно.
Ой тогтоолт сайжруулах тоглоом. Энэ бол урц, гэр, таван хошуу малын зурагтай тоглоом. Монгол ахуй, мал аж ахуйтайгаа хүүхэд танилцах юм.
Эвлүүлдэг блок-малыг үр төлтэй нь эвлүүлэх тоглоом. Бүх насны хүүхдүүд тоглож болох ба малынхаа үр төлийг нэрлэж сурна. Хоёр настай охин маань маш сайн эвлүүлж чаддаг.
Математикийн тоонуудтай, нэмэх, хасах, үржих, хуваах тэмдэгтэй тоглоом. Нэг цифр нь тус бүр гурван ширхэг учраас хэдэн ч оронтой тоо бодож болно. Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ тоо бодож, тоглож болох юм.
-Тоглоомны зургаа хэрхэн гаргадаг вэ?
-Би өөрөө зургаа компьютер дээр зурдаг. Хугацаа их ордог. Би сургалтанд суулгүй интернэтээс харж байгаад өөрөө сурсан болохоор зургаа зурахад бүтэн хоёр сар зарцуулсан. Хүүхдийн баяраас өмнө гаргахаар төлөвлөж байна. Тоглоом тус бүр 15-30 мянган төгрөгийн үнэтэй байх болов уу.
-Та цаашдаа тоглоомоо өнгөтэй болгоё гэж боддог уу?
-Өнгө оруулъя гэж бодохгүй байна. Ямар нэг байдлаар байгальдаа ч, хэрэглэгчдээ ч ээлтэй байдлаар гаргахаар зорьж байна.
-Хүүхдийн тоглоомоо цаашдаа хэрхэн хөгжүүлэхээр зорьж байна вэ?
-Хүүхдийн сэтгэлзүйчтэй хамтраад хэдэн настай хүүхдэд ямар тоглоом тохиромжтой вэ, баруун, зүүн тархийг хөгжүүлэхэд ямар тоглоом байх ёстой, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд юу хэрэгтэй вэ, ялгаа байх уу, үгүй юу гэдгийг судална. Тэр судалгааныхаа дараа сэтгэхүй болон хөдөлгөөн хөгжүүлэх тоглоом хийхээр зорьж байна. Мөн угсардаг ордон хийдэг янз бүрийн хэлбэртэй моднууд хийнэ. Тэдгээрээр хүүхдүүд хүссэнээрээ гэр байшин, урц хийдэг болох юм.

ОЛОН ХЭРЭГЛЭЭТЭЙ СМАРТ ТАВИЛГА ҮЙЛДВЭРЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
-Угаалгын өрөөний иж бүрдэлдээ ямар бүтээгдэхүүнүүд гаргаж байна вэ?
-Угаалгын өрөөний иж бүрдэлд багтаж буй сойзны сав, савангийн тавиур, ариун цэврийн цаасны тавиур, олон үйлдэлт тавиураа худалдаанд гаргахаар зорьж байна. Савангийн тавиур л гэхэд саванг үргэлж хуурай байлгаж, усыг урсгах зориулалттай хийгдсэн. Саванд ч их хэмнэлттэй. Энэ тавиур маань хуванцар тавиуртай ижил үнээр зарагддаг. Хуванцар тавиур хүний оролцоогүйгээр хийгдээд гардаг бол модон тавиур хийхэд нэг бүрчлэн зүсэж зүлгүүрдэх гэх мэт гар ажиллагаа их ордог. Брэндээ олон хүнд таниулахын тулд эхний ээлжид цөөн тоогоор гаргаж байна.
Мөн нэг бүтээгдэхүүн хэрнээ нэгээс хоёр хэрэглээ хангах зориулалттай бүтээгдэхүүн гаргахаар зорьж байна. Үүний нэг жишээ нь тагийг нь сөхөөд бохир хувцсаа хийдэг сандал болчихдог сав юм. Яваандаа смарт тавилга /ухаалаг тавилга/ хийхээр зорьж байна.
-Смарт тавилга гэдгийг тайлбарлахгүй юу?
-Жишээ нь, харахад ханын зураг ч юм уу, чимэглэл шиг мөртлөө, татаад тавихаар ширээ болчихдог тавилга байж болно. Мөн гоё загвартай номын болон цэцгийн тавиурууд хийх бодолтой байгаа. Түүнчлэн гар урлалын будаг, лактай бэлдэц гаргахаар зорьж байна.
-Та нөхөртэйгөө нийлээд гэр бүлийн үйлдвэрлэл явуулж байгаа юм байна. Ажлын байр бий болгосон уу?
-Өвөл арванхоёрдугаар сард бид гурван ажилтантай болсон. Манайх бэлэг дурсгалын бүтээгдэхүүн хийж, сувенирын дэлгүүрүүдээр худалдаалдаг юм. Бэлэг, дурсгалын бүтээгдэхүүн маань тухайн үед их сайн зарагддаг байлаа. Гэтэл коронавирус гараад бэлэг дурсгалын бүтээгдэхүүний борлуулалт зогсож, орлого буурсан учраас ажилчдаа түр зогсоосон. Албан ёсны нэг ажилтан, хоёр туслахтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг.
-Сувенирын бүтээгдэхүүн гэхээр таны хийдэг декупажаас ондоо гэсэн үг үү? Ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм бэ?
-Ондоо. Гэр хэлбэртэй түлхүүрийн өлгүүр, холтостой нарийхан тайрдсаар хийсэн хөргөгчний наалт хийдэг. Маш сайн зүлгэсэн, ямар нэг будаг лак түрхээгүй учраас хөргөгчинд наалттай үед хажуугаар нь өнгөрөхөд мод үнэртдэг. Тэрийг гадаадынхан их сонирхож авдаг юм.
Нэг гадаад хүн “Би Монголд ирчихээд хятад бүтээгдэхүүн авмааргүй байна. Жинхэнэ монгол бүтээгдэхүүн авмаар байна” гэсэн яриаг сонсож байсан учраас монгол модоор, монгол хүний ур ухаанаар бүтсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэе гэж бодсон.
Гадаадынхан жинхэнэ монгол бүтээгдэхүүн авмаар байна гэдэг. Ихэнхдээ монголчууд өөрсдөө Хятадад захиалж хийлгэсэн, гял цал болсон бүтээгдэхүүнийг авчирч борлуулдаг. Тэрийг гаднынхан нэг их сонирхдоггүй. Нэг гадаад хүн “Би Монголд ирчихээд хятад бүтээгдэхүүн авмааргүй байна. Жинхэнэ монгол бүтээгдэхүүн авмаар байна” гэсэн яриаг сонсож байсан учраас монгол модоор, монгол хүний ур ухаанаар бүтсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэе гэж бодсон.
Мөн бид шүдэнзтэй лааны суурь үйлдвэрлэж байна. Буяны ажлын үеэр зэдэд лаа их ирдэг. Ихэвчлэн хятад лаа байдаг учраас бид лааны суурийг шүдэнзтэй нь хийгээд удаан хугацаанд лаагаа солиод хэрэглээд байх нь зөв юм байна гэж бодсон. Энэ бол эко бүтээгдэхүүн.
Хүнд бэлэг өгөхдөө хэрэглээ талаас нь бодох хэрэгтэй юм шиг санагддаг. Мөн аль болох үндэсний үйлдвэрлэлээ дэмжээсэй гэж хүсдэг. Шүдэнзтэй лааны суурийг дэлгүүрт худалдаалах үнэ нь 5000 төгрөг, бөөний үнэ нь 3750 төгрөг. Ихэнх нь манайхаас бөөний үнээр буюу нэг лааны үнээр авдаг. Монгол бүтээгдэхүүн болохоор их үнэтэй байдаг гэж хүмүүс ярьдаг л даа. Гэтэл модон бүтээгдэхүүн гадаадад маш үнэтэй байдаг. Монголд үүнийг ойшоодоггүй, үнэ цэнийг нь мэдэхгүй хүмүүс байна.
Гэр хэлбэртэй түлхүүрийн өлгүүр орон сууцанд их гоё харагддаг. Нэг түүх ярья. Ноднин өдийд бид гэртэй түлхүүрийн өлгүүрнийхээ загварыг гаргачихсан байлаа. Гэтэл үнэ тогтоож чадахгүй гацсан. Үнэ гаргах амаргүй байдаг.
Модных нь өртөг 5000 төгрөг болж байсан юм. Ингээд тааралдсан хүмүүстээ үзүүлээд “Ямар үнэтэй байвал авах вэ?” гэж асуухаар “Хямдхан байвал зүгээр” гэж хэлдэг байлаа. “Хямд байвал олон хүн авна” гэдэг. “Хэд вэ?” гэхээр 5000 төг гэнэ. Тэгээд бүр сэтгэлээр унаад, ингэж их ажиллагаа оруулчихаад 5000 төгрөгөөр зарвал бүтэхгүй нь ээ гэж бодоод явж байлаа.
Тэр хүмүүстэй уулзаагүй бол гэр хэлбэртэй түлхүүрийн өлгүүр маань гарахгүй байсан.
Би гар урлалын дэлгүүрт урлалын булан ажиллуулдаг, дизайны багт нь ажиллаж байсан. Дэлгүүрийн хоёр захирал нь англи хүмүүс байлаа. Нутаг буцахаас нь өмнө уулзаад гарын бэлэг болгоод өгсөнд хүлээлтээс илүү маш их баярлаад “Хөөх, ямар гоё юм бэ! Бид хоёрын авсан бүх бэлэгнээс хамгийн гоё нь байна” гэсэн урмын үгээр мялаасан. Дахиад нэгийг аваад Монголд ирж байсан найздаа өгмөөр байна гэсэн. “Үнэ нь хэд вэ?” гэж надаас асуухаар нь үнээ хэлж чаддаггүй. “7000” гэж хэллээ. Гайхаад “17000 биш 7000 төгрөг юм уу?” гэхэд нь бантсандаа “Материалынх нь үнээр өгдөг юм уу?” гэж хэлж билээ. Гэтэл англи захирал “Бүтээгдэхүүний үнэ тогтооход унаа, цахилгаан, ажлын хөлсний зардлаа шингээнэ. Дээр нь ашгаа нэмэх ёстой” гэж хэлсэн. “Би үнээ гаргаж чадахгүй байна, та хэдээр авмаар байна, тэрийгээ өгчих” гэлээ.
Маргааш нь нэгийг аваад очтол надад 40 мянган төгрөг өгсөн. “Би чиний хийсэн энэ гоё зүйлийг 40 мянгаар худалдаж авмаар байна” гэсэн. Тэгээд л их урам орж, энэ бүтээгдэхүүнийг худалдаж авах хүн нь монголчууд биш Монголд ирсэн гадаадын жуулчид юм байна гэж ойлгосон. Борлуулах гэж байгаа бүтээгдэхүүнийхээ хэрэглэгчийг сайн мэддэг болох ёстой юм байна гэж бодсон. Тэр хүмүүстэй уулзаагүй бол энэ бүтээгдэхүүн гарахгүй байсан. Тэрнээс хойш бүтээгдэхүүний үнэ дээр ажиллаж сурсан. Сав баглаа боодлыг хийхдээ брэндийн нэр, лого сонгоход хоёр сар зарцуулсан.
-Бизнесээ эхлэхэд анхны хөрөнгө оруулалтаа хэрхэн шийдэж байсан бэ?
-Ноднин хавар дүүргээс өгдөг Хөдөлмөр халамж үйлчилгээний хөнгөлөлттэй зээл авч байлаа. Мөн КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр Нийслэлийн ЗДТГ болон Азийн сангийн хамтран хэрэгжүүлж байгаа “Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Төв” /БЭЭТ/-өөс тоног төхөөрөмжийн буцалтгүй тусламж авахаар болсон.
Манайх хуучин зуслангийн газраа үйлдвэр болгоод, тэндээ 40 метр кв байшинд үйл ажиллагаа явуулж байгаа. Одоо модон эдлэлээ нарийн зүсэлттэй хийхийн тулд босоо том хөрөө оруулж ирэх гэж байна.Томруулахгүй бол тоног төхөөрөмж маань багтахаа больж байна.
Сайн ажил гэдэг нь өөрөө байхгүй бол тэр ажил явахгүй. Харин сайн бизнес гэдэг нь өөрөө байхгүй байсан ч тэр ажил яваад л байх ёстой. Тийм болохоор би бизнес хийх ёстой гэж бодсон.
-БЭЭТ-ийн инкубатор сургалтад хэрхэн хамрагдаж байснаа дурсахгүй юу?
-Анх Фэйсбүүкээр мэдээллээ аваад очоод бүртгүүлээд сургалтанд суусан. Анхны өдрөөсөө л надад таалагдсан. Удаан гэртээ суусан хүн хамт олонтой байхыг их хүсдэг юм байна. Эхний өдрөө эмэгтэйчүүдтэй танилцаад маш сайхан байлаа.
Сургалт болгон дээр би шинэ юм мэдэж авдаг байсан. Миний алдаа юу байсан, юугаа засах боломжтой вэ, яаж ажиллах ёстой вэ гэх зэрэг бизнес хийх тухай бүх мэдээллийг олж авч, сургалтын дараа багаар ажиллаж, тухайн өдөр заасан юмаа бататгадаг байсан. Тэр нь их өгөөжтэй хэрэгтэй байсан.
Би тухайн үед гар урлал хийдэг, захиалга ихтэй, өөрийгөө бизнес хийж байна гэж бодоод яваад байлаа. Гэтэл үгүй юм билээ. Би зүгээр л өөртөө сайн ажил олгоод байсан юм билээ. Тиймээс сайн ажлаа бизнес болгох ёстой юм байна гэдгийг ойлгосон. Сайн ажил гэдэг нь өөрөө байхгүй бол тэр ажил явахгүй. Харин сайн бизнес гэдэг нь өөрөө байхгүй байсан ч тэр ажил яваад л байх ёстой. Тийм болохоор би бизнес хийх ёстой гэж бодсон. Мөн хууль, хүний нөөц, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, санхүү гэх мэт тал, талын мэдлэг, мэдээлэл их хэрэг болдог юм байна.
-Сургалтад суухаас өмнөх таны бизнес, дараах хоёрын ялгааг та яаж харж байна вэ?
-Өмнө нь би их завгүй байдаг байсан. Хүүхдүүдтэйгээ байгаа ч гэсэн байхгүй юм шиг л байлаа. “Ээж нь юм хийж байна, хүнд юм хийж өгч байна” гээд л юмаа хийгээд л барагдахгүй их ажилтай суудаг байсан. Одоо бол хариуцаж авсан ажлуудаа дуусгачихвал хүүхдүүддээ зав гаргаж чаддаг болж байна.
БЭЭТ-өөс санхүүжилт аваад тоног төхөөрөмж авахдаа гол нь биш л дээ. Дөрвөн сарын хугацаанд бүтээгдэхүүний хөгжүүлэлт хийж, бүх төрлийн сургалт зөвлөгөө өгдөг. Бүтээгдэхүүнээ оюуны өмчид бүртгүүлэх гээд өгчихсөн. Энэ хугацаанд их дэвшилттэй, сайн хөгжиж байна гэж бодож байна. Төслийн бүх хамт олондоо баярлалаа.
-Бизнесээ өргөжүүлэх цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу?
-Бүтээгдэхүүнээ гадаадад гаргах зорилготой. Одоогоор төгс сайн болгох тал дээр ажиллаж байна. Экспортын шаардлагад нийцэхүйц, чанартай бүтээгдэхүүн болгохын тулд хөгжүүлж байна. Бид бэлэг дурсгалын бүтээгдэхүүний төрлийг нэмэхээр загварыг нь гаргачихсан.
Зарим бараагаа захиалгаар хийж байна. Тухайлбал, шүдэнзтэй лааг буяны ажилд зэдэд захиалгаар авдаг. Бусдыг нь Номин сүлжээ дэлгүүрүүд, гэр бүлийн дэлгүүр, Тэнгэр худалдааны төв, хөдөө орон нутгаар худалдаалж байна. Удахгүй тоглоомнууд, ариун цэврийн өрөөний иж бүрдлээ худалдаанд гаргана. Мөн удахгүй Баясах трейд, Имартаар худалдаалахаар гэрээ хийсэн.
-Дэлхий даяар байгальд ээлтэй бүтээгдэхүүн хэрэглэх хандлагатай болж байна. Тэгэхээр танай бүтээгдэхүүн ч их ирээдүйтэй байх болов уу?
-Харин тийм. Хүүхдээ хайрлах хайр, байгалиа хайрлах хайр шингэж байна. Эмх цэгцтэй амьдралын хэв маягт шилжиж байгаа учраас цагаа олсон бүтээгдэхүүн болсон гэж боддог. Сав баглаа боодлоо хүртэл дахин боловсруулсан цаасаар хийдэг.
-Та өрсөлдөөний зах зээлийг юу гэж хардаг вэ? Ижил төрлийн модон бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэгч нартай харьцуулахад танайх юугаараа онцлог давуу талтай вэ?
-Модоор хүүхдийн тоглоом хийдэг газрууд байгаа. Бусад газрууд модон хавтан ашиглаж, хавтангуудаа хооронд нь цавуугаар наадаг. Цавуу бол химийн бодис. Харин манайх ямар нэг залгаа ороогүй цэвэр мод. Дээр нь өнгө будаг, химийн бодис ордоггүй. Зургаа лазердаж, түлж хийдэг болохоор энэ нь манай давуу тал гэж боддог.
-Ярилцсанд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.
Фэйсбүүк хуудас: Баян хийц -Монгол бэлэг дурсгал
Утас: 96050988