Шинэ зорилго, шинэ мөрөөдөл дүүрэн нэгдүгээр сарыг үдэж, ул боов, ууцны эрэлд гардаг хоёрдугаар сарыг угтсан нэгэн долоо хоног өнгөрч байна. Өнгөрч буй долоо хоногт улс, оронд болсон үйл явдлыг тоймлон хүргэе.
ЕРӨНХИЙЛӨГЧ АНХНЫ ХОРИГОО ТАВИВ
Засгийн газраас 2023 оны нэгдүгээр Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг нэгдүгээр сарын 18-ны өдөр УИХ-д өргөн барьсан бөгөөд 3 хоногийн дотор баталсан юм.
Харин ерөнхийлөгч өнгөрсөн даваа гарагт энэ хууль болон дагалдах бүх хуульд бүхэлд нь хориг тавилаа. Энэ нь Ерөнхийлөгчийн анхны хориг юм. Хоригийг УИХ-ын хаврын чуулган эхэлснээр ажлын эхний 14 хоногт хэлэлцэнэ. Улмаар хоригийг хүлээн авах эсэхийг шийдвэрлэх юм. Ямартай ч Ерөнхийлөгч хориг тавьсан тул хоёрдугаар сарын 1-нээс хууль хэрэгжих боломжгүй болсон.
Хуулийн төслийг санаачилсан ЦХХХ-ны сайд Н.Учрал "Цаг нь ирэхээр сошиалын хуулийг дахин өргөн барих боломж олдох байх" хэмээсэн. https://gogo.mn/r/1nny2
ХОЁРДУГААР УЛИРЛЫН ХИЧЭЭЛ ЭХЛЭВ
Сурагчдын нэгдүгээр улирлын амралт дуусаж, даваа гарагаас хоёрдугаар улирлын хичээл эхэлсэн. Энэ улиралд сурагчид нийт 8 долоо хоног хичээллэх юм.
Хоёрдугаар улиралд сурагчид нэгдүгээр сарын 30-наас гуравдугаар сарын 24-ны хооронд хичээллээд амарна. Харин зуны амралт тавдугаар сарын 26-наас эхлэх нь ээ. https://gogo.mn/r/4nn39
УЛС, ОРНЫ ТУЛГАМДСАН АСУУДЛЫН ТАЛААР ИРГЭДЭЭС САНАЛ АСУУВ
"Зөвлөлдөж шийдье" зөвлөлдөх санал асуулгын эхний шатны мэдээлэл цуглуулалт нэгдүгээр сарын 26-нд эхэлж хоёрдугаар сарын 2-нд амжилттай дууслаа.
Зөвлөлдөх санал асуулга хоёр шаттай бөгөөд санал асуулгын нэг дэх шатанд иргэдэд зөвлөлдөх санал асуулгын сэдвээр урьдчилсан мэдлэг, мэдээлэл өгөхгүйгээр санал асуулгын хуудсаар саналыг нь авсан. Үүнд Монгол Улсын арван найман насанд хүрсэн иргэн оролцов. Тусгайлан бэлтгэсэн мэдээлэл цуглуулагчид сонгогдсон өрхөд биечлэн очиж, санал асуулгыг авчээ. https://gogo.mn/r/g99yd
"ЭРДЭНЭС МОНГОЛ" КОМПАНИД АЖИЛЛАХ ХҮМҮҮСЭЭС ЯРИЛЦЛАГЫН ШАЛГАЛТ АВАВ
"Эрдэнэс Монгол" ХХК-ийн нээлттэй сонгон шалгаруулалтын эхний үе шатны “сорил-тест”-ийн шалгалтыг Төрийн албан зөвлөлөөр ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 26, 27-ны өдрүүдэд зохион байгуулсан.
Сорилын шалгалтыг нийт 1215 иргэн өгснөөс өндөр оноо авсан 434 иргэн ярилцлагын шатны шалгалтад энэ долоо хоногт оролцов.
Ярилцлагыг тухайн салбарын мэргэшсэн, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн 3 гишүүнтэй 10 баг зэрэг авч буй бөгөөд Төрийн албаны зөвлөлийн жишиг тест болон олон улсын стандартад нийцсэн аргачлалаар явуулжээ. https://gogo.mn/r/3nnyg
СУВИЛАГЧ БУРУУ ТАРИА ХИЙСНИЙ УЛМААС ХҮНИЙ АМЬ ХОХИРСОН ГЭХ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ ХОЙШЛОВ
Тариа андуурч тарьсны улмаас хүн нас барсан гэх хэрэгт холбогдогчийн шүүх хуралдааныг энэ долоо хоногт Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлосон.
Энэ үеэр хохирогчийн ар гэрээс мэдээлэл хийсэн юм. Хохирогчийн эгч "Миний дүү"Өргөө" амаржих газарт хэвтсэн. Зүрхний цохилт нь унаад байхад сувилагч андуураад зүрхний булчин сулладаг тариа хийчихсэн. Сэхээнд очоод хоёр хоноход эмнэлгийн удирдлагууд биднийг дуудаж буруу тариа хийснээ хэлээд "Найдваргүй шүү" гэж хэлсэн. Биеийн байдал нь дээрдэхгүй байсаар дүү маань 2021 оны есдүгээр сарын 28-нд бурхан болсон" гэв.
Шүүх хуралдааныг хоёрдугаар сарын 15-ны өдрийг хүртэл хойшлуулсан. https://gogo.mn/r/4nn49
АВЛИГЫН ИНДЕКСЭЭР 180-ААС 116-Д
“Транспэрэнси Интернэшнл” олон улсын төрийн бус байгууллагаас жил болгон улс орны төрийн албан дахь авлигын Авлигын төсөөллийн индекс танилцуулдаг. 2022 оны дүнг энэ долоо хоногт зарлав.
Монгол Улс дэлхийн 180 орноос 116-д жагссан төдийгүй, анх удаа хоёр оноогоо индекс буурсан үзүүлэлттэй гарчээ. https://gogo.mn/r/2nnq9
МЕТА-ИЙН АЖИЛЧНЫГ ХАЛУУЛАХААР И-МЭЙЛ ЯВУУЛНА
"Мета компанийн Төв Ази, Монгол, Хятадыг хариуцсан захирал Жорж Ченийг ажлаас нь халж өгөх тухай албан бичгийг ирэх даваа гарагт /2023.02.06/ Мета компани руу явуулна" хэмээн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээллээ.
Эргэн сануулахад Мета компанийн Төв Ази, Монгол, Хятадыг хариуцсан захирал Жорж Чен ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг худлаа ярьсан хэмээн твиттерт жиргэсэн билээ. Харин ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Өнгөрөгч оны дөрөвдүгээр сард Жорж Чен гэдэг хүнтэй уулзаж, хамтын ажиллагааны талаар ярилцсан. Гэтэл уулзаагүй гэж Тусгаар улсын яамыг олон нийтийн хэрэгслээр илтэд гүтгэсэн. Уучлалт гуйх ёстой" гэв. https://gogo.mn/r/3nn13
КОИНЫ ХОХИРОГЧИД ГЭХ ХҮМҮҮС МЭДЭЭЛЭЛ ХИЙВ
Коин худалдан аваад орон гэр, хөрөнгө мөнгөө алдсан гэх иргэд мэдээлэл хийлээ.
IHC коин аваад 140 гаруй сая төгрөгөөр хохирсон. 140 саяар авсан коин тав хоногийн өмнө 6 сая төгрөг болтлоо унасан. Ер нь коин авснаас хойш өдөр болгон л унаж байсан. Гэтэл энэ коиныг гаргасан хүмүүс өдөр болгон стори хийгээд унахгүй шүү гээд л сонирхол төрүүлээд, итгүүлээд байсан гэх нэг иргэн. https://gogo.mn/r/q66vo
"Худалдан авсан коиных нь үнэ 50 дахин унасан. Тухайн үед энэ коинд итгэж 1 сая төгрөгөөр худалдан авалт хийсэн хүн 20 мянган төгрөгтэй болсон гэсэн үг" хэмээх өөр нэг иргэн мэдээлэл хийлээ. https://gogo.mn/r/6nnvn
КОЙН ГАРГАГЧДЫГ ХОРИВ
IHC койн гаргах замаар иргэдээс 30 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн гэх О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг баривчлан 461 дүгээр ангид саатуулсан гэж ЦЕГ-аас мэдээлэв.
Тэд татан төвлөрүүлсэн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан болон зах зээлд манифуляци хийж олсон орлогыг угаасан гэж үзэн гэр, оффист нэгжлэг хийжээ. https://gogo.mn/r/5nnj8
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭЭЛЖИТ ШАГНАЛ
Уул уурхайн салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий хүмүүст төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. https://gogo.mn/r/yoojm
УИХ 75 ГИШҮҮНТЭЙ БОЛОХ НЬ
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат бүрэн эрхээсээ бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байна.
Энэ талаар тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхээсээ хүндэтгэх шалтгааны улмаас татгалзаж, бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт гардуулж өгсөн болно. УИХ-ын тухай хуулийн 10.1.2 дахь заалтын дагуу хүндэтгэх шалтгаанаа доорх өргөдөл хүсэлтдээ тодорхой дурдсан" гэж бичжээ. https://gogo.mn/r/2nnx9