УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат бүрэн эрхээсээ бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байна.
Энэ талаар тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхээсээ хүндэтгэх шалтгааны улмаас татгалзаж, бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт гардуулж өгсөн болно. УИХ-ын тухай хуулийн 10.1.2 дахь заалтын дагуу хүндэтгэх шалтгаанаа доорх өргөдөл хүсэлтдээ тодорхой дурьдсан" гэж бичжээ.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат сүүлийн үед нүүрс, мөрийтэй тоглоом, концессын гэрээ зэрэгт нэр холбогдоод буй. Тэгвэл тэрбээр дээрх асуудлуудтай холбоотойгоор хууль хяналтын байгууллагаас шалгах шаардлагатай гэж үзвэл УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхийн ард нуугдахгүй шалгуулахад бэлэн байна гэдэг байр сууриа илэрхийллээ.
Эргэн сануулахад 2020 оны УИХ-аар сонгогдсон энэ парламентаас өмнө нь УИХ-ын гишүүн Г.Амартүвшин өнгөрөгч 2022 оны дөрөвдүгээр сард УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлсэн билээ. Гэсэн хэдий ч түүний хүсэлт нь хууль эрх зүйн процессын хувьд алдаатай байсан юм. Учир нь УИХ-ын гишүүнийг хоёр тохиолдолд түдгэлзүүлдэг бөгөөд саналыг Ерөнхий прокурор УИХ-д оруулна. Харин УИХ-ын гишүүн өөрөө хүсэлтээ гаргаж байгаа бол чөлөөлөгдөх хүсэлт гаргах ёстой юм.
УИХ-ын гишүүний бүрэн эрхийг ямар тохиолдолд түдгэлзүүлж, хугацаанаас нь өмнө дуусгавар болгох талаар хуульд ингэж заажээ.
УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх:
- УИХ-ын гишүүний бүрэн эрхийг дараах тохиолдолд түдгэлзүүлэх эсэх асуудлыг УИХ шийдвэрлэнэ.
- Гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д оруулсан,
- Гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг УИХ-д оруулсан.
- Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар нууцаар санал хурааж шийдвэрлэнэ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжиж санал өгсөн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно.
- Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн шийдвэрийг УИХ гаргасан бол баривчлагдсан гишүүнийг нэг цагийн дотор суллана.
- Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн үндэслэл арилсан талаар эрх бүхий байгууллагын шийдвэрийг нэгдсэн хуралдаанд Улсын ерөнхий прокурор уншиж танилцуулснаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийг сэргээх тухай тогтоол баталсанд тооцно.
- Энэ хуулийн 9.1.1-д зааснаас бусад тохиолдолд гишүүнийг албадан саатуулах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно.