Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, I хороололд байрлах "Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв" гэх байгууллагад асуудал үүсжээ.
Энэ бол төрийн байгууллага. Opendata-аас үзвэл “Ашгийн төлөө бус төрийн байгууллага” гэжээ. Гэвч өдгөө энэ байгууллагыг улсынх, үгүй хувийнх хэмээн булаацалдаж байна.
Асуудал яагаад үүсэв?
- 1989 он: Монголын уламжлалт анагаах ухааныг орчин үеийн анагаах ухаантай хослуулж иргэдэд үйлчлэх зорилгоор “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийг тухайн үеийн “Эх нялхсын нэгдсэн төв”-д байгуулжээ.
- 1991 он: Улаанбаатар хотын захиргаанд харьяалагдах болсон.
- 2000 он: “Нийслэлийн Засаг Даргын дэргэдэх Уламжлалт Анагаах Ухааны Элэг Судлалын Клиник Төв” болсон.
Үйл ажиллагааг сайжруулах шаардлага тулгарсан тул 2008 онд НЗДТГ-аас тус клиникийн төвийн удирдлагуудтай менежментийн гэрээ байгуулжээ. Энэхүү гэрээний агуулга нь санхүүгийн зардал болон бусад бүх үүрэг, хариуцлагаа тухайн байгууллагынхан өөрсдөө хүлээн үйл ажиллагааг сайжруулж, өргөжүүлэх тухай байж. Менежментийн гэрээг 3 жилийн хугацаатай байгуулжээ.
Гэрээний хугацаа дууссан тул 2011-2013 онд нийслэлээс аудитын комисс байгуулж гэрээг дүгнэсэн. Дүгнэлтэд үндэслэн НИТХ-ын тогтоолоор 2012 онд гэрээг хангалттай гэж дүгнэсэн байна. Харин 2014 оны гуравдугаар сард аудитын комисс гэрээ “хангалтгүй” биелсэн гэж дүгнэсэн тул менежментийн гэрээг хаахаар шийдвэрлэсэн аж. Эндээс маргаан эхэлсэн.
Юу болсон талаар Менежментийн гэрээний багийн ахлагч, эмч Ж.Хатанбаатар “Менежментийн гэрээний биелэлтийг 2012 онд “Хангалттай” гэж дүгнэн, Менежментийн хувьчлал хийгдэж дууссан. Иймд Нийслэлийн өмч хувьчлалын комисс хууль, гэрээний заалтын дагуу өмчийг шилжүүлж, дуусгавар болгох шийдвэрийг гаргах ёстой байсан. Гэтэл гэрээнд огт заагдаагүй “нэг жилээр сунган ажиллуулах” гэдэг шийдвэр гаргасны улмаас эцэслэн шийдвэрлэгдэхгүй байсаар “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн хувьчлалын асуудал шүүхийн байгууллагад шилжсэн.
Улсын дээд шүүх 2014 онд гэрээний дагуу менежментийн хувьчлалыг дуусгавар болгосон шийдвэр гаргахыг Нийслэлийн өмч хувьчлах комиссод даалгасан” хэмээжээ.
Харин Нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмчийн хяналт, шалгалтын хэлтсийн дарга Г.Тэмүүжин “Гурван шатны шүүхийн шийдвэр гарсан. Энэ нь менежментийн багийн үйл ажиллагааг хэвээр явуулах, өмч хувьчлах комиссын процессын ажиллагааг цаашид үргэлжлүүлэх чиглэл өгсөн. Үүнд шүүхийн шийдвэрт ямар нэг байдлаар Хатанбаатар ахлагчтай багт тэдэн төгрөгөөр зар гэсэн мөнгөн дүнг тогтоож заагаагүй. Тиймээс нийслэлээс зүгээс хөрөнгийг шинээр дахин үнэлүүлж, өнөөдрийн бодит зах зээлийн ханштай нийлүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа” гэж тайлбарлав.
Энэ хоёр хүний тайлбарыг энгийншүүлбэл, эмнэлгийн зүгээс “Менежментийн гэрээний хугацаанд бид хангалттай ажилласан, гэрээ дууссан, одоо энэ эмнэлэг биднийх” гэж буй бол нийслэлийн зүгээс “Гэрээний хугацаанд та нар хангалтгүй ажилласан, тиймээс өмчөө өөрийн мэдэлд шилжүүлж авъя” хэмээж буй юм байна. Энэ асуудал ийм байдлаар олон жил үргэлжилжээ.
"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв" улсын буюу нийслэлийн өмч гэсэн бүртгэлтэй хэвээр байгаа. Тиймээс энэ төвийн захирлыг солих, томилох эрх нь Нийслэлийн эрүүл мэндийн газарт бий аж. Ингээд захирлыг нь сольж, тамга тэмдгээ авахыг хүсэхэд өгөөгүй тул ажил хүлээлцэх комиссынхон болон эмнэлгийн ажилчдын хооронд тун саяхан сүрхий маргаан дэгджээ.
Энэ талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган “Тус төвийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Х.Гүрбазар гэдэг хүнийг НЭМГ, нийслэлээс томилоогүй. Хэн томилсон тухай шийдвэр, тушаал байхгүй.
Тиймээс бид шаардлагатай баримт бичгийг ирүүлэх шаардлагыг удаа дараа хүргүүлсэн. 2024 оны наймдугаар сараас хойш сонсох ажиллагаа хийгээд, 10 сарын 1-ний өдрөөс гүйцэтгэх захирлыг чөлөөлөх тушаал гаргасан. Тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор ажлын хэсэг тус төвд очиж ажиллахад эмнэлгийн байр руу нэвтрүүлээгүй, тамга тэмдгээ авах гэтэл саад учруулсаар өнөөдрийг хүрлээ.
Энэ бол хувийн байгууллага биш, нийслэлийн өмч. Асуудал нэг тийш болоогүй байгаа.
Ажил хүлээлцэх комисс эмнэлгийн байр руу нэвтэрсэн боловч удирдлагууд нь ажлын байран дээрээ байгаагүй, ажил хүлээлцэх боломжоор хангаагүй. Тиймээс дараа дараагийн арга хэмжээг авч, гүйцэтгэх захирлыг чөлөөлөх, томилогдсон захирлыг ажиллах боломжоор хангахаар ажиллаж байна.
"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийн удирдлагын зүгээс “Манай байгууллага НЭМГ-т хамааралгүй, танай байгууллага манайхтай холбоотой ямар нэг шийдвэр гаргах эрхгүй гэдэг хариу ирүүлдэг. Энэ бол хувийн байгууллага биш, нийслэлийн өмч. Асуудал нэг тийш болоогүй байгаа. Тэгэхээр хувийн эрүүл мэндийн байгууллага шиг захирлаа томилох, чөлөөлөх зохицуулалт хийж болохгүй. Системд энэ байгууллага нийслэлийн харьяанд бүртгэлтэй байдаг боловч тайлан, мэдээ өгдөггүй, эргэх холбоо байдаггүй.
Тэгсэн хэр нь тусламж үйлчилгээгээ үзүүлээд, Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилтээ аваад байгаа. Нийслэлийн өмчөө нийслэл буцаан аваад эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг тасалдуулахгүй авч явж, хөрөнгө оруулалт хийж элэг судлалын тусламж үйлчилгээг улам сайжруулж, тодорхой тооны хүүхдийн хэвтэн эмчлүүлэх орыг дэлгэж үйл ажиллагааг өргөжүүлэхээр төлөвлөж байгаа” гэв.
Харин менежментийн гэрээний багийн ахлагч Ж.Хатанбаатарын зүгээс “2012 онд Гүйцэтгэх захирал Х.Гүрбазарыг хууль, журамд заасны дагуу менежментийн багаас томилсон, мөн ажлаас чөлөөлөх эрх менежментийн багт байхад НЭМГ-ын дарга П.Эрхэмбулган дарга өөрт байхгүй эрхийг эдлэн, тушаал гаргаж чөлөөлөх зэргээр хууль дүрэмд үл нийцэх, хууль бус зарчимгүй үйл ажиллагаануудыг удаа дараалан давтан үйлдсээр байна” хэмээж буй.
Тэдний маргааныг шүүх л тасална. "Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийн балансад аж ахуйн барилга 2, гаражын зориулалттай барилга 2, нийтийн эзэмшлийн хөрөнгө 2, сувилал, эмчилгээний төв 2 зэрэг нийт 9 объект бүртгэлтэй байдаг бөгөөд нийт үнэ нь 800 сая орчим төгрөгийн өртөгтэй аж.