Энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН 32 ДАХЬ ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БА ТҮҮНИЙ ЗАСГИЙН ГАЗАР БҮРЭЛДСЭН НЬ
УИХ-ын чуулганы 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилов. Өдгөө 41 настай Л.Оюун-Эрдэнэ ардчилсан нийгэмд шилжсэнээс хойших хамгийн залуу Ерөнхий сайдуудын нэг болж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 1980 онд Улаанбаатар хотод төрсөн. 41 настай. Ам бүл 5. Сэтгүүлч, эрх зүйч мэргэжилтэй. Боловсрол судлал болон төрийн удирдлагын магистрын зэрэгтэй. 2001 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Захирагчийн ажлын албанд Тамгын газрын даргаар ажлын гараагаа эхэлсэн Л.Оюун-Эрдэнийн өөрийн орлого 2015 онд 178 сая байсан бол 2016 онд ойролцоогоор хоёр дахин өсөж, 313 сая болсон бол 2019 онд 233 сая төгрөг гэж мэдүүлжээ.
Түүний ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛГИЙН дэлгэрэнгүйг ЭНД дарж унших боломжтой.
Л.ОЮУН-ЭРДЭНЭД "АХ НАРЫНХ" НЬ ХЭЛСЭН ЗАХИАС
Л.Оюун-Эрдэнэд "ах нар" нь захиас хэлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Т.Доржханд: 1980-аад оны төлөөлөл Засгийн газрын тэргүүн болж байна. Энэ бол сайны салхи салхилж байгаагийн илрэл. Тийм болохоор залуучуудыг төлөөлөөд эр зоригтой, эрч хүчтэй ажиллаарай. Миний нэг үнэлж явдаг зүйл бол Л.Оюун-Эрдэнэ сайд нам харгалзахгүй мэдлэгтэй, туршлагатай, мэргэжлийн хүмүүсийг Засгийн газартай урьж ажиллуулж байгаа. Танхимаа мэргэжлийн хүмүүсээс бүрдүүлээрэй гэж хэлмээр байна хэмээжээ.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хэрэгжүүлэх ДӨРВӨН ЗОРИЛТЫГ ЭНД дарж унших боломжтой.
ТҮҮХЭНДЭЭ АНХ УДАА ДӨРВӨН ЭМЭГТЭЙ ГИШҮҮНТЭЙ ЗАСГИЙН ГАЗАР БҮРДЛЭЭ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын танхимаа эмхлэн байгуулж, шинээр томилсон сайд нараа батламжилж, захирамжаа гардуулсан. Монгол Улсын Засгийн газар ерөнхий чиг үүргийн 6, чиглэлийн 8 нийт 14 яам, 17 сайдтайгаар үйл ажиллагаагаа явуулна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимын сайд нартаа хандан "Ойрын хугацаанд эдийн засаг, нийгмийн амьдралаа хэвийн үргэлжлүүлэхийн төлөө хамтран ажиллая. Цар тахлын эсрэг дайнд ялалт байгуулахын төлөө хамтран ажиллая" гэсэн юм.
Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд өмнөх Засгийн газарт ажиллаж байсан сайд нараас найм нь үүрэгт ажлаа үргэлжлүүлэх бол шинээр найман хүн сайдын суудалд суухаар болоод байна. Шинээр сонгогдсон сайд нарыг нэрлэвэл:
- Шадар сайд С.Амарсайхан,
- ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж,
- Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан,
- Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг,
- Эрүүл мэндийн сайд С.Энхболд,
- Соёлын сайд Ч.Номин,
- Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан,
- Сангийн сайд Б.Жавхлан нар.
Засгийн газрын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Мөн Л.Оюун-Эрдэнийн танхимын сайд нарын БОЛОВСРОЛ, НАМТАРЫН дэлгэрэнгүйтэй ЭНД дарж танилцаарай.
САР БҮР 800-1000 ИРГЭНЭЭ ТАТАЖ АВАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Шинэ засгийн газрын ээлжит бус анхдугаар хуралдаан өнөөдөр болж "Ковид-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж байгаа ажлын талаар мэдээлэл сонсов.
Энэ үеэр сар бүр 800-1,000 иргэнээ татан авахаар төлөвлөж буй тухайгаа Засгийн газраас мэдээллээ.
- 2021 оны 02 дугаар сарын 03, 26-ны өдөр Сөүл,
- 02 дугаар сарын 10-нд Токио,
- 02 дугаар сарын 24-нд Истанбул хот руу тусгай үүргийн нислэг үйлдэж 850 орчим иргэнээ татаж авахаа мэдэгдэв.
МОНГОЛ УЛС АВЛИГЫН ИНДЕКСЭЭР ТАВАН БАЙРААР УХАРЧ 180 ОРНООС 111-Т ОРЖЭЭ
Transparency International байгууллагын нийтэлсэн 2020 оны авлигын индексээр Монгол Улс 180 орноос 111 дүгээрт орж, өнгөрсөн оноос таван байраар ухарчээ.
Монгол Улс 100 онооноос 35 оноо авч, Панам, Босни Херцеговин, Умард Македон улсуудтай нэг эгнээнд зэрэгцэн жагсаж байна.
Уг жагсаалтыг Шинэ Зеланд, Дани улсууд 88 оноотойгоор тэргүүлсэн бол Финланд, Сингапур, Швед, Швейцар улсууд гуравдугаарт бичигджээ. Эдгээр улсуудад хэвлэлийн эрх чөлөө сайтай, шүүх засаглал нь шударга, төсвийн зарцуулалтад иргэд хяналт тавьдаг гэх мэт нийтлэг шинж чанар ажиглагддаг байна.
ПЕРУ, МОНГОЛ УЛСЫН ИРГЭД 90 ХОНОГ ХАРИЛЦАН ВИЗГҮЙ ЗОРЧИНО
Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Энгийн паспорт эзэмшигчдийг жуулчны визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Перу Улс хоорондын хэлэлцээр"-ийн төслийг дэмжив.
Хэлэлцээрт гарын үсэг зурснаар хоёр улсын иргэд 180 хоногийн хугацаанд 90 хоногоос хэтрэхгүй харилцан визгүй зорчих юм. Монгол Улсын энгийн паспорттой иргэд 24 улс, үүнээс Латин Америкийн Бразил, Уругвай, Чили, Аргентин, Куба, Эквадор Улсад визгүй зорчиж байна.
ӨНӨӨДӨР 32 ХҮНЭЭС ХАЛДВАР ИЛЭРСНЭЭР МОНГОЛ УЛСАД БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ 1742 БОЛЛОО
Өчигдөр буюу нэгдүгээр сарын 29-нд 14495 хүнд шинжилгээ хийхэд 32 хүнээс халдвар илэрчээ. Эдгээр тохиолдлууд Улаанбаатар хотоос бүртгэгдсэн ба өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал, давтан шинжилгээнээс илэрсэн. Мөн өчигдөр Интермед эмнэлгээс 4 хүний хариу эерэг гарч, батлагдлаа.
Улмаар Улаанбаатарт батлагдсан тохиолдол 908, улсын хэмжээнд батлагдсан нийт тохиолдол 1742 боллоо.
Өнөөдөр 18 хүн эдгэрч, гэртээ гарлаа. Ингэснээр нийт халдвар авсан өвчтөнүүдийн 1321 буюу 75,8 хувь нь эдгэрээд байна.
МОНГОЛ ЗАЛУУС PUBG MOBILE-ЫН ДЭЛХИЙН АВАРГАД ГУРАВДУГААР БАЙР ЭЗЭЛЖ 284 САЯ ТӨГРӨГӨӨР ШАГНУУЛСАН НЬ ТАТВАРЫН АЛБАНААС ТАЙЛБАР НИЙТЛЭХЭД ХҮРГЭВ
1.3 сая ам.доллар (3.7 тэрбум төгрөг)-ын шагналын сантай "PUBG Mobile Global Championship S0" буюу PUBG Mobile-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНЭУ-ын Дубай хотод болж өндөрлөв.
Дэлхийн шилдэг 16 баг өрсөлдсөн уг тэмцээнд Монголын ZEUS ESPORTS баг маш амжилттай оролцож гуравдугаар байранд орлоо. Гуравдугаар байранд орсон багийн хувьд шагналын 100 мянган ам.доллар (284 сая төгрөг)-ыг авах бөгөөд дараа дараагийн томоохон тэмцээнүүдэд урилгаар оролцох эрх нээгдсэн юм.
Шагналын хур буухтай зэрэгцээд ZEUS ESPORTS баг шагналынхаа 40 мянган ам.долларыг улсдаа хандивлах болсон гэх мэдээлэл цахим орчинд тархсан юм. Харин уг мэдээллийг багийн ахлагч С.Ундрах үгүйсгэж "Монголын нэрийг өндөрт гаргаад, И-Спортын түүхэнд шинэ түүх бичиж байхад ХХОАТ(Хувь хүний орлогын албан татвар)-аас чөлөөлөх байх гэж найдаж байна" хэмээсэн юм.
Харин Монголын татварын албанаас хуулийн дагуу ZEUS ESPORTS баг шагналын орлогоосоо 5 хувийг татварт төлөх ёстойг сануулан ТАЙЛБАР мэдээлэл гаргав.
GoGo.mn-ий сэтгүүлч А.Эрхэмбаяр “Яагаад E-Sport-ын зах зээлд их мөнгө эргэлддэг вэ?” нийтлэлийг бэлтгэснийг уншиж тус зах зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.