Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Нэгдүгээр сарын 29-нд 14495 хүнд шинжилгээ хийхэд 32 хүнээс халдвар илэрлээ. Эдгээр тохиолдлууд Улаанбаатар хотоос бүртгэгдсэн ба өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал, давтан шинжилгээнээс илэрсэн. Мөн өчигдөр Интермед эмнэлгээс 4 хүний хариу эерэг гарч, батлагдлаа.
Улмаар Улаанбаатарт батлагдсан тохиолдол 908, улсын хэмжээнд батлагдсан нийт тохиолдол 1742 боллоо.
Дорноговь аймаг руу замын ажил хийхээр очсон нэг хүний түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсан байна. Үүнийг баталгаажуулахаар нийслэл рүү илгээгээд буй.
Өнөөдөр 18 хүн эдгэрч, гэртээ гарлаа. Ингэснээр нийт халдвар авсан өвчтөнүүдийн 1321 буюу 75,8 хувь нь эдгэрээд байна.
Интермед эмнэлгээс батлагдсан нэг тохиолдол өчигдөр зөөвөрлөгдөн ирсэн. Биеийн байдал нь маш хүнд байна. Энэ хүн гэртээ халдвараа хүндрүүлсэн байсан.
Сүүлийн үед Улаанбаатарт 15-30 тохиолдол бүртгэгддэг боллоо. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болон хаанаас халдвар авсан нь тогтоогдоогүй хүмүүс байна. Тэгэхээр хэн, хаанаас ч халдвар илрэх эрсдэл бий.
Өвчлөл бүртгэгдэж буй идэвхтэй голомтууд:
- БЗД-ийн 8-р хорооны Х апартментээс бүртгэгдсэн тохиолдол 14
- Микс пиццаны хүргэлтийн ажилтнаас эхлэлтэй халдварын тоо 11
- Наркологийн эмнэлгээс улбаатай тохиолдлын тоо 7
- БГД-ийн 12-р хорооны 19-р байрны халдварын голомт тасрахгүй үргэлжилж байна.
Банк бус санхүүгийн байгууллагад ажилладаг хүний дүү нь өвдсөнтэй холбоотойгоор эгч нь халдвар авсан. Тэрээр найман хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асардаг газар ажилладаг. Улмаар багш, хоёр хүүхэд мөн өвдсөн. Үүнтэй холбоотойгоор багш, хүүхдүүдийг тусгаарлан тандаж ажиглаж байна.
БИЧЛЭГ: