gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     2
  • Зурхай
     4.04
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 2
Зурхай
 4.04
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 2
Зурхай
 4.04
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Яагаад E-Sport-ын зах зээлд их мөнгө эргэлддэг вэ?

А.Эрхэмбаяр
Спорт
2021-01-29
370
Twitter logo

Монгол залуус спорт болтлоо хөгжсөн гар утасны тоглоомын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож гуравдугаар байр эзэлсэн талаар бид мэдээлсэн. 3.7 тэрбум төгрөгийн шагналын сантай тус "PUBG Mobile Global Championship" тэмцээний гуравдугаар байрын шагнал 284 сая төгрөг байсан юм.

Энэ нь ойролцоогоор хоёр сая төгрөгийн цалинтай хүний арван жилийн орлого билээ. Тэгвэл бидний урьд нь зөвхөн тоглоом гэж хардаг байсан гар утас, компьютер дээр тоглодог E-Sport буюу электрон спортын шагналын сан яагаад ийм өндөр байна вэ?

E-Sport-ын багууд хэрхэн мөнгө олдог, шагналын сан өндөр байхад юу нөлөөлж байгаа талаарх сонирхолтой мэдээллийг хүргэж байна.

ЭЛЕКТРОН СПОРТ БОЛ ОРЧИН ҮЕИЙН ШАТАР

Хүн төрөлхтөн шатрыг спорт гэж хүлээн зөвшөөрч байхад яагаад гар утас, компьютерын тоглоомыг спорт хэмээн үзэж болохгүй гэж. Шатар, электрон спорт хоёр нь бусад уламжлалт спорттой харьцуулахад биеийн хөдөлгөөн бага шаарддаг.

Гэхдээ спортын маш олон шинжийг хадгалдаг. Тухайлбал эдгээр спортоор хичээллэх тамирчид тогтсон цаг хуваарийн дагуу бэлтгэл хийж, хоолны дэглэм барьж, унтах цаг нойроо хүртэл зохицуулдаг. Амжилт гаргахын тулд эрүүл бие, саруул ухаан нэн тэргүүнд учир идэж байгаа зүйлдээ ч анхаарах нь мэдээж.

Бусад спортоос илүүтэйгээр толгой ажиллуулж, сэтгэн бодох чадвар шаарддаг электрон спорт нь шатраас хэдэн зуу дахин хурдтай. Энэ спортын тамирчид секундийн дотор шийдвэр гаргах шаардлагатай байдаг бөгөөд гарын хурд, сэтгэл зүй хамгаас чухал.

ЭЛЕКТРОН СПОРТ БОЛ БАГИЙН СПОРТ

Хөндлөнгийн хүнд дэлгэцэн дээр байлдаж, тулалдаж байгаа дүрс л харагддаг боловч дэлгэцийн ард тамирчид, тэдний арын албаныхан шаргуу хөдөлмөрлөж байдаг. Электрон спорт нь ихэвчлэн багийн ажиллагаа шаарддаг тул нэгэнтэйгээ ойлголцох, тамирчдыг дасгалжуулах, стратеги боловсруулах, эсрэг багийн тактикийг судлах, шинэ арга барил сурах гээд шаардлага өндөр.

Хэдий чинээ хөдөлмөрлөнө төдий чинээ ашиг олох учиртай. Электрон спортын хөгжил, өрсөлдөөн, тоглогчийн тоо нэмэгдэх тусам тэрхүү өрсөлдөөнийг үзэх үзэгчдийн тоо эрчимтэй нэмэгдэж байна. Спортын салшгүй нэг хэсэг бол үзэгч. Иймд тэмцээний эхний ашиг үзэгчдээс ирнэ.

СПОРТЫГ ҮЗЭГЧГҮЙГЭЭР ТӨСӨӨЛШГҮЙ

Нэг тоглолтын тасалбар, үзэх эрхийг авах гэж хэдэн сая үзэгч мөнгө төлж байна. Жишээ нь Dota 2 тоглоомын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалыг албан ёсны тоогоор 1.1 сая үзэгч үзсэн байдаг.

Үзэгчдийн тоог нэмэгдүүлэх тусам багуудын нэр хүнд өсөж, тус нэр хүндийг олж авахын төлөөх өрсөлдөөн ширүүснэ. Үүнийг дагаад хэдэн сая үзэгчдийн дунд алдарших нэр хүндээс компани, бизнес эрхлэгчид хуваалцан зар сурталчилгаандаа ашиглахыг хүсэж эхэлнэ.

Иймээс л Red Bull, Mountain Dew, Activision зэрэг томоохон компани брэндүүд электрон спортын багуудад хөрөнгө оруулах болсон юм. Компаниуд тамирчдыг цалинжуулж, хэрэглээ, зардал зэргээр нь хангасныхаа хариуд өмсгөл дээр нь нэрээ байршуулж, нэрэн дээр нь үг нэмэх жишээтэй.

Түүнчлэн багууд өөрсдийн Instagram, Facebook, Youtube зэрэг цахим сүлжээний хаягуудаа ашиглан зар сурталчилгаа байршуулдаг бөгөөд хэдэн сая дагагчтай хуудсуудаар дамжуулан бараагаа сурталчлах боломжийг компаниуд өргөн ашигладаг билээ.

Электрон спортын зах зээлд одоогийн байдлаар 1.8 тэрбум ам.доллар(5.6 их наяд төгрөг) эргэлдэж байгаа гэсэн албан бус судалгаа байгаа бөгөөд үүний 40 хувийг зар сурталчилгаа, 40 хувийг ивээн тэтгэгчдийн мөнгө эзэлж байгаа юм.

Дэлхий даяар нийт хагас тэрбум хүн тогтмол үздэг электрон спорт, ялангуяа League of legends, Dota 2, CSGO зэрэг тоглоомын дэлхийн аваргын финалын тоглолтын үзэгчдийн тоо Super Bowl-аас ч давсан удаатай.

Хамгийн өндөр дүн бүхий шагнал өгсөн электрон спортууд:

  1. Dota 2 - 230 сая ам.долларыг 1473 тэмцээний хүрээнд 3926 тоглогчид өгсөн
  2. Counter Strike: Global Offensive - 109 сая ам.долларыг 5441 тэмцээний хүрээнд 13387 тоглогчид өгсөн
  3. Fortnite - 99 сая ам.долларыг 673 тэмцээний хүрээнд 4460 тоглогчид өгсөн
  4. League of Legends - 81 сая ам.долларыг 2490 тэмцээний хүрээнд 7202 тоглогчид өгсөн
  5. Starcraft 2 - 34 сая ам.долларыг 6062 тэмцээний хүрээнд 2087 тоглогчид өгсөн
  6. Owerwatch - 26 сая ам.долларыг 744 тэмцээний хүрээнд 3506 тоглогчид өгсөн
  7. PUBG - 25 сая ам.долларыг 308 тэмцээний хүрээнд 2870 тоглогчид өгсөн
  8. Heartstone - 24 сая ам.долларыг 902 тэмцээний хүрээнд 2431 тоглогчид өгсөн
  9. Arena of Valor - 23 сая ам.долларыг 60 тэмцээний хүрээнд 676 тоглогчид өгсөн
  10. Heroes of the Storm - 18 сая ам.долларыг 475 тэмцээний хүрээнд 1253 тоглогчид өгсөн

Эх сурвалж: Esportearnings.com, Forbes

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан