#Шатар 2024-2025 оны улирлын тавь дахь тэмцээн, 80 мянган еврогийн (311 сая төгрөг) шагналын сантай "FIDE Women's Grand Prix 2025 - Pune" Энэтхэг улсын Пуна хотод өнөөдөр эхэлнэ.
Олон Улсын шатрын холбоо буюу FIDE (International Chess Federation)-аас "FIDE Women's Grand Prix" цуврал тэмцээнийг жил бүр зохиодог.
Уг цувралын 2024-2025 оны улирлын тавь дахь тэмцээн, 80 мянган еврогийн (311 сая төгрөг) шагналын сантай "FIDE Women's Grand Prix 2025 - Pune" Энэтхэг улсын Пуна хотод өнөөдөр эхэлнэ.
Дэлхийн шилдэг 10 шатарчин өрсөлдөх тэмцээнд IM /Олон улсын Мастер/ Батхуягийн Мөнгөнтуул оролцоно. Түүний эхний оноолт анх удаа Гран При тэмцээнд оролцож буй Гүржийн Саломе Мелиагийн эсрэг таарчээ.
- Б.Мөнгөнтуул Монакогийн Гран-Прид түрүүллээ
- Б.Мөнгөнтуул дэлхийн аварга Тан Жунитэй тэнцлээ
- eSport-ын томоохон багууд шатрын тоглогчтой болж эхэллээ
"FIDE Women's Grand Prix 2024-25" цувралд нийт 22 шатарчин оролцож байна. Шатарчин тус бүр нийт 3 тэмцээнд оролцон нийт зургаан тэмцээний төгсгөлд цуглуулсан оноогоор тэргүүлсэн хоёр тамирчин "Women's Candidates 2026" тэмцээнд оролцох эрхтэй болно. Өмнөх "Women's Candidates 2024" тэмцээнд Тан Жуни түрүүлснээр аваргаа хамгаалагч Жу Венжунтэй тоглох эрхтэй болсон юм. Тус дэлхийн аваргын тэмцээн яг одоо зэрэгцэн үргэлжилж байна.
Б.Мөнгөнтуул Шимкентийн Гран При тэмцээнд 10-р байр эзлэн 15 оноо цуглуулсан бөгөөд өмнөх Монакогийн Гран Прид хоёр тамирчинтай оноо тэнцэн түрүүлж 106.67 оноо авсан. Улмаар Пунагийн Гран Прид оролцож буй суурь 10 оноогоо авснаар нийт 131.67 оноотой улирлын хүснэгтийн 9-р байрт жагсаж байна.
Энэ удаагийн тэмцээнд түүнтэй хамт өрсөлдөж буй Хятадын Жу Жинер 137.5 оноотой 8-р байр, Польшийн Алина Кашлинскаяа 140 оноотой 7-р байр, Энэтхэгийн Конеру Хумпи 171.67 оноотой 6-р байрт тус тус жагсаж байна.
Б.Мөнгөнтуул оны сүүлийн Гран Прид оролцохгүй бөгөөд энэ тэмцээн түүний оноо цуглуулах сүүлийн боломж юм.
Улирлын хүснэгтийг тэргүүлж буй Оросын Александра Горячкина 308.34 оноотой, 3-р байрт жагсаж буй Казахстаны Бибисара Ассаубаева 197.5 оноотой, 5-рт жагсаж буй Грекийн Страврула Цолакидоу 174.17 оноотой бөгөөд оролцох тэмцээн нь дууссан.
Харин 2-т жагсаж буй 199.17 онотой Украины Анна Музычик, 4-т жагсаж буй 180 оноотой Хятадын Тан Жуни, 8-р байрын Жу Жинер, 9 болон 10-р байрт Б.Мөнгөнтуултай оноо тэнцсэн Украины Мария Музычик, Гүржийн Нана Загнидзе нар улирлын сүүлийн Гран Прид оролцож оноо цуглуулах боломжтой байна.