“Хөөрхөн Зүрхнүүдийн Аян” ТББ-аас өчигдөр “Охидод ээлгүй Хөвсгөл аймаг” гарчигтай пост оруулан “Хөвсгөл аймгийн... сумын ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн охидыг өчигдөр /2022.02.22/, өнөөдөр /2022.02.23/ хоёр өдөр хүчээр эрүүл ахуйн шаардлага хангаагүй газар (сургуулийн 00-ын өрөөнд бохир хувинд) шээлгэж жирэмсний тестээр шалгасан байна” хэмээн бичсэн.
Тус байгууллагаас охидын үзлэг нь хүний эрхийн ноцтой зөрчил бөгөөд 2021 оны тавдугаар сараас эхлэн сургуулийн орчинд охидын үзлэгийг таслан зогсоох тухай Боловсрол, шинжлэх ухааны яамнаас албан ёсны шийдвэр гарсан байдаг гэлээ.
“Бид үзлэг зохион байгуулагдах гэж байгаа тухай мэдээллийг охидоос авч, энэ нь хүний эрхийн зөрчил болж байгаа талаар холбогдох шийдвэр гаргагч нарт харилцааны бүхий л сувгуудаар дамжуулан илэрхийлж, тухай бүрд нь таслан зогсоосоор ирсэн. Зогсоох гэж, болиулах гэж холбогдох байгууллага, албан тушаалтнуудтай утас цохьсон боловч бидэнд "Зохион байгуулахаа болилоо" гэсэн хариу өгч тайвшруулсан.
Хамгийн ноцтой нь ингэж шалгахдаа охидыг сургалт хийх нэрийдлээр хууран мэхлэн цуглуулж, тэдний хүсэл, саналыг нь асуулгүй, урьдчилан мэдэгдэлгүй, асран хамгаалагчдын зөвшөөрлийг авалгүй охидыг хувинд дээрээс нь шээлгэж авсан байна.
Энэ бол бэлгийн болон нөхөн үржихүйн халдашгүй байдлыг ноцтойгоор зөрчсөн хүний эрхийн зөрчил!!! Цөөн хэдэн иргэний нийгмийн байгууллагууд л энд анхаарлаа хандуулдаг баймааргүй байна! Үүрэг хүлээгчид, бодлого тодорхойлогчид, холбогдох мэргэжилтэн, албан хаагчид, эцэг эх, асран хамгаалагчид, иргэд, олон нийт, найз нөхөд, эрэгтэйчүүд, хөвгүүд хэн ч бай бүгд энэ хүний эрхийн зөрчил гэдгийг ойлгон ухамсарлаж, таслан зогсоохын төлөө дуу хоолойгоо өргөх нь чухал байна!” хэмээн бичсэн байв.
/Хөөрхөн зүрхнүүдийн аян ТББ нь охидын үзлэгийн талаарх мэдээллийг 80089688 дугаарын утсаар авч байгаа ажээ./
Энэ талаар бид Хөөрхөн Зүрхнүүдийн Аян ТББ-ын зохицуулагч Б.Оюундарьтай ярилцлаа.
“Охидын үзлэг зохион байгуулж болохгүй гэсэн удирдамж чиглэл нь орон нутагт сул байдаг юм байна. Бид 360 гаруй сумын сургуулиуд руу охидын үзлэг зохион байгуулахгүй байх тухай албан бичиг явуулсан. Намар бид энэ сумын сургуулийн захиралтай утсаар ярьсан. Тухайн үед зохион байгуулаагүй.
Энэ нь бэлгийн эрх чөлөө халдашгүй байдал, нөхөн үржихүйн эрхийг маш ноцтойгоор зөрчиж байгаа хэрэг.
ДЭМБ-аас охидын үзлэг буюу хоёр хурууны үзлэг гэж нэрлэдэг онгон байгаа эсэхийг шалгадаг үзлэгийг НҮБ-д элсэн орсон улс орнуудад зохион байгуулахгүй байгаач гэсэн удирдамж чиглэлийг өгсөн. Өөрөөр хэлбэл хориглосон гэсэн үг. Энэ нь бэлгийн эрх чөлөө халдашгүй байдал, нөхөн үржихүйн эрхийг маш ноцтойгоор зөрчиж байгаа хэрэг.
Охидыг хайрлаад, өрөвдөөд, хамгаалаад, бэлгийн замын халдвар авчих вий, жирэмсэн болох вий, хүүхэд төрүүлчих вий, бэлгийн хүчирхийлэлд өртөөд байгаа юм биш биз гэдгийг мэдэх гэж хийж байгаа үйлдэл. Гэхдээ хоёр хүйсний хүмүүсээс нэг хүйсийг нь салгаад гэнэт хайрлаж, өрөвдөөд, хамгаалах нэрийн дор хүний эрхийг маш ноцтой зөрчиж байна. Хоёрдугаарт, жендэрийн эрх тэгш байдлыг хангахгүй, ялгаварлан гадуурхсан үзэл гэж үзэж байна.
Харамсалтай нь ийм асуудал орон нутагт, суманд гарсаар байна. Сургуулийн эмч, нийгмийн ажилтан, захирал, үүрэг хүлээсэн засаг дарга, хамтарсан баг энэ талаар ямар ч ойлголтгүй байна.
2019 оноос эхлээд манай байгууллага болон охид эмэгтэйчүүдийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд энэ асуудлаар олон акц, ажил хийсэн. Гэтэл асуудал нь хүүхэд өсвөр үеийнхэнд бэлгийн боловсрол олгож чадахгүй байгаатай холбоотой байна. Боловсролын байгууллагаар дамжуулж бэлгийн боловсрол, эрүүл мэндийн мэдлэгийг чанартай, хүртээмжтэй өгч чадахгүй байгаа юм байна. Тиймээс бид ковидын хоёр жилийн хугацаанд “Сургууль эмнэлэг биш” фэйсбүүк хуудас нээгээд чатбот ажиллуулсан. Энэ хуудасны чат бот руу холбогдвол бэлгийн боловсрол олгох мэдээллүүд авах боломжтой. Одоогоор 15 мянган хүүхэд хандаад байна.
Бид энэ үйлдлийг таслан зогсоохоос гадна өсвөр үеийнхнийхээ мэдлэгт зориулан контентууд хийж байна. Бид зогсолтгүй хоёр жил энэ асуудлаар ажиллалаа. Харамсалтай нь ийм асуудал орон нутагт, суманд гарсаар байна. Сургуулийн эмч, нийгмийн ажилтан, захирал, үүрэг хүлээсэн засаг дарга, хамтарсан баг энэ талаар ямар ч ойлголтгүй байна. Охидын үзлэг хийснээрээ өсвөр үеийнхэнд учирч байгаа асуудлыг бууруулж байна гэж бодоод байх шиг байна. Боловсролын яам арга хэмжээ авах байх гэж найдаж байна.” гэлээ.
Тэрээр цааш нь “Охид өөрсдийнхөө эрхийг мэддэг болсон үе. Хуучин цагт чиний, миний, бидний ээжийн үед тайлбарлалгүй хоморголоод үзлэгт оруулдаг байсан. Одоо охид эрхээ мэддэг, хаана хандахаа мэддэг болсон. Охидын үзлэгийг зогсоох ажил хотод амжилттай болсон. Харин энэ кейсийн тухайд үнэхээр мэдээлэхгүй бол болохгүй байна” гэв.
Бид Хөвсгөл аймгийн ...сумын ... сургуулийн захирал ...-тай холбогдож тайлбар мэдээлэл авлаа. /Хүүхдийн эрхийг хамгаалах үүднээс сумын нэр, сургуулийн хаяг, сургуулийн захирлын нэрийг нууцлав/
-Танай сургуульд охидын жирэмсэн эсэхийг шалгасан тухай мэдээлэл гарсан. Ийм зүйл үнэхээр болсон уу?
-Энэ бол хоёр талтай асуудал. Энэ талаар нийгмийн сүлжээгээр бичээд байх нь зөв үү, буруу юу? Хүний хувийн нууцтай холбоотой асуудал учраас та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.
Нэг талаасаа охидын эрхийн асуудал болоод байгаа юм. Нийгмийн сүлжээнд энэ мэдээлэл тавигдсаны дараа манай сургуулийн охид над руу ярьж, “Биднийг нүдний булай болгочихлоо. Охидын үзлэгээс илүү эвгүй байдалд орууллаа” гэсэн. ... сумын сургуулийн охидын нэр төрийн асуудал хөндөгдөөд байна гэж хэлсэн. Буруутай гэж үзэж байгаа бол заавал цахим орчинд тэгж бичих ёстой байсан уу? Ярьдаг газар нь ярьж болдоггүй юм уу?
Хувинд шээлгэсэн асуудал байхгүй. Манай сургууль 00-той. Нийгмийн эрүүл мэндийн төвийн ажилтнаар бид зөвлөгөө өгүүлж, эхлээд сургалт орсон. Манай эмч, эрүүл мэндийн төвийн эмч хоёр шинжилгээ авсан.
Бид охидоосоо “Та нарын доогуур үзсэн үү? Эрхийг чинь зөрчсөн үү? Эвгүй байдалд оруулсан уу?” гэж асуухад “Тэгээгүй” гэж хариулж байна лээ.
-Охидод анхнаас нь хэлээгүй, анхааруулаагүй гэж хэлсэн?
-Тэгж хууран мэхэлсэн юм байхгүй. Орчин үед юу гэж тэгж хүчээр авч явах вэ? Хуурч мэхлээд, худлаа яриад орон дээр гаргасан юм байхгүй. Охид тэр ТББ руу утасдаад байдаг юм билээ.
Манайх маш эрсдэлтэй сум. Олон хүн амтай. Асуудал үүссэн. Бид хүүхдүүдэд мэдээлэл сургалт хийж, “Охидоо хайрлая” хөтөлбөр хэрэгжүүлсэн. Сэтгэл зүйчид ч авчирч, маш олон ажил хийсэн. Анги удирдсан багш нарын зөвлөгөөнөөр багш нар “Бид охидыг гаднаас нь хараад ямар асуудалтайг мэдэх боломжгүй байна” гэсэн. Хүүхдийн хажууд байгаа эцэг эх нь ч хүүхдээ мэдэхгүй байна шүү дээ. Эцэг эх нь хүүхдийн эрхийг нэгдүгээрт тавьдаггүй. Бид хүүхдүүдийнхээ араас хөөцөлдөхөөр эцэг эх нь "Бидний хүүхэд та нарт хамаагүй" гэдэг. Энэ дунд хүүхдийнх нь эрх зөрчигдөөд байна.
Намар манайх руу “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ-аас утасдсан. Үүрэг чиглэлээ бид мэдэж байгаа. Сургуулийн орчинд охидын үзлэг хийж болохгүй гэсэн учраас бид тухайн үед сургуулийн орчинд хийгээгүй. Хүүхэд болгонд зөвлөгөө өгөөд, уулзсан. Бид охидоосоо “Та нарын доогуур үзсэн үү? Эрхийг чинь зөрчсөн үү? Эвгүй байдалд оруулсан уу?” гэж асуухад “Тэгээгүй” гэж хариулж байна лээ. Сургуулийн нэр төр, хүний нэр төр гэхээсээ илүү хүүхдийн эрхийн асуудал үүсэж магадгүй болоод байна.
-Та бүхэн урьдчилан сэргийлэх зорилгоор охидын жирэмсэн эсэхийг үзсэн гэлээ. Гэтэл энэ нь хүний эрхийн зөрчил болоод байна гэж үзэж байна. Тэгвэл эрхийг нь зөрчихгүйгээр яаж урьдчилан сэргийлэх ёстой гэж та бодож байна вэ?
-Ярихад амархан байхгүй юу. Соён гэгээрүүлээч, сургалтаа хийгээч гэж байгаа ч бид хангалттай ярьж байна. Одооны хүүхдүүдийн сэтгэхүй өөр болсон. Хэчнээн удаагийн сургалт хийсэн ч үр дүнд хүрэхгүй байна. Биднийг сургалтад сууж байхад нэг жишээ ярьсан. Хүүхэд эрүүл мэндийн хичээлд үзсэн зүйлээ дүү дээрээ туршсан тохиолдол гарсан гэсэн. Тиймээс эцэг эх, асран хамгаалагчдад ойлголт өгмөөр байна. Ээж аавуудын боловсрол үнэхээр муу байна. Учраа мэдэхгүй хоёр хүн гэрлэж байна. Тэгээд сална. Салаад хоёр талд хоёр өөр хүнтэй сууна. Дунд нь хүүхэд хохирно. Эсвэл залуу гэр бүлүүд хоёр гэртэй. Нэг гэр нь сумын төвд, нөгөө нь хөдөө байдаг. Хөдөө хүүхдээ хаячихаад малаа өөр хүнээр маллуулна.
Ингээд л хүүхдийн эрх яриад л. Энэ бол хоёр талтай асуудал. Бид өөрсдийгөө өмөөрөөд байхгүй. Буруу зүйл байсан ч гэмт хэрэг хийж, хүүхдийг муухай байдалд оруулаад, бүгдийг нь хуурсан зүйл байхгүй. Би өөрөө хуульч хүн. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллага нь шалгаад мэдэж болох байх.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.