-Өнгөрч буй долоо хоногт болсон онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэж байна-
ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР Ц.АНАНДБАЗАРЫГ СОНГОЛОО
Монголын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийг сонгох нөхөн сонгууль энэ долоо хоногт болсон. Тус холбооны Ерөнхийлөгчөөр Ц.Анандбазар тодорч, 48 төлөөлөгчөөс 26-ынх нь саналыг авчээ.
Уг сонгуулийг зарим хөлбөмбөгийн тамирчид эсэргүүцэж шударга бус сонгууль болж байна гэж байр сууриа илэрхийлээд байгаа юм.
БОГД УУЛАНД ТҮЙМЭР ГАРАВ
Даваа гаргийн 17:56 цагт Хан-Уул дүүргийн 11-р хороонд Богд уулын оройд гал түймэр гарч байна гэсэн дуудлага ирсэн. Энэ дагуу нийслэлийн холбогдох албаныхан түймрийг унтраахаар ажилласан. Урьдчилсан байдлаар уг түймэрт 56 га талбай өртсөн.
Мөн Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд дөрөвдүгээр сарын 28-нд гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраасан. Уг түймэрт урьдчилсан байдлаар 11894 га талбай өртсөн байна.
ЭНЭ ЗУН ОРОН СУУЦНЫ ХАЛУУН УС ХЯЗГААРЛАЖ, ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙХ ХУВААРЬ ГАРЛАА
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас энэ зун орон сууцны шугам тоног, засвар шинэчлэлийн ажил хийх төлөвлөгөөний дагуу орон сууцны хорооллуудын халуун ус хязгаарлах хуваарийг баталжээ.
Тавдугаар сарын 15-наас айл өрх, албан байгууллагуудын халаалтыг зогсоож, дулааны шугам тоноглолын засварын ажлыг эхлүүлнэ. Хуваарийн дагуу тавдугаар сарын 15-29-нийг хүртэл 14 хоногт 2, 3, 4, 6-р Бичил хороолол орчим болон Гандантэгчэнлин хийд, хуучнаар Эх нялхас, МҮОНРТ орчмын хэрэглэгчдийн халуун усыг хязгаарлан засварын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Засварын ажил 8-р сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ. Хуваарийг ЭНД дарж харна уу.
БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЖУРМЫГ ШИНЭЧИЛЛЭЭ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас Боловсролын зээлийн сангийн журмыг шинэчлэн баталсан тухай Боловсролын сайд мэдээлсэн. Шинэчилсэн журмаар 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл дотоодын их сургуульд хоёр жил суралцаад гадаадын сургуульд хоёр жил суралцах тохиолдолд зээл олгоно гэсэн юм.
Түүнчлэн зээлийг эргэн төлөх хугацааг 20 хүртэлх жилээр сунгах уян хатан нөхцөлийг тусгаж өгсөн. Их сургуулиа дуусгаад гадаадад гурав хүртэл жил ажиллаад ирж болно гэв.
УЛААНБААТАР-БАГАНУУР ЧИГЛЭЛД АВТОБУС ЯВЖ ЭХЭЛЛЭЭ
Улаанбаатар хот Багануур дүүрэг хооронд зорчигч тээврийн автобус иргэдэд үйлчилж эхэлсэн. Автобус өдөрт 4 эргэлтээр / Улаанбаатараас-4 удаа, Багануур дүүргээс-4 удаа тогтмол цагуудад 2 удаа зорчино. Багануур дүүргээс "Хэрлэн" худалдааны төвийн зогсоолоос Улаанбаатар хот руу хөдлөх бол Улаанбаатар хотоос "Тэнгэр плаза"-аас хөдлөх юм байна. Төлбөрөө бүх банкны картаар төлж болох бөгөөд тасалбарын үнэ:
Насан хүрэгсэд: 10.000 төгрөг
Хүүхэд: 5.000 төгрөг
ХСҮТ-ИЙН ЗАХИРАЛ Н.ЭРДЭНЭХҮҮГ ЧӨЛӨӨЛЖ, М.АДИЛСАЙХАНЫГ ТОМИЛОВ
ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүүг чөлөөлж, Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томилсон. Үүнтэй холбогдуулан захирал асан Н.Эрдэнэхүү "ЭМЯ-ны ажлын хэсэг ХСҮТ-д ирж, намайг ажлаас чөлөөлж байгааг танилцууллаа.
Бидний хувьд ажлын алдаа гаргасан, сахилгын шийтгэл оногдуулсан зүйл байхгүй тул ямар нэг үндэслэлгүйгээр чөлөөлөгдлөө гэж үзэж байна. Гэвч сайдын тушаалыг хүлээн авч байна" гэсэн юм. Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
ОНЦЛОХ НИЙТЛЭЛҮҮД
- Цемент биш цэцэг, далан биш ногоон зурваст амьдрах нийслэлчүүдийн мөрөөдөл
- Н.Уранзаяа: "Алтан-Өд"-ийг надад авчирсан "18 дахь хаврын хайр" жүжигтээ их хайртай
- Миний санал болгох кино: Ууртай 12 эр
- С.Гэрэлмаа: Аавдаа даалин урлаж амжаагүй ч, хадам ааваа гоёод сэтгэл уужирдаг
- "Би 3 сар л өвдөлтгүй амьдрахыг хүссэн. Гэтэл эрүүл мэндийн байгууллага үх гээд хаялаа"
- Бондын зах зээл хөрөнгө оруулагчдын сонирхлыг илүү татаж байна
- ИНФОГРАФИК: Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр сүүлийн 10 жилд 55 байраар ухарчээ