Жүжиг үзэхээр ерөнхий боловсролын сургуулийн сурагчид анги, ангиараа ирсэн байв. Тэднийг багш нь зохицуулж, “Боль, битгий”, “Хүүш, хөөе” гэсээр. Алив зүйлийн учир шалтгааныг хаанаас л бол хаанаас олоод мэдчих, хүсвэл юуг ч үзэх боломжтой цаг үед өсөн торниж буй тэд театрын жүжиг үзэх гэж буйгаа тийм ч их ойшоохгүй л байгаа бололтой.
Харин зүгээр л ангиараа бужигнаж, үеэрээ үймж шуугих боломж олдсон нь л тэдэнд сонирхолтой байх шиг. “Тэд жүжиг үзэх гэж юу л болдог бол” гэж жүжиг эхлэхээс өмнө бодов. Харин жүжгийн төгсгөлд олон хүүхэд уйлсан. Энэ бол “18 дахь хаврын хайр” нэртэй жүжиг.
Хүүхдийнх гэх театртай болж тэнд хүүхдэд зориулсан жүжиг тоглож, алив зүйл төдийлөн сэтгэлийг нь хөдөлгөдөггүй тэднийг уйлуулж, инээлгэж, багшийгаа хайрлах, хүндлэх сэтгэл өвөртлүүлээд гаргаж буй нь хэчнээн сайхан юм бэ дээ.
Энэ бодлын араас “Зохиолч нь хэн юм бол” гэдэг сонирхол төрсөн. Ингээд жүжгийг үзсэнээс хойш зургаан сарын дараа зохиолчийг нь олж уулзан, ярилцлаа. Түүнийг Н.Уранзаяа гэдэг. Улсын Хүүхэд, Залуучуудын театрын Утга зохиолын ажилтан, Урын сангийн эрхлэгч. 2024 оны “Алтан-Өд” наадмын жүжиг, киноны зохиолын төрлийн тэргүүн байрын шагналтан.
"ХЭН ОРХИГДООД БАЙНА ВЭ ГЭВЭЛ ДУНД БОЛОН АХЛАХ АНГИЙНХАН"
-Сонгинохайрхан дүүрэгт, тэр дундаа Баянхошуу явах замд өмнө нь хараагүй өндөр барилга баригдсан нь танай театр. Нэг харих замдаа энд ер нь ямар жүжиг тоглодог юм бол гэж сонирхож ороод “18 дахь хаврын хайр”-ыг үзсэн юм. Үзэж дуусаад зохиолчийг нь олж уулзана даа гэж бодоод гарсан. Энэ жүжгийн зохиолыг бичих санаа хаанаас хэрхэн төрсөн бэ?
-Улсын Хүүхэд, Залуучуудын театр маань 27 жилийн дараа дахин хөшгөө нээсэн. Ингээд шинэ жүжиг тавихаар болж, зохиолчоор нь Уранзаяа ажиллана гэдэг үүрэг ирлээ. Бага насныхан болон насанд хүрэгчдэд зориулсан жүжиг тодорхой тоогоор тоглогдож байна. Тэгвэл хэн орхигдоод байна вэ гээд бодоод үзэхээр дунд, ахлах ангийнхан байсан. Тэдэнд зориулсан жүжиг ховор. Тиймээс нэг ч удаа театраар үйлчлүүлж үзээгүй 18-20 настнууд байна. Тэд цаашид театрын урлагийг ойлгох уу, театрт очих уу гэдэг чухал асуудал.
Тэгэхээр дунд, ахлах ангийнхан юу сонирхож, юу хийж байна вэ. Тэд юу мөрөөддөг юм бэ гэдгийг судалж, үүнд тулгуурлан жүжгийн зохиол бичих ёстой юм байна гэж шийдлээ. Судалгаагаа эхэллээ, ерөнхий боловсролын сургуулиудаар явж, арван жилийн сурагчидтай уулзаж ярилцав. Багш найзтайгаа ойр, ойрхон уулзаж сурагчдынх нь хүсэл, мөрөөдөл, хобби зэргийн талаар асууж, сонирхлоо. Энэ мэтчилэн эрэл хайгуул хийсэн. Ингээд судлаад явж байхад эмзэглэл төрүүлсэн асуудал нь багш мэргэжлийн үнэ цэн алдагджээ. Хэн дуртай нь багшийг доромжилдог, нөгөө талд нөр их хөдөлмөрийг үнэлэх нь ховордож. Багш мэргэжлийн үнэ цэнийг өргөх, хүүхэд бүрд багшийгаа хайрлан, хүндэтгэх хандлага суулгах хэрэгтэй юм байна гэж бодлоо.
Мөн өсвөр насны хүүхдүүд алга боллоо гэдэг, эргээд олдохоор нь нийгэм даяар ялладаг. Энэ хоёр дахь эмзэглэл байв. Тиймээс цахим орчныг зөв зохистой ашиглаж, үе тэнгийнхнээ ялгаварлан гадуурхахгүй байх ойлголтыг жүжгийн зохиолдоо тусгах хэрэгтэй юм байна гэж шийдсэн. Энэ мэтчилэн агуулга, эмзэглэлийг бодож, боловсруулж байгаад жүжгийн зохиолоо бичиж эхэлсэн.
Жүжгээ нээх өдөр ирлээ. 2024 оны зургаадугаар сарын 2-ны өдөр. Анхны үзэгчид маань Сонгинохайрхан дүүргийн сургуулиудын төгсөх ангийн сурагчид. Дүрэмт хувцсаа өмсчихсөн, хонхоо зүүчихсэн сурагчдаар танхим дүүрсэн. Жүжиг үзээд гарч ирсэн сурагчдын ихэнх нь уйлсан байлаа. Багшийгаа хайрлаж, тэврээд, уучлалт гуйгаад л. Яг тэр мөчид “За боллоо” гэж бодогдсон. Зорилтот бүлэгтээ хүрсэн, тэднийг баярлуулж, догдлуулж, сэтгэлийг хөдөлгөсөн. Бидний зорилго энэ байсан, бид үүний төлөө энэ жүжгийг бүтээсэн.
-Жүжгийн ерөнхий найруулагчаар Э.Ёндоншарав ажилласан юм билээ. Залуу зохиолч, найруулагч хоёр гар нийлжээ гэж харсан шүү.
“18 дахь хаврын хайр” жүжиг маань олон хүний хүч хөдөлмөрөөр бүтсэн. Онцгойлон дурдах ёстой хүн бол жүжгийн ерөнхий найруулагч Э.Ёндоншарав. Театр нээгдээд удаагүй, хоёр ч шинэ жүжгийн тайзаа засчихсан. Гэтэл гурав дахь жүжгийн сургуулалт хийгдэх хэрэгтэй болсон. Ерөнхий найруулагч маань манай тайзны хуваарийг хараад “Би хаана нь жүжгээ тавих вэ” гээд гайхаж байв. Гэхдээ “хийе ээ” л гээд эхэлсэн, бид үнэхээр гоё нийлж ажилласан.
Яг тэр мөчид “За боллоо” гэж бодогдсон. Зорилтот бүлэгтээ хүрсэн, тэднийг баярлуулж, догдлуулж, сэтгэлийг хөдөлгөсөн. Бидний зорилго энэ байсан, бид үүний төлөө энэ жүжгийг бүтээсэн.
Анх сургуулилалтаа хийхдээ бид бүгдээрээ машиндаа хуваагдаж суугаад хамгийн ойрын сагсны талбай руу явлаа. Тэнд очоод жүжгийн сургуулилалтаа хийгээд, найруулагч маань тэнд шууд жүжгээ өрөөд эхэлсэн.
Найруулагч маань “Ажлаа жаргаж хийе, нөхөд өө. Бэрхшээл нэрлэвэл олон байна, гэхдээ хийх хүнд арга нь олдоно. Сандал, ширээ л олдвол коридорт ч хамаагүй жүжгээ өрчихье л дөө” гэж байлаа. Ингээд маш олон хүний хүсэл, чин хүслээр “18 дахь хаврын хайр” жүжиг маань бүтсэн дээ.
-Театраар үйлчлүүлж үзээгүй 18-20 настнууд байна гэлээ. Ер нь театр яагаад байх ёстой вэ?
-Театр бол амьд урлаг. Театрын жүжигчид өдөр бүр тайзан дээр шинээр амьдарч байдаг. Театрын жүжгийг хүргэхийн тулд тэнд маш олон хүний оюун санаа нэгдэж байгаа. Тиймээс алив зүйлийг олон өнцгөөс харах, тунгаах гээд театраас авах мэдрэмж давтагдашгүй. Театр руу орж ирсэн, бүтээл үзсэн хүн нэг ном бүтэн уншсантай тэнцэнэ. Театрт орж ирсэн хүн хэзээ ч муу хүн болохгүй гэдэг. Учир нь театрт ирснээр хүүхэд маш олон төрлийн гоо зүйн боловсрол олж авна.
-Та энэ театртай хэрхэн холбогдсон бэ?
-Дунд ангид байхдаа шүлэг бичих, унших дуртай охин байлаа. Дэвтэр дүүртэл шүлэг бичээд дуусгахаараа нэг ном биччихлээ гэж боддог их л мөрөөдөмтгий байв. Дэвтэр дүүртэл шүлэг биччихээд, түүндээ нэр өгөөд хадгална. Миний хувьд ном болсон 8-9 дэвтэртэй болсон. Ингээд ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд МУБИС-д элсэн суралцаж, сэтгүүлч мэргэжил эзэмшсэн. Сэтгүүлч мэргэжлээрээ телевизэд 9 жил ажилласан юм.
Би дунд сургуульд байхаасаа л аливаа арга хэмжээг хөтөлдөг, сэтгүүлч болоод ч хурим найр хөтөлдөг байсан юм. Энэ ажлын шугамаар одоогийн театрын удирдлагатайгаа танилцаж байв. 2021 онд надад Хүүхэд, Залуучуудын театрт ажиллах санал тавьснаар бага хүүхдээ 8 сартай байхад театр гэдэг их айлд хөл тавьсан даа. Анх мэдээж “Би чадах болов уу” гэсэн айдастай байсан. Манай нөхөр УГЗ Б.Баатар найруулагчийн шавь, кино найруулагч хүн. Тиймээс театрын мэдлэгтэй. Хөтлөөд, чиглүүлээд явах хүн байгаа юм чинь гээд зориглоод л ажлаа эхэлж байлаа.
Намайг ажилд ороход театрын барилгын ажил дуусах дөхчихсөн байв. Бидний ажил шалаа угаахаас л эхэлсэн дээ. Тэр үед 30-40-үүлээ байлаа, бүгд мөлхөөд л шал, цонхоо угааж, их цэвэрлэгээ хийгээд театраа нээсэн. Нээлтийн өдөр театр дүүрэн хүүхдүүд гүйлдээд л чимээ, шуугиантай их гоё байлаа. Тэр үед бид энэ театрын эзэд ирлээ хэмээн ярилцаж байв.
АВТОБУСНЫ ТӨХӨӨРӨМЖӨӨР "ДАРААГИЙН ЗОГСООЛ УЛСЫН ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ТЕАТР" ГЭЖ ЗАРЛАДАГ БОЛСОН
-Гэр хороололд улсын гэх тодотголтой соёл, урлагийн байгууллага бий болсон нь олзуурхууштай. Гэхдээ Хүүхэд, залуучуудын театрыг холдуулсан гэх шүүмжлэл ч харагдана лээ.
-Хүмүүс хол байна, хуучин буйр дээрээ байсан бол олон үзэгчтэй байх байсан гэх зүйлс хэлдэг. Бид ч нээрэн тийм юм болов уу гэж бодож байлаа. Гэхдээ соёл урлагийн байгууллага бүр хотын төвдөө байх албагүй шүү дээ. Сонгинохайрханд, уулын бэлд ч соёл урлаг түгээх байгууллага байрлаж болно, болж байна. Гэрээсээ гардаг цагаа 20 минутаар наашлуулчихад тийм ч хол биш санагддаг.
Бид нийтийн тээврийн газарт санал хүсэлт тавьснаар Баянхошуу явах замд байдаг “Шинэ давхар” гэдэг автобусны буудлын нэрийг “Улсын Хүүхэд, Залуучуудын театр” болгон өөрчилсөн. “18 дахь хаврын хайр” жүжгээ танилцуулаад сургуулиудаар явж байхад хүүхдүүдээс “Ямар автобусанд суугаад, ямар нэртэй буудал дээр буух вэ” гэдэг асуулт цөөнгүй ирсэн юм.
Тиймээс автобусны төхөөрөмжөөр “Улсын Хүүхэд, Залуучуудын театр” гээд зарлаж байвал хүүхдүүд төвөггүй олоод хүрээд ирэх юм байна гэж бодоод үүнийг ажил, хэрэг болгосон. Автобуснаас буугаад л манай театр харагдаж байгаа. Энэ мэтчилэн бид хүүхэд, залуучуудаа театрт ирээсэй, театрын жүжиг үзээсэй гэдэг хүслээр хичээнгүйлэн ажиллаж байна.
Хол байна, хүмүүс ирж сураагүй байна. Гэхдээ зүгээр ээ, хоёр хүн зорьж ирж жүжиг үзээд гарахад л манай театр руу жим нээгдэж байна гэж би боддог.
-Шинэ театрт, шинэ жүжиг тоглоод байдаг. Гэтэл ирж үзэх хүн цөөн, урам хугарах үе байна уу?
-Ний нуугүй л хэлье. Шинэ театр тул цөөн үзэгчтэй байх өдрүүд бий. Хол гээд хүмүүс ирж сураагүй байна. Гэхдээ зүгээр ээ, хоёр хүн зорьж ирж жүжиг үзээд гарахад л манай театр руу жим нээгдэж байна гэж би боддог. Тэр хоёр бусдад ярина. Тэгээд дөрвөн хүн ирнэ. Хүмүүс жүжгийн тасалбарын үнэ асуудаг. Тэгээд үнэтэй байна гэх нь бий. Манай театрын тасалбар соёл, урлагийн зах зээлийн хамгийн хямд буюу 15,000 төгрөгийн үнэтэй. Аяга кофе эсвэл автомашины зогсоолын хэдэн цагийн төлбөр. Эцэг, эхчүүд бид энэ мөнгийг төдийлөн өөрсдөөсөө харамладаггүй шүү дээ. Хүүхдүүдээсээ ч гэсэн битгий харамлаасай, хүүхдээ хөтлөөд ирээсэй гэж хүсдэг.
Сонгинохайрхан дүүргийн хүүхдүүд маань ирж жүжиг их үздэг. “18 дахь хаврын хайр”, “Арслан хүлэгт баатар” жүжгийг маань нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 50 гаруй сургуулийн сурагчид ирж үзсэн.
Манай хамт олон ирэх тавдугаар сарын 9-нд “Ромео Жульетта хоёр” жүжгийг нээнэ. Театрын урын санд 1951 онд нэмэгдсэн 1966 оноос тоглож байсан жүжиг. Өөрөөр хэлбэл, бид театрын урын сангийн жүжгээ шинэчилж, сэргээгээд үзэгчдэд хүргэх гэж байна. Хүүхэд, залуустаа дэлхийн сонгодог бүтээл үзүүлэхээр зорьж байгаа.
Мөн бидэнд “18 дахь хаврын хайр” жүжгийг сургуулиудын хонхны баяр болох өдрүүдээр тоглож болох уу гэсэн хүсэлт ирж байгаа. Хөдөө орон нутгаас мөн хүсэлт ирсэн тул бид тавдугаар сарын дундуур Архангай аймагт жүжгээ тоглохоор төлөвлөсөн. Мөн Улаанбаатар хотдоо тоглоно. Хонхны баяраа тэмдэглэж буй хүүхдүүд ирж энэ жүжгийг үзээд сурагч нас гэж хэчнээн гоё цаг хугацаа болохыг мэдрээд, дотроо нандигнаад гараасай гэж хүсэж байна. Эргээд харахад сурагч насны найз, үерхэл нөхөрлөл, хүндэт багш гээд энэ бүхэн хамгийн гоё. Тиймээс хүүхдүүд маань хонхны баяраараа энэ жүжгийг ирж үзээсэй.
-Анхны жүжгийн зохиолоороо “Алтан-Өд” хүртжээ. Баяр хүргэе.
-Баярлалаа. Оны шилдэг зохиол шалгаруулдаг “Алтан-Өд” наадамд бүтээл хүлээн авах сүүлийн өдөр нь “18 дахь хаврын хайр” жүжгийн зохиолоо илгээсэн. Энэ бол Монголын зохиолчдын хувьд хамгийн том наадам шүү дээ. Шагналыг хүнд нь биш бүтээлд нь өгдөг. Тиймээс эргэлзсэн. Эргэлзэж, эргэлзэж бүтээл авах хугацаа дуусахаас хэдхэн цагийн өмнө “илгээх” товч дарсан даа.
Дүн нь гарахгүй их удсан, их ч хүлээсэн. Гэтэл гуравдугаар сарын 18-ны өдөр хүмүүсээс “баяр хүргэе” гэсэн зурвас ирлээ. Тэгсэн “Алтан-Өд” наадмын тэргүүн байр Н.Уранзаяа гэсэн байв. Итгэж өгдөггүй, шууд л уйлчихсан. Ингээд 2024 оны утга зохиолын дээд шагналыг хүртээдэг “Алтан-Өд” наадмын жүжиг, киноны зохиолын төрлийн тэргүүн байранд “18 дахь хаврын хайр” жүжгийн зохиол маань шалгарсан. Утга зохиолын дээд шагнал хүртлээ гээд сагаж асгарах биш, саваа дүүргэж илүү их суралцахад л анхаарч байна даа.
-Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлд нь амжилт хүсье.