Арилжааны банкуудын хадгаламжийн жилийн дундаж хүү 12.5 хувь, харин бондын хүү 19.5 хувьтай байна гэсэн мэдээллийг энэ сарын 17-нд болсон “Бонд” форумын үеэр мэдээлж байв.
Улсын төсвийн ачааллыг нэмэгдүүлэхгүйгээр зах зээлийн зарчмаар санхүүжилт татах хэрэгсэл бол бонд юм. Төрөөс, орон нутгаас бонд гаргаж болно. Нийслэл өнгөрсөн онд анх удаа 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, хэдхэн минутад арилжсан нь орон нутаг ийм зарчмаар хөрөнгө босгох боломжтойг харуулсан бодит жишээ болов.
Топ-100 буюу улсын төсвийн гол орлого бүрдүүлдэг нийгэм эдийн засагт нөлөө бүхий ААН-үүдийг дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд гаргах хөтөлбөр боловсруулан энэ жилээс идэвхжүүлэх гэж байна. Ач холбогдол нь топ-100 ААН-ийн хөрөнгө нэмэгдэж, томрохын хэрээр эдийн засаг тэлнэ.
“УИХ, Санхүүгийн зохицуулах хорооны хамтарсан хуралдаан болж, Топ-100 ААН-үүдэд 5 тэрбум хүртэлх төгрөгийн бонд барьцаагүйгээр гаргах эрхийг олгохоор шийдвэрлэлээ. Ингэснээр санхүүгийн зах зээлээс хямд эх үүсвэр татах боломж бүрдэж байна. Мөн нийслэлээс гадна аймгууд дэд бүтцийн томоохон төслүүдээ санхүүжүүлэх бонд гаргах эрхийг олгох чиглэлээр Сангийн яам ажиллаж байна” гэж УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж ярив.
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД УРТ ХУГАЦААНЫ САНХҮҮЖИЛТИЙН ЭХ ҮҮСВЭР ХЭРЭГТЭЙ БАЙНА
СЗХ-ны дарга Т.Жамбаажамц, Даатгалын сангууд, тэр дотроо урт хугацааны амьдралын даатгалын сангууд нь хөрөнгийн зах зээлийн нэг чухал оролцогч болдог. Тэдгээрийн нэг нь Тэтгэврийн сан бөгөөд манай улсын хувьд Тэтгэврийн сангаа шинэчлэх ёстой. Тэтгэврийн сан нь НДС-гийн 13 хувийг бүрдүүлж байна.
Манай арилжааны банкууд мэргэжлийн өндөр түвшинд ажилладаг. Төв банкны үнэт цаасан дээр 8-10 их наядын банкны мөнгө байна. Тэр эх үүсвэрийг урт хугацааны хөрөнгө оруулалт болгон ашиглах боломжтой.
УИХ-аар Баялгийн сангийн хууль батлагдлаа. Тус сангийн мөнгө урт хугацаанд хадгалагдах боломжтой юм. Тэгэхээр нэг үеийг бодоход Монгол Улсад урт хугацааны мөнгөний эх үүсвэрүүд бий болж, мэргэжлийн эх үүсвэрүүдийн суурь тавигдаж байна.
Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг боловсруулж байна. Хуулийн зохицуулалтын хүрээнд Тэтгэврийн сангийн шинэчлэл хийж, сангийн хөрөнгийг мэргэжлийн удирдлагаар хангахыг банк, санхүүгийн салбарынхан хүсэж буй юм гэлээ.
“Өлзий & Ко Капитал ҮЦК”-ийн гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр, Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш 30 гаруй жил зөвхөн банкны салбарт тулгуурлан хөгжиж иржээ. Бондын зах зээл буюу хөрөнгийн зах зээлийг хөгжүүлснээр санхүүгийн зах зээлийг олон тулгууртай болгоно. Дотоодын ААН-үүд бонд гаргаснаар бизнесээ өргөжүүлэхийн тулд хэрэгцээтэй санхүүжилтээ хөрөнгийн зах зээлээс татан төвлөрүүлэх боломжтой. Санхүүгийн зах зээлд өрсөлдлөөн бий болсноор хүү буурна.
Үүний тулд Хөрөнгийн зах зээлд жишиг хүү тогтох ёстой. Засгийн газрын бонд гарч байж, жишиг хүүг тогтоодог. Түүнд нь уялдуулан компаниудын бондын хүүг тогтооно. Засгийн газрын бондыг энэ сарын эхний долоо хоногт амжилттай арилжааллаа. Дөрөв дахин илүү захиалга ирсэн байна.
Дотоодын ААН-үүдэд хөрөнгийн зах зээлээс урт хугацааны санхүүжилт олдохгүй байна вэ гэхээр жишиг хүүгүй байсантай холбоотой. Засгийн газрын бонд 3-4, 5-10 жилийн хугацаатай гарвал урт хугацаанд төлөвлөж чадна. Гурван жилийн дараахыг харж төлөвлөх боломж бүрдэнэ.
ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙГ ТОГТООЛГОСНООР ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ АЛЬ КОМПАНИЙН БОНД АВАХ ШИЙДВЭРЭЭ БОГИНО ХУГАЦААНД ГАРГАХ БОЛОМЖ ОЛГОДОГ
Бондод санхүүжих чадавхын зэрэглэл тогтоохын ач холбогдол, олон улсын сайн туршлага сэдвээр “Монголын хөрөнгө оруулалтын зээлжих зэрэглэлийн эженси” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Мөнхбаяр илтгэлээ.
Тэрбээр, Зээлжих зэрэглэл нь компаниудын санхүүжих чадварыг харуулдаг бөгөөд дэлхийн бүх хэл дээр бүх салбарт ойлгох хэл бол зээлжих зэрэглэлийн хэл гэж үздэг. Зээлжих зэрэглэл нь тухайн байгууллагын гаргасан бондын хүүгийн болон үндсэн төлбөр төлөх чадварыг илтгэдэг ерөнхий үзүүлэлт юм. Хөрөнгө оруулагчдад ил тод байдал хамгийн чухал бөгөөд байгууллагын эрсдэлийн үнэлгээний хараат бус, бие даасан мэдээллийн эх сурвалж болдог давуу талтай.
Зээлжих зэрэглэлийг тогтоолгосноор хөрөнгө оруулагч аль компанийн бонд авах шийдвэрээ богино хугацаанд гаргах боломж олгодог. Зэрэглэлийг нэг удаа тогтоогоод орхихгүй, улирал тутам анализ хийж, хөрөнгө оруулагчид мэдээлэл өгдөг. ААН-үүдэд нэр хүндийн эрсдэл маш эмзэг учир үүнд компаниуд хариуцлагатай ханддаг. Зээлжих зэрэглэлийн эрсдэл багатай, рейтинг өндөр байх тусам хөрөнгө оруулалтын хямд эх үүсвэр татах боломжтой байдаг. Монголдоо төгрөгөөр бонд гаргавал Засгийн газрын үнэлгээ хамгийн өндөр буюу ААА байна.
Дотоодын ААН-үүдээс Шунхлай /А/, Инвескор /А/, Таван богд финанс ББСБ /А-/, Симпл ББСБ /ВВВ/, Лэнд.мн зэрэг компани зээлжих зэрэглэл тогтоолгосон бөгөөд зээлжих зэрэглэлийн үнэлгээ А байвал “Эрсдэл багатай, хөрөнгө оруулалтын дундаас дээш зэрэглэл” гэж олон улсын Moody`s, S&P, FITCH агентлагууд үздэг.
Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн, Топ-100 ААН-ийн бонд гаргахад хүү шимтгэл болон бүртгэлийг хураамжийг багасгах, хяналт шалгалтыг бууруулж зэргээр хялбаршуулсан горимоор ажиллана. Тиймээс Монголын хөрөнгийн бирж, МҮХАҮТ, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо санамж бичиг байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд топ-100 ААН-үүд бонд гаргахад хяналт шалгалтыг бууруулж, хялбаршуулсан горимоор явъя. Эдгээр ААН-үүд Монголын зах зээл дээр 20-30 жил ажиллаж танигдсан тул хялбаршуулсан горимоор ажиллах боломжтой гэж дөрвөн байгууллага ойлголцлоо. Хөрөнгийн бирж дараагийн шатны бичиг баримт боловсруулах чиглэлээр ажиллаж байна.
Бондын зах зээлээр дамжуулан санхүүжилт татах дотоодын аж ахуйн нэгжийн тоо болон тухайн аж ахуйн нэгж, компаниудад хөрөнгө оруулах хөрөнгө оруулагчдын тоо өсөх, иргэд, аж ахуйн нэгжийн бондын зах зээлийн ач холбогдолын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зэрэг зорилгын хүрээнд бонд сэдэвт форумыг өргөн хүрээнд зохион байгуулсан юм энэ юм.