Кино үзэх дургүй хүн гэж байхгүй. Кофе уунгаа, хоолоо идэнгээ, ажлын дараа, унтахын өмнө, замд түгжрэхдээ ч киногоо үздэг хорхойтнууд бидний дунд зөндөө бий. Хүн бүрийн сонирхол өөр. Үздэг арга барил, дуртай сэдэв, таашаадаг хэлбэр ондоо. Гэхдээ нэг л асуудалтай ижилхэн тулгардаг нь шинэ киноны сонголт. Тэгвэл амралтын өдрөөр танд дараах киног санал болгож байна.
Эрхэлж буй ажил: Найруулагч, Кино Задлан, Спойлер Задлан зэрэг контентуудыг хийж байна.
Сошиал хуудсууд: Kino Zadlan, instagram.com/kinozadlan/
-Кино задлан сувгийг эхлүүлсэн тухай яриагаар эхэлье. Суваг хөтлөх санааг та өөрөө гаргасан уу?
-Энэ бол цэвэр миний санаа. Анх миний хувьд маш их корпорэйт, удирдах албаны ажилтай байсан. Гэхдээ олон жил хийсний эцэст жаахан өөр зүйл, илүү энтертайнмент тал руу орж, өөрийн дуртай сэдвээр юм хийхийг хүссэн.
Киноны арын зураг авалтуудыг /behind the scenes/ их сонирхдог байсан болохоор компьютерийнхээ хатуу диск дээр байнга цуглуулдаг байлаа. Гэхдээ нэг мэдэхэд диск дүүрээд, устгах уу яах уу гэх болоход "Youtube рүү хийчихье" гэж шийдсэн. Youtube бол зүгээр л бичлэг хадгалах газар гэсэн ойлголттой байсан. Нийтэд харуулах албагүй, зөвхөн өөртөө харагддаг тохиргоотой байхад л болно гэж бодсон юм. Гэхдээ зүгээр оруулж байхаар хайртай бичлэгүүдээ багахан монтажлаад, тайлбартай хийчихье гэж шийдсэн. Тэгээд хамгийн анхны бичлэгээ "Inception" киноны талаар хийсэн. Ингэхдээ Кристофер Нолан найруулагчийн behind the scenes дүрсүүдийг ашигласан юм.
Youtube-д нийтлэхээс өмнө хүмүүс сонирхох болов уу гээд Google форум үүсгээд санал асуулга явуулсан. Мөн Facebook-ээр 100 гаруй найз руугаа асуулгаа илгээсэн. Гэтэл 98 хувь нь "энэ сонирхолгүй, хэн ч үзэхгүй" гэсэн хариу өгдөг байна шүү. Бараг л бүх хүн татгалзсан гэсэн үг. Тэгээд л за больё гэж бодсон. Гэхдээ дараа нь гомдлын мөр гэж бодоод хийж эхэлсэн дээ. Хүмүүс ихэнхдээ хийхээсээ өмнө бууж өгөөд, дараа нь харамсдаг шүү дээ. Тэгэхээр “харамсахаар хийж үзье” гээд 1-3 дугаар хийгээд больё гэж шийдсэн.
Камер ч үгүй, зүгээр л дүрсээ эвлүүлээд, хоолой уншиж дэвсээд тайлбарлан оруулсан. Youtube дээр оруулаад, хэд хэдэн кино сонирхогчдын групп руу хуваалцсан. Гэтэл хүмүүс маш ихээр хүлээж аваад, “ийм контент Монголд байхгүй, үргэлжлүүлээрэй” гээд маш их сэтгэгдэл үлдээсэн. Тэгээд л нэг бичлэг хийсэн чинь дараа нь 10, 100 дугаар болчихсон.
-Хэзээнээс эхэлсэн юм бэ?
-2018 оны 10 сарын 20-нд эхэлсэн. Тэгэхээр бараг 7 жил болж байна. Эхний 160 орчим дугаарыг ганцаараа хийсэн. Скрипт бичнэ, орчуулга хийнэ гээд бүх ажлыг өөрөө л хийж байсан. Англи хэлний мэдлэг ч сайжирсан. Эх сурвалж материалууд нь ихэнхдээ англиар байдаг болохоор орчуулах суурь хэрэгтэй болдог юм. Ингэж ганцаараа ажилласаар сүүлдээ багтай болсон.
-Харин судалгаа, бэлтгэл ажлууд хэр ордог вэ?
-Одоо бол судалгаагаа илүү сайн хийж, бэлтгэл ажлаа нягт базааж байж бичлэгүүдээ гаргадаг болсон. Бэлтгэл ажил бол үнэхээр их. Ганцаараа хийх үед нэг дугаар гаргахад дунджаар 7–10 хоног зарцуулдаг байв. Эхлээд видео дүрсийг эвлүүлж, дараа нь скриптээ бичнэ. Тэгээд л нэг мэдэхэд бараг хагас сарын ажил болчихдог байлаа. Харин сүүлд баг бүрдүүлж эхэлснээр энэ хугацаа 1.5-3 хоног хүртэл багассан.
-Яагаад баг бүрдүүлэхээр шийдсэн юм бэ?
-Урьд нь би корпорэйт байгууллагад гүйцэтгэх удирдлага хийж байсан. Тэр үед ажлыг системтэйгээр зохион байгуулах, төлөвлөх гэх мэт арга барилуудыг сайн сурсан байсан юм. Тиймээс энэ туршлагаа ашиглаад, кино задлан контентоо илүү үр ашигтай, тогтмол хийж байхын тулд системчилэх хэрэгтэй юм байна гэж бодсон. Эхлээд хоёр хүнтэй эхэлсэн. Скрипт бичих, орчуулга хийх ажлуудыг зайнаас авдаг болсон. Дараа нь эвлүүлэгч, дараа нь судлаач гээд нэмсээр байгаад медиа компанийн түвшинд аваачсан.
-Хамгийн их хөдөлмөр орсон, хамгийн хүнд дугаарууд гэвэл?
-Олон цагийн дугаарууд хамгийн хэцүү. Жишээлбэл One Piece цувралын нэг дугаар гэхэд л 10 орчим цагийн материалтай, судалгаа их ордог. Тэрийг нэг цагийн видео болгож шахна гэдэг хүнд. Кухня, Breaking Bad гэх мэт цувралууд ч мөн адил бүгд бүтэн сар зарцуулж байж хийдэг. Ялангуяа монгол орчуулгын нэртэйгээр "Сөрөг урвал" гэж нэрлэгдсэн Breaking Bad бол судалгаа, тайлбар хоёрыг өндөр төвшинд хийх шаардлагатай байсан. Ийм хэмжээний нэг видео хийхэд, 20-30 минут л ярьж буй бичлэг нийтэлж байгаа ч цаана нь бүтэн сар сууна.
-Эхэндээ бол таны хобби байсан юм байна. Харин одоо?
-Тийм ээ, анх бол миний хобби байсан. Би киноны behind the scenes буюу арын зураг авалтад дуртай, тийм бичлэг цуглуулдаг байсан. Харин одоо бол ажил болсон. Хобби маань ажил болсон гэх үү дээ. Угтаа би тайз дэлгэцийн найруулагч мэргэжилтэй, энэ чиглэлээр сургуулиа төгссөн. Харин өмнө нь электроник инженер мэргэжилтэй, олон жил удирдах түвшний ажил хийсэн.
Анх дуртай байсан зүйл маань ажил болоод ирэхээр жоохон дарамттай болдог юм байна лээ. Ажил болоод ирэхээр систем, төлөвлөгөө, захиалгат контентууд орж ирдэг. Миний хийхийг хүсдэг кино биш, харин захиалагчийн хүссэн кино болсон байдаг. Тэр үед хоббигоо хадгалах зорилгоор "энэ бол задлан биш, энэ бол зүгээр миний үзэх, дурлах кино" гээд ялгаж салгасан.
-Монгол кинон дээр задлан бага хийдэг шалтгаан нь юу вэ?
-Шударгаар хэлэхэд, Монгол кинон дээр задлан хийхэд шаардлагатай материал олддоггүй. Гадаадын кинон дээр бол зураг авалт, арын бичлэг, нийтлэл, ярилцлага, тайлбар гээд бүх материал олддог. Тэд системтэй, олон улсын стандарттай ажилладаг. Харин Монгол кинонууд ихэнхдээ зөвхөн кино гаргаад л зогсдог.
Жишээ нь, "37-р точка" кинон дээр ажиллахад бараг бүтэн сар болсон. 40-50 хүний ярилцлага, судалгаа хийж байж нэг дугаар бүтсэн. Ил материал байхгүй учраас бүх мэдээллийг гараар, хүнтэй уулзаж байж л олдог.
-Таныхаар сайн кино гэж юу вэ?
-"Сайн кино, муу кино" гэдэг ойлголт харьцангуй. Арт хаус кинонууд бол сэтгэлгээ, урлаг талаасаа үнэлэгдэх бол арилжааны кинонууд үзэлт, сэтгэгдлээрээ үнэлэгддэг. Тиймээс жанр бүрт өөр өөр шалгууртай.
Хэрвээ арилжааны кино яривал хамгийн чухал зүйл бол зохиолын бүтэц. Камер, өнгө будаг, техник хэрэгсэл бүгд дэлхийн хэмжээнд стандарт болчихсон. Харин зохиол л сайн байхгүй бол бусад нь үр дүн өгөхгүй. Зохиол бол амжилтын үндэс.
-Таны хамгийн дуртай кино?
-Нэг дуртай кино сонгоход хэцүү. Яагаад гэвэл 1990-ээд оны кинонууд бол сэтгэлд үлдсэн үе, 2000-аад оны кинонууд бол хүүхэд насны дурсамж, зарим нь анх үзэж байсан мэдрэмж гэх мэтээр ангилагдаж байдаг. Тийм болохоор "энэ л хамгийн гоё" гэж шууд хэлэх хэцүү.
Бид кино зохиолын сургалтад 6 сар суусан. Энэ хугацаанд маш олон хичээл, ойлголт авсан. Хамгийн чухал зүйл бол: кино зохиол бичих гэдэг бараг л математиктай адилхан юм байна. Барилга барьж байгаа мэт. Эхлээд баганаа зөв тавихгүй бол дээр нь юу ч босохгүй. Гэтэл бидний алдаа болгоомжгүйгээр гоё сцен, гоё яриа харангуутаа "энэ гоё юм" гээд кино хийх гээд байдаг. Тэгэхээр энэ нь яг барилгын оройгоос нь эхлээд байшин барих гэж оролдож байгаатай адил.
Зөв бүтэцтэй зохиол дээр суурь нь тавигдсан байдаг. Тэр суурь дээрээ бүх блок, бүх өрнөл, дүрүүдийн хөгжлийг тавьдаг. Харин Монголд бол блокийг нь хараад хийдэг суурь, багана байхгүй. Тиймээс л үзэгч уяралгүй, дундаас нь уйдаад гарч байна.
-Энэ талаар таны багш ч бас онцолж байсан уу?
-Манай зохиолын багш бол Жавхлан гэж хүн байсан, бид түүнийг "Жава Сан" гэдэг. Монгол кинонд олон сайн бүтээлд зохиолын зөвлөхөөр ажилласан, үнэхээр туршлагатай хүн. Тэр “зөв зохиол байвал үзэгч хоёр, гурван цагийн кино үзчихээд юу ч болоогүй юм шиг л санагддаг, харин муу зохиол бол хэдхэн хормын дараа уйдаад гар утсаа оролдоно” гэж хэлж байсан. Энэ бол яг үнэн. Зохиол хүнийг киноноос холдуулдаг ч юм уу, эсвэл хөтөлж аваад хоёр цагийг мэдрүүлэлгүй өнгөрөөх хүчтэй зэвсэг.
-Таны амьдралд бодитоор нөлөөлсөн, сэтгэлд хоногшсон кино бий юу?
-Амьдрал өөрчлөгдөх хэмжээнд гэвэл арай хатуу хэллэг байж магадгүй. Гэхдээ намайг үнэхээр гүн бодолд хүргэж, өөрийгөө нэг өөр өнцгөөс харахад нөлөөлсөн кино бол 1993 оны "Groundhog Day". Билл Мюррейгийн тоглосон энэ инээдмийн кино гаднаа хөнгөн, хөгжилтэй мэт боловч цаад сэтгэлзүй, философи нь үнэхээр гүн.
Тус кинонд телевизийн сурвалжлагч эр нэг жижиг хотод очоод, цаг уурын баярыг сурвалжлах даалгавар авдаг. Гэтэл тэр өдөр нь дахин дахин давтагдаж эхэлдэг. Өдөр болгон яг ижил өдөр, ижил цаг, ижил үйл явдал. Эхлээд тэр энэ бүхнийг зугаатай гэж бодож, дуртайгаа хийж эхэлдэг. Зугаа цэнгэл, дураараа амьдрал. Харин дараа нь уйдаж, амиа хорлохоор оролдоно. Гэвч юу ч өөрчлөгдөхгүй. Ганц өдөр нь л дахин дахин үргэлжилсээр л байна.
Энэ бүхэн дунд тэр өөрийгөө олж, бусдад тусалж, үнэнч, сайхан сэтгэлтэй хүн болж төлөвшдөг. Эцэст нь тойргоос гарч, жинхэнэ амьдрал руу орж байгаагаар төгсдөг. Энэ кино яг оюун санааны өсөлт, эрэгтэй хүний дотоод төлөвшил ямар байдгийг харуулдаг. Бид 40–50 настай ч гэлээ оюун санааны хувьд өсвөр насандаа гацсан хүмүүс байж болно. Энэ кино үүнийг ойлгуулж чадсан.
-Та хэдэн настайдаа үзсэн бэ?
-7-8 жилийн өмнө л үзсэн. Анх зүгээр л сонирхоод үзсэн, гэхдээ дараа нь миний ментор Америкт амьдардаг хүн ирээд энэ киног дахин нэг бүрчлэн тайлбарлаж өгсөн. Тухайн үед л жинхэнэ утгыг нь ойлгосон. Эхний удаа үзэхэд гоё кино гэж бодож байснаас, дараа нь задлан хийж үзэхэд үнэхээр оюун санааны өөрчлөлт авчирсан гэдгийг ухаарсан.
-Хамгийн сүүлд ямар кино үзсэн бэ?
-"The Last of Us"-ийн хоёрдугаар улирлыг үзэж байна. Youtube-д уг цувралын үйл явдлыг задлаад, үйл явдлыг нь ярьчихсан байсан. Гэхдээ би тэрийг үзээгүй. Харин эхний улирлыг аль хэдийн үзчихсэн болохоор үргэлжлэлийг л дагаж байна.
Түүнээс хойш нэг гоё Япон кино үзсэн: "Dream, After Dream" гэж нэртэй. 17 настай охин, 45 настай ахмад насны эрийн тухай өгүүлдэг кино. Хайр дурлалд насны ялгаа хязгаар гэж байхгүй гэдгийг маш гүн философитойгоор харуулсан бүтээл байсан. Орчин цагийн нийгэмд бол магадгүй олон хүн түүнийг эсэргүүцэж, буруутгах ч байсан байж мэднэ. Гэхдээ энэ кино маш зөв мессежтэй, хүний дотоод холбоог л харуулсан, эерэг үлгэр дуурайлтай санагдсан.
-Үзэх киногоо яаж сонгодог вэ?
-Яг тэгж сонгож үздэггүй. Зүгээр л трейлер нь гарч ирвэл үзье дээ гээд л үзчихдэг. Ямар нэг шалгуур, нөхцөл, шүүлтүүр тавьж үзэхгүй, нүсэр юм бодох ч үгүй. Их энгийн.
-Хүмүүс тэр бүр сайн мэддэггүй, гэхдээ танд их таалагдсан, сэтгэгдэл үлдээсэн кино бий юу?
-Жишээ нь, “Perfect Days” гэдэг Япон кино. Маш энгийн, тайван амьдралыг харуулсан кино. Миний хувьд одоо адал явдалт эсвэл "Marvel" студийн ч юм уу, хэт хиймэл, дуу шуу ихтэй киноноос бага үзэх болсон. Харин энгийн амьдралыг чимээгүй харуулдаг кино л намайг илүү сэтгэл татдаг болж.
-Үзэгчдэд санал болгох кино нэрлэвэл?
- Perfect Days (2023, Япон) – Өдөр тутмын энгийн амьдрал ямар үнэ цэнтэй болохыг харуулсан кино. Энэ киног үзээд ойлгохгүй бол тухайн хүний нас сэтгэхүй ч нөлөөлж байгаа байх.
- WALL-E (2008, Pixar Animation) – Миний хамгийн дуртай анимэйшн кино. Үзсэн ч мартагддаггүй. Хүн төрөлхтөн, байгаль, ганцаардал, хайр дурлал гээд олон утгыг шингээсэн маш гүн гүнзгий бүтээл.
- 12 Angry Men (1957, АНУ) – Хар цагаан кино ч гэлээ өнөөдөр ч ач холбогдолтой хэвээр байна. Нэг хүүхдийг хүн амины хэрэгт буруутгасан шүүх хурал дээр 12 тангарагтны шийдвэр гарах ёстой болдог. Бүх хүн буруутай гэж үзэхэд, ганцхан хүн “Үгүй ээ, нягталж үзье” гэж эсэргүүцдэг. Түүний ул суурьтай байр байдал, шүүлт, ятгалга нь улмаар бүх хүний санааг өөрчилдөг. Энэ бол бидэнд маш их дутагдаж буй шүүмжлэлт сэтгэлгээг харуулсан кино. Манай нийгэмд хэн нэгнийг шүүмжлэх, цуцлах (cancel culture) маш хурдан газар авдаг. Гэхдээ аливаа зүйлийн цаад шалтгааныг тунгааж ойлгох нь л чухал. Энэ кино тийм сэтгэлгээний үлгэр жишээ.
-Эдгээр кинонуудыг та өөрийн сувгаар танилцуулж байсан уу?
-Тийм ээ, ихэнхийг нь задлаад ярьсан. Ялангуяа “Groundhog Day”, “WALL-E” бол миний онцгой дуртай бүтээлүүдийн нэг. Олон хүн үзээд өөр өөр мэдрэмж авдаг.
-Цаашид контентоо хэрхэн хөгжүүлэхээр төлөвлөж байна вэ?
-Ер нь бол оригинал контент руу шилжих нь зүйтэй гэж бодож байгаа. Одоо бол бид өөрсдийнхөө дүгнэлт, бодлыг хуваалцдаг ч ирээдүйд киноны дүрсийг шууд ашиглах боломж хумигдаж магадгүй. Зохиогчийн эрх улам чангарч байгаа учраас киноны үйл явдлыг тойруулж ярьсан ч дүрс, трэйлер ашиглах нь асуудал дагуулдаг болсон. Хэдэн жилийн дараа бол бүр ч хэцүү болох байх.
-Одоо киноны дүрс ашиглахаас үүдэлтэй ямар асуудлууд тулгарч байна?
-Асуудал их. Хуулийн дагуу зохицуулаагүй дүрс ашиглавал платформууд шууд хаадаг. Сүүлийн үед л гэхэд хэд хэдэн контент хаалгасан. Жишээ нь, "When Life Gives You Tangerines" гэх кинон дээр, олон удаа янз бүрээр найруулж оруулсан ч зохиогчийн эрхийн шаардлагаар устгасан.
-Ер нь та киноны дүрсүүдээ хаанаас цуглуулж авдаг вэ?
-Арга нь янз бүр л дээ. Интернэтээс, албан ёсны сувгууд, трейлерүүд, зарим тохиолдолд кино платформуудын snippet ашигладаг. Гэхдээ бүгдийг зохиогчийн эрхийн хүрээнд ашиглах ёстой болдог.
-Нэхэмжлэл ирж байсан уу?
-Ирж байсан. Гэхдээ яг төгрөгийн дүн ярьж болохгүй. Чи асуултаа арай өөр тавьсан нь дээр. Үнэндээ бидний гол ярих зүйл бол хаанаас зохиогчийн эрхийн нэхэмжлэл ирсэн бэ гэдэг л байх ёстой. Үүнээс бүх асуудал үүсдэг. Контентоо хөгжүүлэхийн тулд энэ тал дээр онцгой анхаарах хэрэгтэй.
Заримдаа зохиогчийн эрх зөрчсөн гээд шууд анхааруулга ирдэг. Хариу тайлбар бичиж явуулахдаа, "Би энэ бичлэгийг арилжааны зорилгоор биш, хүмүүст ойлголт өгөх, боловсролын чиглэлээр контент бүтээж байгаа юм шүү" гэж тодорхой бичдэг.
Ийм тайлбарыг зарим платформ, эсвэл эрх эзэмшигч нь ойлгоод зөвшөөрдөг, зарим нь бол "Үгүй ээ, ямар ч байсан зохиогчийн эрх зөрчсөн байна" гээд татгалздаг. Энэ бүхэн, аль кинон дээр ажиллаж байгаагаас, ямар төрлийн контент байгаагаас ихээхэн хамаардаг.
Тухайн киноны төрөл жанр, алдар нэр, эрх эзэмшигчийн бодлого гэх мэт зүйлсээр шийдэл нь өөр өөр гардаг. Зарим тохиолдолд киног бүхэлд нь яриад байна уу, эсвэл далд санаа, мессежийг тайлбарлаж байна уу гэдэг хүртэл ялгаатай. Тэгэхээр би контентоо хийхдээ яг тэр кинон дээр ямар хандлага барих ёстой вэ гэдгийг урьдчилан тооцож, зохицуулдаг юм.
-Ярилцсанд баярлалаа.