"Лантуун дохио" ТББ-аас санаачлан, эхлүүлж буй "Хүчирхийллийг тэвчдэггүй ХҮН БАЙ" хөдөлгөөнд хүн бүрийг нэгдэхийг уриалж байна. Энэхүү хөдөлгөөнийг хүмүүс өөрсдийн оршин суугаа, ажиллаж амьдарч байгаа газартаа өрнүүлэх боломжтой бөгөөд "Хүн бай" постерыг хэвлээд автобусны буудал, дэлгүүр хоршоо, орц байр, сургууль цэцэрлэг, ажлын газар гээд хаана ч нааж, хүчирхийллийн эсрэг нэгдэж болох юм.
Энэхүү постерын агуулга:
Энэ постерт дөрвөн хүүхдийн шарил, дөрвөн хүүхэд гар гараасаа барьсан сүүдэр бий. Дээрээ "Хүчирхийллийг тэвчдэггүй ХҮН БАЙ" гэсэн бичигтэй бол доороо Хүүхдийн тусламжийн 108 утасны дугаартай. Мөн дээрээ шархны лентний зурагтай. Хүүхэд эрсдэлд байвал гарынхаа хуруугаар шархны лент шиг хэрээслээд "Би эрсдэлтэй, аюултай нөхцөлд байна" гэж хэлэх ДОХИО болох юм. Хүүхэд нүд нь бүлтэлзээд танд хэлж чадахгүй бол гараараа дохио өгдөг байя гэсэн санаа.
"Лантуун дохио" ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан:
"Энэ аяныг Монгол Улс даяар зохион байгуулмаар байна. Ганцхан “Лантуун дохио” ТББ зохион байгуулах шаардлага байхгүй. Бид бүх файлыг, бүх зааврыг нь задгайгаар тавина. Өөрийнхөө хороонд, аймаг сумдаа зохион байгуулчих. Өөрийнхөө хүч хүрэх газраа зохион байгуулчих. Орцноосоо эхэл. Энэ постерыг өөрийн хүрч болох газрууддаа тавья. Автобусны буудал, дэлгүүр, орцны үүдэнд наагаарай." гэсэн юм.
Хэвлэх эх файлыг татаж авах холбоос : https://we.tl/t-D02XGSnCpO