УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудал /“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл/-ийг хэлэлцэж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орлого нотлох асуудал өнөөдөр итгэл хүлээлгэх асуудал болсныг тайлбарлахдаа "Миний хүү 23 настай. Нэг бүсгүйтэй хайр сэтгэлтэй болсон, бие давхар болсон тул 17 сая төгрөгийн бөгж, 500 мянган төгрөгийн бугуйвч өгсөн юм билээ. Тэр үнэтэй машин бол худал мэдээлэл. Би асуудал гарсан даруйд АТГ-д өргөдөл өгөөд шалгуулж байгаа. Хуулийн хугацаа 30-60 хоног юм билээ. Энэ хугацаа явж байхад нэмэлт мэдээлэл өгөөд байх нь тохиромжгүй гэж үзсэн. Залуусын жагсаал зөвхөн орлого нотлох байсан бол би уулзчих байсан. Өмнө нь ч би хоёр ч удаа уулзаж байсан. Орлогоо нотолж чадахгүй байсан бол би ийм ажил хийхгүй байсан" гэлээ.