Хуулийн төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин өргөн мэдүүлсэн төсөлдөө таван асуудлыг хөндсөн талаараа танилцуулж байв.
Тэрбээр “Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” гэсэн 13.14 дүгээр зүйлийг шүүхийн практикт хэрэглэх явцад иргэн, хэвлэл мэдээллийн хэрэгсэл төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааны талаар шүүмжлэл, хардлага, эргэлзээгээ илэрхийлж мэдээлэл түгээснийг “хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан” хэмээн эрүүгийн хэрэг үүсгэх, ял оногдуулах зохицуулалттай байгаа.
Төрийн байгууллага, албан тушаалтныг хуулийн этгээд гэж үзэх нь хууль бус хэмээгээд Х.Тэмүүжин гишүүн “Иргэний хууль дахь томьёоллоор ч төрийн байгууллага, албан тушаалтан нь хуулийн этгээд гэх ангилалд хамаарахгүй. Гэтэл Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчоор аль нэг төрийн байгууллагыг тогтоож буй нь Эрүүгийн хуулийн тодорхойгүй байдлаас үүдэлтэй” гэв.
Үндсэн хуульт ёсны орчин цагийн дэг журмаар “dignity” буюу нэр төр, алдар хүнд гэдэг ойлголтыг зөвхөн иргэнтэй холбогдуулж тайлбарлаж байгаа, харин төртэй холбогдуулан ийм төрлийн ойлголт байхгүй гээд онцлон тайлбарласан. Одоо байгаа нөхцөлөөр Монгол Улсын төрийн байгууллагууд иргэнээсээ илүү алдар хүндтэй байгаа бөгөөд ажил хэргийн нэр хүндэд нь халдсан гэх үндэслэлээр иргэнийхээ эсрэг гомдол гаргах үйл явц давтагдаад байгаа учраас ардчилсан Үндсэн хуультай улсын Эрүүгийн хуульд ийм зохицуулалт байж болохгүй хэмээн хууль санаачлагч үзжээ.