Чулуу ихтэй нүцгэн уулсаар амьдрах хадны суусар нь ихдээ 14 жил насалдаг. Түүний биеийн өнгө боровтор саарал, хоолойн хэсэгтээ цагаан зүстэй, сүүл нь өтгөн саглагар, мөч богино тул ойн суусраас ялгардаг.
Хадны завсар, агуй, ан цав, модны хонгил, заримдаа хүний барилга байгууламжийн ойролцоо хүртэл үүрлэж болно. Өвөл цасан дээр явахдаа бусад амьтны хөлийн мөр даган явдаг. Учир нь гүнзгий цасан дээр дур мэдэн гишгэвэл бүх биеэрээ орчихдог эрсдэлтэй байдаг аж.

Хаданд авирахдаа маш сайн бөгөөд шөнийн цагаар илүү идэвхтэй. Заримдаа уулнаасаа бууж усанд сэлэх нь бий. Хадны суусар нь махчин боловч бүх идэштэнд ойролцоо хооллолттой.
Идэш тэжээлд нь:
- жижиг мэрэгчид
- шувуу, шувууны өндөг
- шавж
- мэлхий болон бусад жижиг амьтад
- жимс, зэрлэг жимсгэнэ зэрэг орно.
Тиймээс экосистемд жижиг мэрэгчдийн тоо толгойг зохицуулахад тодорхой үүрэгтэй гэж үздэг. 7 дугаар сард ороо нь орж, ирэх жилийн хавар нь төллөдөг ба зулзагыг нь гөлтрөг гэж нэрлэдэг. Тэд эхийнхээ оролцоогүйгээрээ бие даах арга ухаанд суралцдаг элдэвтэй амьтан.
Суусрын тоо толгой нь цөөрч байгаа тул хууль бусаар агнавал, Монгол Улсын холбогдох хуулийн дагуу 40 сая хүртэлх төгрөгөөр торгох эсвэл 2-8 жил хүртэлх хугацаагаар хорих ял оноох заалттай.
Эх сурвалж: Экологийн Цагдаагийн Алба
Гэрэл зургийн эх сурвалж: envato.com