Өчигдөр буюу 2026 оны есдүгээр сарын 24-нд Вашингтонд болсон Дональд Трамп болон Ши Жиньпиний уулзалтын хамгийн гол нь том шинэ тохиролцоо гэхээсээ илүү АНУ, БНХАУ худалдааны түр эвлэрлээ сунгаж, харилцаагаа тогтвортой байлгах чиглэлд тохиролцсон уулзалт болжээ.
Тэдний уулзалтаас онцлох таван зүйл
1. Худалдааны эвлэрлийг дахин хоёр сараар сунгалаа
Хоёр улс өнгөрсөн онд эхэлсэн худалдааны "дайн"-ыг намжаах тохиролцоогоо дахин хоёр сараар сунгахаар болсон. Ингэснээр арваннэгдүгээр сард дуусах байсан түр эвлэрэл үргэлжилнэ. Гэхдээ энэ нь урт хугацааны худалдааны шинэ хэлэлцээр биш бөгөөд тариф, Хятадын худалдан авалт, газрын ховор элемент, технологийн хязгаарлалт зэрэг гол маргаантай асуудлуудыг дараагийн хэлэлцээнд үлдээжээ.
2. Газрын ховор элемент болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн гол асуудал хэвээр
АНУ Хятадаас газрын ховор элемент болон бусад стратегийн ашигт малтмалын нийлүүлэлтийг тогтвортой байлгахыг хүсэж байгаа. Харин Хятад өмнөх тохиролцоогоор АНУ-ын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, тэр дундаа шар буурцаг худалдан авах үүрэг хүлээсэн ч зарим амлалтаа бүрэн биелүүлээгүй хэвээр байна.

3. Тайванийн асуудлаар шинэ тохиролцоо гараагүй
Ши Жиньпин Трамптай уулзахдаа АНУ-ыг Тайванийн асуудалд болгоомжтой хандаж, Тайванийн тусгаар тогтнолыг эсэргүүцэх байр суурь баримтлахыг уриалсан байна. Гэхдээ АНУ-ын зүгээс Тайванийн талаарх бодлогодоо шинэ өөрчлөлт хийсэн шинж тэмдэг ажиглагдаагүй.
4. Хиймэл оюун ухааны асуудлаар байр суурь ялгаатай хэвээр
Трамп хиймэл оюун ухааны хөгжлийг одоогийн чигээр нь үргэлжлүүлэх байр суурь илэрхийлсэн бол Ши Жиньпин АНУ, Хятад хоёр AI-г хөгжүүлэхийн зэрэгцээ түүний өсөлтийг удирдаж, хүний хяналтад байлгах шаардлагатай гэж хэлжээ. Тиймээс энэ асуудлаар хоёр тал бүрэн тохиролцоонд хүрсэн гэж хэлэх үндэслэл одоогоор алга байна.
5. Хоёр тал сөргөлдөөнөөс зайлсхийх, харилцааг тогтвортой байлгах дохио өглөө
Ши Жиньпин АНУ, БНХАУ-ын өрсөлдөөн дайн руу хөтлөх эрсдэлийг дурдан, цэргийн харилцаа болон хямралын үеийн харилцаа холбоог бэхжүүлэх хэрэгтэй гэжээ. Трамп мөн хоёр улс нийтлэг ашиг сонирхлоо дагаж хамтран ажиллаж чадна гэдгийг онцолсон байна.

Есдүгээр сарын 24-ний орой Цагаан ордонд болсон төрийн оройн зоогийн үеэр Трамп, Ши нар 1972 онд Ричард Никсон, Жоу Эньлай нарын хийсэн түүхэн "Энх тайвны төлөөх хундага өргөх үе"-ийг бэлгэдэн хундага өргөсөн байна.

Тэдэнд Schramsberg “Blanc de Noirs” нэртэй Калифорнийн оргилуун дарс барьсан бөгөөд энэ нь 1972 оны Никсоны Хятадад хийсэн айлчлалын үеэр үйлчилж байсан дарс юм. Цагаан ордны мэдээлснээр, энэ удаагийн хундага өргөлт нь АНУ, Хятадын харилцааг хэвийн болгох эхлэлийг тавьсан тэр үеийн “Toast to Peace”-ийг сануулах зорилготой байжээ.