Ханэда нисэх онгоцны буудалд хоёр онгоц мөргөлдсөний улмаас эргийн хамгаалалтын таван ажилтан амиа алдсан билээ.
Ханэдагийн онгоцны буудлын удирдлагууд гэнэтийн гарз, үүссэн нөхцөл байдалд харамсаж буйгаа илэрхийлэн олон нийтээс уучлалт гуйжээ.
Токиогийн Зам тээвэр, аялал жуулчлалын яаманд хэвлэлийн бага хурал хийж, удирдлагын газрын дарга Норимаки Аоки тэргүүтэй удирдлагууд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Ханэда нисэх онгоцны буудлаар үйлчлүүлж буй бүх хүмүүст төвөг учруулсанд хүлцэл өчиж байна. Амиа алдсан эргийн хамгаалалтын таван ажилтны ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье" хэмээн хүндэтгэл үзүүлжээ.
Хоёр онгоц мөргөлдөхөд шатаж буй онгоцноос 379 зорчигч, ажилтнууд амжилттай гарч чадсан билээ. Олон тооны хүнийг шатаж буй онгоцноос тавхан минутад гаргаж, аюулгүй болгож чадсан япончуудын туршлагыг дэлхий нийт шагшин магтаж байна.
Зорчигчдыг хэрхэн аюулгүй шилжүүлсэн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж хүлээн авна уу.