gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 18
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Шатаж буй онгоцноос 379 хүнийг хэрхэн аюулгүй гаргасан бэ?

Б.Эрдэнэчимэг
Дэлхийд
2024-01-03
724
Twitter logo

Нисэх багийнхныг оролцуулаад нийт 379 хүнийг шатаж буй онгоцноос хэрхэн, аюулгүй гаргав гэдэг асуултыг дэлхий нийтээрээ асууж, Япончуудаар бахархаж байна. Учир нь зорчигчид бүгд гарах гэж оролдон, шахалдаж, нэг нэгнээ дарах эрсдэлтэй байв.      

516 дугаартай нислэг үйлдсэн онгоц Токиод газардах үедээ эргийн хамгаалалтын жижиг онгоцтой мөргөлдсөн. Энэ осол энэ сарын 2-нд болсон юм.

Хоёр онгоц мөргөлдсөний дараа нийт 379 хүнтэй байсан зорчигч тээврийн онгоцны бүхээгт утаа гарч эхэлжээ. Иймд зорчигчид яаралтай үед хэрэглэх хаалганууд руу очсон байна. Нисэх багийнхан аврагчидтай хамтран ажиллаж, ослын үед ашигладаг, гулгуураар зорчигчдыг буулгажээ. Энэ үед авсан дүрс бичлэгүүдэд иргэд айж сандраагүй, тайван байгааг харж болно. Мөн хэн ч бүхээгээс гарахдаа чемоданаа авах гэж оролдоогүй байна. 

17 настай, шведийн иргэн Антон “Airbus A350 онгоц газардсаны дараа гэнэт зогссон. Бүхээг утаагаар дүүрэхэд онгоцонд эмх замбараагүй байдал үүссэн ч яаралтай тусламжийн хаалга нээгдэхэд бүгд хаалга руу гүйсэн” гэжээ.

Хэдийгээр яаралтай тусламжийн нэг л хаалга онгойсон ч зорчигчид бүгд гарч чаджээ. Мэргэжилтнүүд өмнөх ослуудад ийм үеийг лонхны хүзүүтэй зүйрлэдэг. Олон хүн нарийн эсвэл цөөн гарцаар нэгэн зэрэг гарахдаа чихэлддэг, нэгнээ дардаг, эмх замбараагүй байдал үүсдэг бол Токиод ийм зүйл болоогүй. Бүх зорчигч таван минутад гарч амжжээ. Хөнгөн шарх авсан 14 зорчигчид эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.       

Онгоц шатаж эхэлсэн тул нисэх баг урд болон хойд тусламжийн хаалгыг зориуд нээгээгүй, зөвхөн дунд хаалгаа нээжээ. Энэ нь маш зөв шийдвэр байсан, энэ аврах ажиллагаа бидэнд маш чухал хичээл боллоо гэж нисгэгчид дүгнэж байна.

Мөн Airbus A350 онгоцны материал мөргөлт, гал түймэрт тэсвэртэйг батлав. Онгоцны галыг унтраах ажил олон цаг үргэлжилсэн байна.

Эх сурвалж: BBC

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан