gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     2
  • Зурхай
     9.29
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 2
Зурхай
 9.29
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 2
Зурхай
 9.29
Валютын ханш
$ 3595₮
  • Бүгд
  • Live
  • Фото
  • Видео
  • Зурган өгүүлэмж
УГЗ Б.Балжиннямын охин Б.Амаржаргал: Аав хөдөө зурганд заавал индүүтэй явдаг нямбай хүн байсан

Монголын кино урлагийн түүхэнд сор бүтээл болон мөнхөрсөн "Энэ хүүхнүүд үү"-60 жил, "Гарын таван хуруу"-40 жил, "Моторын дуу"-50 жил, "Саруул талын ерөөл" киноны 40 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн Гавьяат зүтгэлтэн нэрт кино найруулагч Б.Балжиннямын Монголын урлагт оруулсан хувь нэмрийг эргэн дурсах "АНХААР, МОТОР!" үзэсгэлэнг Монголын Театрын музейд дэлгэлээ.

Б.Нямдарь
Соёл урлаг
2023-05-11
 1069
Facebook
Twitter

- Монголын кино урлагийн сор бүтээлүүдийг мөнхөлсөн Б.Балжинням найруулагчийг эргэн дурслаа-

Монголын кино урлагийн түүхэнд сор бүтээл болон мөнхөрсөн "Энэ хүүхнүүд үү"-60 жил, "Гарын таван хуруу"-40 жил, "Моторын дуу"-50 жил, "Саруул талын ерөөл" киноны 40 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн Гавьяат зүтгэлтэн нэрт кино найруулагч Б.Балжиннямын Монголын урлагт оруулсан хувь нэмрийг эргэн дурсах "АНХААР, МОТОР!" үзэсгэлэнг Монголын Театрын музейд дэлгэлээ.

Тодруулбал нэрт найруулагчийн уран бүтээлийг судлах, сурталчлан таниулах, түүний бий болгосон урлаг соёлын их өвийг хойч үедээ өвлүүлж, нэрийг нь мөнхлөх зорилготой уг үзэсгэлэнгийн нээлтэд түүнтэй мөр зэрэгцэн ажиллаж байсан нэгэн үеийнхэн, гэр бүл үр хүүхдүүд нь цуглаж түүнийг эргэн дурслаа.

Түүний бүтээсэн кинонууд он цаг улирах тусам үнэ цэнтэй, үзэгчдийн сонирхлыг татсан бүтээл хэвээр байгаа нь чанартай, утга уянгыг хослуулсан, хүнд нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаах сэдэл өгөх бүтээл болсныг гэрчилдэг.

Тус үзэсгэлэнд Б.Балжиннямын кино найруулагч, кино зураглаачаар ажиллаж байсан сонирхолтой нандин түүхийг харуулснаараа  онцлог байлаа. Тодруулбал,  урьд өмнө нь дэлгэгдэж байгаагүй түүний гар бичмэлүүд, хувийн цуглуулга, "Энэ хүүхнүүд үү", "Гарын таван хуруу", "Моторын дуу", "Саруул талын ерөөл" кинонуудын сэтгэлд хоногшсон кадруудын гэрэл зургууд, МУЭ-ийн гишүүн зураач Б.Хосбаярын зурсан дэлгэцэд мөнхөрсөн дүрүүдийн хөрөг зургууд, "Гарын таван хуруу" киноны макет, Саха-Якут улсын Якутск хот, ОХУ-ын Эрхүү хотуудад зохиогдсон Монголын кино өдрүүдэд гаргасан фото үзэсгэлэнгийн бүтээлүүд зэрэг олны анхаарлыг татсан эд зүйлсийг дэлгэн харуулжээ.

Б.Балжиннямын бүтээсэн уран сайхны болон баримтат кинонууд Токио, Москва, Ташкент, Карловы-Вары, Монреаль, Тегеран хотуудын Олон улсын кино наадмуудад оролцож Тэргүүн байр болон тусгай шагналуудыг удаа дараа хүртэж байсан байна.

Тэрбээр "Мандухай цэцэн хатан" киног бүтээлээрээ 1989 онд Төрийн шагнал хүртэж байв. Мөн 1990 онд Токиогийн олон улсын кино наадамд “Мандухай цэцэн хатан” киногоороо оролцож, уг кино нь Азийн шилдэг 10 киноны нэг болсон билээ.

1982 онд “Гарын таван хуруу” кино нь Москвагийн Олон Улсын Кино Фестивалийн Тусгай Шагнал хүртсэн бол 1986 онд Карловы Варын Олон Улсын Кино Наадмаас “Би чамд хайртай” бүтээл нь Чехийн Залуучуудын байгууллагын Шагналыг хүртжээ.

Б.Балжинням 1993-2007 оны хооронд Солонгос, Англи, Хонг-Конг, Япон, Итали, Австри зэрэг улс орны кино компаниудтай хамтран бүтээсэн уран сайхны болон баримтат уран сайхны 10-аад кинонд Монгол талын найруулагч, зөвлөхөөр тус тус ажилласан байна.

"ЭНЭ ХҮҮХНҮҮД ҮҮ" КИНОНД ТУСЛАХ ЗУРАГЛААЧ ХИЙЖ, ЖИЖИГ ДҮР БҮТЭЭН АЖЛЫН ГАРААГАА ЭХЛҮҮЛЖЭЭ

Аав нь уран бүтээлийн их ажлын хажуугаар гэр бүлдээ цаг гаргаж амттай хоол хийж өгдөг байсан нь хүүхэд насных нь гэгээн дурсамжийн нэг гэдгийг нэрт кино найруулагчийн охин, "Б.Балжинням сан"-гийн тэргүүн Б.Амаржаргал хэлж байлаа. Мөн хөдөө зураг авалтад явахдаа жижиг индүү байнга авч явдаг нямбай, цэвэрч хүн байсан гэв.

- Эдгээр дөрвөн кино нь манай аав, кино найруулагч Б.Балжинням агсны хийж бүтээсэн ажлуудтай салшгүй, нягт холбоотой бүтээлүүд юм. Нэн ялангуяа уран бүтээлийн гараагаа "Энэ хүүхнүүд үү" кинонд туслах зураглаач хийхээс гадна жижиг дүр бүтээн эхлүүлж байсан. Орчин үеийн уран зохиолыг үндэслэгч яруу найрагч Д.Нацагдоржийн тухай өгүүлэх "Саруул талын ерөөл" кинонд туслах зураглаачаар ажиллаж байв. 1973 оны үедээ их өвөрмөц зураг авалттай хийгдэж байсан "Моторын дуу" кино нь Карл Варын кино наадмаас ЮНЕСКО-гийн нэрэмжит шагналыг авч байсан.

Өнгөрсөн жил буюу 2022 онд Б.Балжинням найруулагчийн мэндэлсний 80 жилийн ой болж түүний бүтээсэн "Мөнх тэнгэрийн хүчин дор" түүхэн уран сайхны киноны 30 жилийн ой тус тус тохиож эрдэм шинжилгээний бага хурал, Б.Балжинням агсаны амьдрал уран бүтээлийн "Гэрэлтье гэвэл шат!" үзэсгэлэн, "Холын зэрэглээн дунд" болон "Дуулианч Мандухай цэцэн хатан" номын нээлт зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулсан.

Уран бүтээлч хүн учир аав минь гэртээ тогтох нь ховор. Харин завтай үедээ бидэнд хоол хийж өнжинө, эцгийн хувьд  сонирхолтой содон түүхийг бидэнд хуучилж  өгдөг байсан. Мөн сонин содон зүйл цуглуулах хоббитой байсан ба түүнээс нь ширээний цаг, зурагт, дуу хураагуур гэх мэт эдлэл, хэрэглэлийг нь энэхүү үзэсгэлэнд мөн дэлгэлээ. Хөдөө явахдаа заавал индүүтэй явдаг нямбай хүн байсан.

УГЗ нэрт найруулагч Б.Балжинням агсан дараах уран сайхны кинонуудад:

1971 он - Улаан дарцаг - Зураглаач
1972 он - Ичээнд нь - Зураглаач
1973 он - Моторын дуу - Зураглаач
1974 он - Хань - Зураглаач
1975 он - Эх бүрдийн домог - Зураглаач
1975 он - Сүхболдын яриа - Зохиолч
1977 он - Дэгдээхэй нас - Зохиолч, зураглаач
1979 он - Тойрох хуудас - Зураглаач
1980 он - Говийн зэрэглээ - Зохиолч, зураглаач
1981 он - Гэрлэж амжаагүй явна - Зураглаач
1982 он - Жаргал даахгүйн зовлон - Зураглаач
1983 он - Гарын таван хуруу - Ерөнхий найруулагч, зураглаач
1984 он - Саруул талын ерөөл - Зураглаач
1984 он - Тань руу нүүж явна - Ерөнхий найруулагч, зураглаач
1985 он - Би чамд хайртай - Зохиолч, Ерөнхий найруулагч, зураглаач
1985 он - Ацаг шүдний зөрөө - Ерөнхий найруулагч
1986 он - Сүүдэр - Зохиолч, Ерөнхий найруулагч, зураглаач
1992 он - Шүтээн - Зураглаач
1987 он - Илүү сартай зун
1988 он - Мандухай сэцэн хатан - Ерөнхий найруулагч
1989 он - Эргүүлэг - Зохиолч
1989 он - Хачин хүн - Ерөнхий найруулагч
1992 он - Мөнх тэнгэрийн хүчин дор - Ерөнхий найруулагчаар тус тус ажиллажээ.

"АНХААР, МОТОР!" үзэсгэлэн 2023 оны тавдугаар сарын 11-20-нд Монголын Театрын музейн кино танхимд нээлттэй байх юм.

Гэрэл зургийг Г.Өнөболд

Гэрэл зургийг Г.Өнөболд

  • Шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөнийг зохицуулна
    Шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөнийг зохицуулна
    2026-09-26
  • ФОТО: Тэд юуны төлөө хундага өргөв?
    ФОТО: Тэд юуны төлөө хундага өргөв?
    2026-09-25
  • ФОТО: БНХАУ-ын нисэх онгоцны үйлдвэртэй танилцжээ
    ФОТО: БНХАУ-ын нисэх онгоцны үйлдвэртэй танилцжээ
    2026-09-24
  • Та хадны суусар амьтны талаар мэдэх үү?
    Та хадны суусар амьтны талаар мэдэх үү?
    2026-09-24
  • ФОТО: Apple-ийн шинэ бүтээгдэхүүнүүд дэлхий даяар худалдаанд гарлаа
    ФОТО: Apple-ийн шинэ бүтээгдэхүүнүүд дэлхий даяар худалдаанд гарлаа
    2026-09-19
  • ФОТО: Номын ертөнцөөр зочлох гурван өдөр эхэллээ
    ФОТО: Номын ертөнцөөр зочлох гурван өдөр эхэллээ
    2026-09-18
  • ФОТО: Японы 90 настай бодибилдингийн тамирчин 17 дахь удаагаа улсын аварга болжээ
    ФОТО: Японы 90 настай бодибилдингийн тамирчин 17 дахь удаагаа улсын аварга болжээ
    2026-09-18
  • ФОТО: АН-ын акц эхэлж,  төсвийн хуулийн төслүүдэд завсарлага авав
    ФОТО: АН-ын акц эхэлж, төсвийн хуулийн төслүүдэд завсарлага авав
    2026-09-15
  • ФОТО: 78 дахь удаагийн "Emmy Awards"-ын эргэн тойронд
    ФОТО: 78 дахь удаагийн "Emmy Awards"-ын эргэн тойронд
    2026-09-15
  • АН-ын бүлэг: Итгэл үзүүлэх асуудлаа УИХ-д яаралтай оруулж ир
    АН-ын бүлэг: Итгэл үзүүлэх асуудлаа УИХ-д яаралтай оруулж ир
    2026-09-15
  • ФОТО: 900 орчим эрвээхэйг дэлгэсэн гайхамшигт ертөнцөөр зочлоорой
    ФОТО: 900 орчим эрвээхэйг дэлгэсэн гайхамшигт ертөнцөөр зочлоорой
    2026-09-14
  • ФОТО: Хүнд өвчнөө даван туулcан Селин Дион тайзнаа эргэн ирлээ
    ФОТО: Хүнд өвчнөө даван туулcан Селин Дион тайзнаа эргэн ирлээ
    2026-09-14
  • ФОТО: Байгаль, амьтдын гайхалтай гэрэл зургууд №1
    ФОТО: Байгаль, амьтдын гайхалтай гэрэл зургууд №1
    2026-09-05
  • ФОТО: ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт Бишкек хотноо үргэлжилж байна
    ФОТО: ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт Бишкек хотноо үргэлжилж байна
    2026-09-01
  • ФОТО: Балба-Төвөдийн хил орчимд болсон үерийн дараах дүр зураг
    ФОТО: Балба-Төвөдийн хил орчимд болсон үерийн дараах дүр зураг
    2026-08-27
  • ФОТО: Роботуудын “олимп” Бээжинд болж байна
    ФОТО: Роботуудын “олимп” Бээжинд болж байна
    2026-08-23
  • 35 ММ-ийн дуранд: Борооны дараах танил дүр зураг буюу усанд автсан Улаанбаатар
    35 ММ-ийн дуранд: Борооны дараах танил дүр зураг буюу усанд автсан Улаанбаатар
    2026-08-20
  • ФОТО: Сэлбэ голын тохижуулсан хэсэг голд урсаж, дахин хайрга асгав
    ФОТО: Сэлбэ голын тохижуулсан хэсэг голд урсаж, дахин хайрга асгав
    2026-08-19
  • ФОТО: COP17 чуулганы эргэн тойронд...
    ФОТО: COP17 чуулганы эргэн тойронд...
    2026-08-17
  • ФОТО: "Салхит" уулын оройд 13 жилийн турш эргэж буй 31 сэнс
    ФОТО: "Салхит" уулын оройд 13 жилийн турш эргэж буй 31 сэнс
    2026-08-16
  • ФОТО: Зарим ШТС АИ92 шатахууныг 3040 төгрөгөөр худалдаж байна
    ФОТО: Зарим ШТС АИ92 шатахууныг 3040 төгрөгөөр худалдаж байна
    2026-08-14
  • ФОТО: Өчигдөр тохиосон нар хиртэлт гэрэл зурагчдын дуранд...
    ФОТО: Өчигдөр тохиосон нар хиртэлт гэрэл зурагчдын дуранд...
    2026-08-13
  • ФОТО: Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
    ФОТО: Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
    2026-08-10
  • "Дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцах эрх авсан ч БЗС-ийн санхүүжилт шийдэгдээгүй"
    "Дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцах эрх авсан ч БЗС-ийн санхүүжилт шийдэгдээгүй"
    2026-08-10
  • ФОТО: Хөнгөлөлттэй зээлээр барьж буй шатахууны агуулахууд
    ФОТО: Хөнгөлөлттэй зээлээр барьж буй шатахууны агуулахууд
    2026-08-10
  • COP17 хурлын үеэр хэрэгжих зам тээврийн зохицуулалтууд
    COP17 хурлын үеэр хэрэгжих зам тээврийн зохицуулалтууд
    2026-08-10
  • БИЧЛЭГ: Завьт эргүүлүүд голд живж байсан иргэнийг аврав
    БИЧЛЭГ: Завьт эргүүлүүд голд живж байсан иргэнийг аврав
    2026-08-06
  • "Шатахууныг олдож байгаа газраас нь л авч байна. Үнэ тарифаас илүү хангамж дээр анхаарч байна"
    "Шатахууныг олдож байгаа газраас нь л авч байна. Үнэ тарифаас илүү хангамж дээр анхаарч байна"
    2026-08-05
  • Н.Учрал: Бүсийн чуулган, салбарын ой, форум, хурал зэрэг бүх арга хэмжээг цуцаллаа
    Н.Учрал: Бүсийн чуулган, салбарын ой, форум, хурал зэрэг бүх арга хэмжээг цуцаллаа
    2026-08-05
  • БИЧЛЭГ: Гашуудсан эх далайн гахай үхсэн тугалаа зургаан өдөр нуруун дээрээ авч явжээ
    БИЧЛЭГ: Гашуудсан эх далайн гахай үхсэн тугалаа зургаан өдөр нуруун дээрээ авч явжээ
    2026-08-04
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан