Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр 21 аймгийн Засаг дарга нартай цагийн үеийн асуудлаар цахим хурал хийж, холбогдох үүрэг чиглэлийг өглөө.
Энэ оны 7 дугаар сар гарснаас хойш Монгол орны нийт нутгаар үргэлжилсэн болон дуу цахилгаантай түр зуурын бороо орж, томоохон гол мөрнүүд үерийн аюултай түвшинг даван үерлэж, зарим газруудад үерийн далангаа даван хальж үерлэсэн.
Үерийн улмаас 7 иргэн амиа алдаж, 600 гаруй айл өрхийн гэр, байшин усанд автаж, 1500 гаруй толгой мал хорогдож, улсын чанартай автозамын 6 байршилд эвдрэл гэмтэл гарсан байна.
Үер, усны осол болон ой, хээрийн гал түймэр зэрэг байгалийн гамшиг болон аюулт үзэгдлийн тохиолдол жил ирэх тусам нэмэгдэж байна. Тодруулбал, 2004-2013 онд жилд дунджаар 3104 аюулт үзэгдэл, осол тохиолддог байсан бол 2013-2022 онд жилд дунджаар 4529 болж нэмэгджээ.
Тухайлбал, 2023 он гарсаар ой, хээрийн гал түймрийн 72 тохиолдол бүртгэгдсэн бол нийслэлийн 9 дүүрэг, 13 аймгийн 18 суманд голын халианы усанд автсан 9, үерийн усанд автсан 400, гүний болон хөрсний шар усанд автсан 4 тохиолдол бүртгэгдээд байна. Түүнчлэн он гарсаар уснаас эрэн хайх, аврах ажиллагааны нийслэлийн 2 дүүрэг, 15 аймгийн 29 суманд нийт 31 усны осол бүртгэгдсэнээс 31 иргэн осолдсон байна. Мөн 6 цэгт аянга бууж, 11 байршилд аадар бороо, 11 байршилд мөндөр орсон бол хүчтэй салхи шуурганы 44, цасанд боогдсон 5 тохиолдол Онцгой байдлын байгууллагад бүртгэгдээд байгаа юм.
Цаашид цаг уурын байгууллагын мэдээллээр нийт нутгаар усархаг бороо үргэлжлэн орж, голуудын усны түвшин огцом нэмэгдэж, үерийн аюултай түвшинг даван үерлэж байгаатай холбогдуулан:
- Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүх шатанд авч хэрэгжүүлэх, гол мөрний ай сав болон үерийн аюултай газар нутаглаж буй иргэд, аж ахуйн нэгжүүдэд сэрэмжлүүлэг хүргэх, аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэх,
- Байгалийн гамшиг, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал үүсэх тохиолдолд эрчим хүчний тасралтгүй, найдвартай байдлыг хангахад шаардагдах сэлбэг, материал, тоног төхөөрөмжүүдийн нөөц бүрдүүлэх;
- Цаг агаарын аюултай үзэгдлийн үед хүн ам, эд хөрөнгийг эрсдэлээс хамгаалах, учирсан хохирлыг цаг алдалгүй түргэн шуурхай үнэлэх, хариу арга хэмжээний төлөвлөлт хийж, Улсын онцгой комисст 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор танилцуулах;
- Зуншлага тааруу байгаа аймгууд гангийн эрсдэлийн үнэлгээг Монгол Улсын Шадар сайдын 2021 оны 68 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх зааврын дагуу гаргаж, 2023 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн дотор Улсын онцгой комисст танилцуулах, эрсдэлийн үнэлгээний үр дүнг үндэслэн хариу арга хэмжээний төлөвлөлт хийж ажиллахыг УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан холбогдох албаныханд тус тус даалгалаа.
Эх сурвалж: ОБЕГ