Дундговь аймгийн Засаг дарга захирамж гаргаж аймгийн Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мал эмнэлгийн газрын хамтарсан ажлын хэсэг байгуулжээ.
Улмаар тус аймгийн Өлзийт сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Гурвансайхан” ХХК, малчид хоорондын зөрчилдөөн, үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулж буй эсэх, иргэдийн эрх ашиг хөндөгдөж буй болон малын зүй бус хорогдлын асуудлыг шалгаж, танилцав.
Тус компанийн бичиг баримтын бүрдэлд хяналт тавихад эрх бүхий улсын мэргэжлийн байгууллагуудын зөвшөөрөлтэй байна. Харин хайгуулын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа усыг гэрээнд заагдсан худгаас бус хяналтын цооногоос авч хэрэглэсэн зөрчлийг арилгууллаа.
Мөн Өлзийт сумын Буянт багийн ойр орчмын үхсэн малаас дээж авч Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид шинжлүүлэхээр хүргүүлсэн. Шинжилгээний хариу гараагүй байна.
“Гурвансайхан” ХХК нь тус аймгийн Өлзийт, Гурвансайхан, Өндөршил, Баянжаргалан суманд нийт 17825,9 га талбайг хамарсан уран ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг аж.