Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ёнгийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал өнөөдөр өглөө эхэллээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Ли Наг Ёнг нар Төрийн ордны ёслол хүндэтгэлийн өргөөнд ганцаарчилсан уулзалт хийсэн билээ.
Ерөнхий сайд Ли Наг Ёнгийн айлчлалын үеэр өнөөг хүртэл зургаан жил шийдэгдээгүй Байгалийн түүхийн музейн шинэ барилгын асуудлыг тавина хэмээн БСШУСЯ-ны Соёлын биет өвийн бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Б.Даваацэрэн өнгөрсөн долоо хоногт хэлсэн юм.
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг музейн шинэ барилгыг БНСУ-ын буцалтгүй тусламжаар барихаар сүүлийн хоёроос гурван жил ярьсан ч энэ ажил үндсэндээ зогссон тухай мэдээлсэн ч албан ёсоор Солонгосын талаас "бид болилоо" гэсэн албан бичиг ирээгүй талаар БСШУСЯ-наас мэдээлсэн билээ.
Иймд Монгол Улсад албан айлчлал хийж байгаа Солонгосын Ерөнхий сайдтай хийж буй уулзалтаар музейн шинэ барилгыг асуудал шийдэгдэх эсэх нь тодорхой болох аж.
МУЗЕЙГ ОДООГИЙН БАЙГАА ГАЗАР НЬ БАРИХ ЗУРАГ ТӨСӨЛ 2015 ОНД ГАРСАН
Байгалийн түүхийн музей 1955 оны хавар ашиглалтад ороод 2013 онд хаагдсан билээ. Тухайн үедээ газар хөдлөлтийг тооцоолоогүй барьсан тоосгон байшин учраас өнөө маргаашгүй нурахад бэлэн болчихоод байна гээд яаралтай хаасан байна. Тоосгон байшин газар хөдлөлтөд тэсвэргүй, 70 жил л ашиглах боломжтой.

Музейн давхар хоорондын тааз модон бөгөөд тааз илжирсэн учраас тэсэхгүй, олон хүн дээр нурах аюултай гээд хаажээ. Онцгой байдлын газраас газар хөдөлбөл Улаанбаатарт хамгийн түрүүнд нурах 20 барилгын жагсаалтын нэгт оруулсан байна.
Үзмэрийн танхимуудаас гадна хурлын танхим болгож ашиглах боломжтой хоёр кино театр, лаборатори, олон үндэстний зоогийн газар, урсдаг шаттай байхаар маш сайхнаар төлөвлөжээ.
Үүнээс хойш барилгын асуудлыг шийдэж чадалгүй зургаан жил өнгөрчээ.
2015 онд Байгалийн түүхийн музейн шинэ барилгыг одоогийн байгаа газарт нь барихаар тохируулж зураг төслийг нь тухайн үеийн Соёл, спорт аялал жуулчлалын яамнаас захиалан “Балдан эс” ХХК-иар хийлгүүлсэн байна.
Сонгон шалгаруулалтаар тус компани шалгарч, улмаар 300 сая орчим төгрөгөөр нийт 24 тэрбум төгрөгийн өртөг бүхий 15 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай барилгын зураг гаргасан байна. Өөрөөр хэлбэл байгаа байшингаасаа гурав дахин том талбайтай барилгын зураг төсөл зуруулжээ. Ингэснээр одоо байгаа 5600 метр кв. талбай бүхий музейд үзмэрийнхээ 10 хувийг л үзүүлдэг байсан бол шинэ барилга барьснаар нийт үзмэрийнхээ 30 хувийг үзүүлэх боломж бүрдэх аж.
Шинэ барилгын зургийг яг л музейн захиргаанаас хүссэнээр стандартын шаардлага хангасан, долоон давхар, байхаар гаргасан байна. Үзмэрийн танхимуудаас гадна доод давхартаа машины гараж, жуулчны автобус ороод зогсох боломжтой талбай, хурлын танхим болгож ашиглах боломжтой хоёр кино театр, лаборатори, олон үндэстний зоогийн газар, урсдаг шаттай байхаар маш сайхнаар төлөвлөжээ.
Өөрөөр хэлбэл барилга барих зураг нь бэлэн, газар нь ч бэлэн. Мөн барилга барихад авдаг дулаан, цахилгаан эрчим хүч, холбоо дохиоллын систем, цэвэр бохир усны шугамаар хангах дөрвөн төрлийн зөвшөөрлөө ч авсан байна. Одоо ч энэ зураг төсөл нь бэлэн байгаа аж.

СОЛОНГОСЫН ТАЛААС МУЗЕЙН БАРИЛГА БАРИХ НААШТАЙ ХАРИУ ӨГСӨН Ч УЛААНБААТАРТ ГАЗАР ОЛДООГҮЙ
Гэтэл 2015 оноос Монгол Улсын эдийн засгийн байдал хүнд болсон тул улс музейн шинэ барилга барих мөнгийг төсөвт суулгаж чадаагүй байна. Ингээд гадаадын тусламж эрэх нь зүйтэй гээд Байгалийн түүхийн музейн захирал Н.Зоригтбаатар Япон, Солонгосын Засгийн газарт хандаж, туслах боломжтой эсэх талаар хүсэлт тавихад Японы талаас боломжгүй гэсэн хариу өгсөн бол Солонгосын Засгийн газраас "Ерөнхийлөгч шийднэ, бид чадлаараа танилцууллаа" гэсэн хариу өгчээ.
Солонгосын тал "Бид олон улсын стандартын шаардлага хангасан музейн барилга барьж өгнө. Гэхдээ газар нь бага байна. Тиймээс одоо байгаа газраас 10 дахин том хэмжээтэй газар шаардлагатай байна" гэсэн хүсэлт тавьжээ.
2016 онд АСЕМ-ын уулзалтаар Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ Монголд ирэхдээ тусгай айлчлал хийсэн. 2016 оны долоодугаар сарын 19-нд тэрбээр Монгол Улсын Их Хуралд үг хэлэхдээ “Би Монгол Улсад Байгалийн түүхийн музейг нь шинэ байшинтай болгож өгнө. Яагаад гэвэл энэ музейн удирдлага нь ийм итгэл төрүүлсэн юм” гэж хэлсэн байна.
Ингээд гурван сарын дараа Солонгос Улсаас 12 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг иржээ. Барилгын инженерүүд, тооцоог нь хийх эдийн засагч, архитектор, музей судлаачид ирээд уулзахдаа манайд "Бид олон улсын стандартын шаардлага хангасан музейн барилга барьж өгнө. Гэхдээ газар нь бага байна. Тиймээс одоо байгаа газраас 10 дахин том хэмжээтэй газар шаардлагатай байна" гэсэн хүсэлт тавьжээ.
Тэр газрыг Улаанбаатар хотын төвд өгч чадаагүй ч санал болгосон газрууд байсан байна. Нэг бол Ургах наран хороолол хавьцаа, эсвэл Морингийн даваа орчимд дуртай газраа ав гэжээ. Гэвч ойрын хэдэн жил цахилгаан, дулаан гэх мэт дэд бүтэцтэй болохгүй газар байсан учраас санал болгосон газрыг голсон байна. Үнэндээ тэд маш ууртай буцжээ.
ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД МУЗЕЙ БАРИХ ГАЗАР САНАЛ БОЛГОЖЭЭ
Үнэхээр газар олдохгүй байсан гэж үү... Тухайн үеийн хотын дарга Э.Бат-Үүл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд газар санал болгож байжээ. Газраа сонгоод байсан ч дараагийн хотын захиргаанаас сонгосон газрыг нь цэвэр бохир усны шугам явдаг хэмээн зөвшөөрөөгүй байна.
Он гараад Пак Гын Хэ Ерөнхийлөгч баривчлагдаж, Солонгост сонгууль болж, засаг захиргаа нь өөрчлөгджээ.
Музейн захирал Н.Зоригтбаатар Монгол Улсын шинэ Засгийн газар, Ерөнхийлөгч гээд хандаагүй газар байхгүй аж.
Тэрбээр Солонгосын талд 24 тэрбум төгрөг буюу тухайн үеийн ханшаар 13 сая доллар л байхад одоогийн газраа шинэ барилгаа барьсан ч болж байна гэж хэлдэг байв. Гэвч Солонгосын тал өөрсдөө судлаад, олон улсын стандартын дагуу 53 мянган ам.доллараар барих юм байна гэсэн хариу өгч байж. /Тухайн үед ойролцоогоор 120 тэрбум төгрөг болж байв./
Солонгосын талаас гаднын томоохон музейнүүдэд судалгаа хийж, тэдний жишгээр байгалийн орчинтой, гаднаа машины зогсоолтой, цэцэрлэгт хүрээлэнтэй нь барих төлөвлөгөөтэй байжээ. Гэвч газрын асуудал шийдэгдсэнгүй.
Н.Зоригтбаатар захирал "2018 нэгдүгээр сарын 18-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Солонгост айлчлахдаа Байгалийн түүхийн музейн барилгыг Солонгосын Засгийн газрын тусламжаар бариулах асуудлыг судалж шийднэ гэж ярьсан юм билээ.
Ингээд Улаанбаатар том газар өгөхгүй учраас байгаа газар дээрээ зурсан зургаараа барьчихъя гэсэн. Өнөөдөр ч хүрз бариад барихад хөрөнгө мөнгөнөөс бусад нь бэлэн байна. Энэ асуудлыг салбар яамны удирдлага ч ярьж байгаа. Салбарын сайд Ё.Баатарбилэг Солонгосын тал бүтэмжгүй хариу өгсөн. Тиймээс улсынхаа төсөвт суулгая гэсэн. 2020 оны улсын төсөвт суулгах хүсэлт тавих гээд би бичиг баримтаа бэлдчихсэн байгаа" гэсэн юм.
Солонгосын талаас болилоо гэсэн хариуг бичгээр өгөөгүй тул энэ асуудал шийдэгдэж магадгүй гэсэн горьдлого байгаа юм. Нөгөөтэйгүүр Н.Зоригтбаатар захирал "Угтаа Монгол Улс өөрсдөө соёлын өвөө хамгаалах ёстой. Солонгосчууд бидэнд барилга барьж өгөх өргүй шүү дээ" хэмээн ярьж байсан юм.
Энэ асуудал шийдэгдэх эсэх нь өнөөдрийн айлчлалаар тодорхой болно.