Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооноос 2009 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Монголын Геологи, Хайгуул" чуулга уулзалт болж байна.
Энэ нь Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжлийг тодорхойлох, геологи, хайгуулын чиг хандлагыг хэлэлцэх, дэвшилтэт туршлагуудыг хуваалцах чухал талбар болдог юм.
Төр засгийн удирдлагууд, салбарын тэргүүлэх эрдэмтэд, мэргэжилтнүүд, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож, уул уурхайн салбарт тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэх арга зам, геологи, хайгуулын салбарт гарч буй дэвшилтэт технологи, шинэ боломжуудыг хэлэлцдэг.
Энэ удаагийн чуулганаар салбарт гарч буй шилдэг бүтээл, судалгааг үнэлж, анх удаа "Сэдэвчилсэн судалгааны шилдэг баг" шагналыг гардуулсан юм. Тэгвэл Монполимет группийн Геологи, Уул уурхайн хэлтсийн хамт олон "Баруун Өмнөд Монгол" төслийг амжилттай хэрэгжүүлснээрээ эл нэр хүндтэй шагналыг хүртлээ.
Дээрх төслийн хүрээнд манай орны баруун өмнөд бүс нутгийн геологийн судалгааг нарийвчлан хийж, хайгуулын цаашдын чиг хандлагыг тодорхойлоход чухал хувь нэмэр оруулсан гэж үзжээ.
Тухайн үйл явдлын талаар Монполимет группийн үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Дэлгэр сэтгэгдлээ хуваалцахдаа "Манай компани 2019-2022 оны хооронд "Баруун Өмнөд Монгол" төслийг амжилттай хэрэгжүүлсэн юм. Бид салбартаа мэргэжлийн, хариуцлагыг баримталж, ажилласаар ирсэн. Уурхайг хэрэгжүүлэхэд эзэмшсэн мэдлэг, туршлага, удирдлага, арга зүй, оновчтой зохион байгуулалт нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс энэ төслийг онц сайн хэмээн үнэлүүлэхэд нөлөөлсөн биз ээ.
Энэхүү төслийн хүрээнд бид 557 мянган км квадрат буюу Монгол Улсын нийт газар нутгийн 1/3 хэмжээтэй тэнцэх газарт судалгаа хийсэн. Судалгааны ажлын үр дүнд 10 мянга гаруй объектын мэдээллийн санг нэгтгэж, 1300 орчим ашигт малтмалын объектод дээжлэх сорьцлолт хийв.
Мөн Монполимет групп төслийг хэрэгжүүлэх явцдаа мэргэжлийн өндөр ур чадвар бүхий хүний нөөцийг бүрдүүлж, баг бүр өндөр гүйцэтгэлтэй ажилласан юм. Төслийг хэрэгжүүлэх явцад тулгарсан олон асуудлыг тухай бүрд оновчтой шийдвэрлэж, цаг хугацааны алдагдалгүй буюу цар тахлын үед ч үргэлжлүүлэн байсан нь төсөл амжилттай хэрэгжихэд нөлөөлсөн гэж үзэж байна.
Өнөө үед бид геологийн шинжлэх ухаанд шинээр нэвтэрсэн олон аргачлалуудыг ашигласан. Жишээлбэл, изотопын шинжилгээ болон бусад бүтээлч аргачлалууд, мөн Япон, Солонгосын их сургуулиудад ашигт малтмалын гарал үүслийн судалгаа хийлгэсэн нь шинэ санаачилга болсон.
Монполимет компани 30 жил уул уурхайн салбарт мэргэжлийн үйл ажиллагаа явуулж, Монгол Улсын эрдэс баялгийн салбарт томоохон хувь нэмэр оруулсан. Энэ хугацаанд эрдэс баялгийн нөөцийг тогтоож, олон улсын стандарт, өндөр чанарын түвшинд судалгааг гүйцэтгэж, үндэсний компаниудын чадамжийг харуулсан гэж бодож байна" гэв.
Монгол Улсын геологи, хайгуулын салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ боломжуудыг нээх, салбарын хөгжлийг хурдасгахад чухал үүрэг гүйцэтгэх "Монголын Геологи, Хайгуул-2025" чуулган өндөрлөлөө.