Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлыг улсын хэмжээнд нэгдсэн зохион байгуулалтаар хангах хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайдад даалгав.
Монгол хэлний тухай хууль 2015 оны долдугаар сарын 1-ний өдөр буюу өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна. Найман бүлэг, 24 зүйлтэй.
НЭГДҮГЭЭРТ, Хүүхдийг нэгдүгээр ангид орсон цагаас нь эхлэн монгол хэл, уран зохиолын хичээлийг батлагдсан агуулгаар тасралтгүй заадаг байх. Үүн дотроо ялангуяа гадаад хэлний сургалттай хувийн болон олон улсын сургуулиудад монгол хэлний хичээлийг нэгдүгээр ангиас эхлэн төгстөл нь заадаг байхыг хуульчилжээ.
Орчин цагт гадаад хэлийг хэт шүтэх болсноор хүүхдээ монгол хэлнээс илүүтэй гадаад хэл сургахыг чухалчлах болсон. Өндөр төлбөртэй хувийн сургуулиуд тавдугаар ангиас эхлэн монгол хэл заах цагаа багасгаж, гадаад хэлний цагийг нэмж буй нь эх хэлний дархлааг бууруулах сөрөг үр дагавартай.
Мөн монгол хэлээ сайн сураагүйгээс ирээдүйд төрийн албанд болон шалгуур өндөртэй хувийн компанид ч ажиллаж чадахгүй болох бодит нөхцөл байдал нүүрлэсэн учир монгол хэлний хичээлийг дунд сургуульд орохоос эхлэн төгстөл заавал үзнэ гэж хуульд тусгасан байна.
ХОЁРДУГААРТ, Дотоодын их, дээд сургуульд элсэхэд ямар мэргэжлээс үл хамааран монгол хэлний суурь шалгалт авдаг болно. Энэ нь залуусын эх хэлний боловсрол дээшлэхэд чухал нөлөөтэй гэж үзжээ. Хууль 2015 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжих учир энэ хавар биш, 2016 онд төгсөх сурагчид монгол хэлний шалгалт өгч эхлэх юм.
ГУРАВДУГААРТ, Монгол хэлний хэрэглээг сайжруулах, гудамж талбай дахь хаягуудыг монгол хэлээр бичсэн байх.
ДӨРӨВДҮГЭЭРТ,Төрийн албан хаагчдыг ажилд авахдаа монгол хэлний шалгалт авна. УИХ-аас хоёр жилийн өмнө ийм тогтоол гарсныг хуульчиллаа. Төрийн албанд элсэх хүмүүс шалгалтынхаа дөрөвний нэгийг монгол бичгээр өгөх юм.
ТАВДУГААРТ, Төрийн хэлний зөвлөл Хэлний бодлогын үндэсний зөвлөл болж, байр суурь нь дээшлэн шинээр зохион байгуулагдана. Төрийн хэлний зөвлөлийнхөн хэвлэл, мэдээллийн байгууллагын хэл найруулгад ажиглалт хийхийн зэрэгцээ зөвлөлөөс шаардлага хүргүүлж, зөвлөгөө өгдөг болно.
ЗУРГААДУГААРТ, Монгол Улсын иргэний үнэмлэх, төрсний болон гэрлэлтийн гэрчилгээ, боловсролын баримт бичигт кирил болон үндэсний бичгийг давхар хэрэглэнэ.
ДОЛДУГААРТ, Монгол Улсын хэмжээнд кирил болон үндэсний бичгийн зөв бичих тус тусын нэгдмэл дүрэмтэй байх бөгөөд иргэн, хуулийн этгээд уг дүрмийг дагаж мөрдөнө. Наймдугаарт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд хэлний бодлогын зөвлөл ажиллана. Зөвлөл есөн гишүүнтэй байх бөгөөд гишүүдийг Ерөнхийлөгч монгол хэл, утга зохиолын эрдэмтэд, хэвлэл мэдээлэл, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын мэргэжлийн төлөөллөөс сонгож зургаан жилийн хугацаатай томилно.
ЕСДҮГЭЭРТ, ШУА-ийн бүтцэд монгол хэл түүний хэрэглээ, хөгжлийг судлах, монгол хэлний хэм хэмжээ, үгийн сангийн өөрчлөлттэй холбоотой санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Монгол хэл шинжлэлийн хүрээлэн ажиллана. Тус хүрээлэн холбогдох мэргэжлийн байгууллагын туслалцаатайгаар гадаад нэр томъёог монгол хэлнээ орчуулах ажлын хариуцна.
Тухайлбал, ПИЦЦАГ ГАМБИРЦАГ, ВИРУСЫГ МЭРЭЭС, ВОЛЕЙБОЛЫГ ТОРОН БӨМБӨГ гэх мэтээр эх хэлнээ хөрвүүлсэн нь олны инээд наргиан болоод өнгөрсөн. Гадаад үгсийн энэ мэт монгол оноолтыг Төрийн хэлний зөвлөлийн Ажлын албанаас бэлтгэн ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС-ийн эрдэмтэд, багш нар шүүн тунгааж гаргасан. Үүн лугаа ажлын шинээр байгуулагдах Монгол хэл шинжлэлийн хүрээлэн хариуцан ажиллахаар хуульчилжээ.
АРАВДУГААРТ, Газар нутгийн оноосон нэрийг толь бичигт оруулах, жигдлэх, олон улсын газар зүйн нэрийн тольд бүртгүүлэх талаар Хэлний бодлогын зөвлөл санал гаргана. Жишээлбэл, Хэнтий аймгийн ИТХ-ын шийдвэрээр аймгийнхаа нэрийг Чингис хаан хэмээн дураараа нэрлэсэн. Ийм заалт оруулснаар газар нутгийн нэрийг дураараа өөрчлөх боломжийг хуулиар хязгаарлаж байна.
АРВАННЭГДҮГЭЭРТ, Үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлж зохих бэлтгэл хангасны дараа төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирил болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна. Тус хуулийн энэ заалтыг 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм. Төрийн байгууллагууд кирил, монгол бичгийг хослон хэрэглэнэ гэсэн энэ заалтыг буруушаах хүн олон нийтийн дунд цөөнгүй байна. Монгол бичиг мэдэхгүй хүн арван жилийн дараа төрийн албанд ажиллах шаардлага хангахгүй болох нь.