Нийслэлийн хэмжээнд өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 26-ны өдөр гал түймрийн ес, орон нутагт нэг дуудлагатай байжээ.
Тухайлбал, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд орших иргэн Ч-н өвөлжөөнд гал гарч 26 хонь, ямаа, есөн ишиг, нэг тугал шатжээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст 18:46 цагт дуудлага ирсэн байна.
Улмаар Гал унтраах, аврах 30 дугаар ангийн найман албан хаагч ажиллаж унтраажээ.
Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Талх чихэр ХК-ийн хашаанд хог, шар өвс шатаж байсныг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврах багийнхан унтраасан байна. Мөн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд оршин суух иргэн Г-н таван ханатай гэр эд хогшлын хамт, /бүрэн шатсан/ 6х4 хэмжээтэй гараж шатаж байна гэсэн дуудлага хүлээн авч улмаар галыг бүрэн унтраасан байна.