Улаанбаатар хотод дахин хөл хорио тогтоох эсэх асуудлаар УОК өнөөдөр үдээс хойш хуралдана. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөө өглөө Вакцинжуулалтын ажлын хэсэгтэй хуралдах үеэр УОК, НОК-г өнөөдөр хуралдуулах үүрэг өгсөн.
Сүүлийн хоёр долоо хоногийн турш нийслэлд нэг өдөрт бүртгэж буй тохиолдлын тоо буурахгүй, 120-150 орчим байна. Хэрэв нэг өдөрт 200 болон түүнээс дээш тооны тохиолдол илэрвэл бүх нийтийг хамарсан хөл хорио тогтоохоос өөр аргагүйг УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм.
Ямартай ч УОК өнөөдөр хуралдах бөгөөд цаг нь одоогоор тодорхойгүй байна.