Монгол Улсад үүсээд буй нөхцөл байдлыг БНХАУ-ын тал ажиглаж байна. БНХАУ Монголд чадах чинээгээрээ туслахад бэлэн гэж БНХАУ-ын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь хэллээ.
БНХАУ-ын Гадаад харилцааны яамны долоо хоног болгон нээлттэй хэвлэлийн хурал зарлаж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулдаг билээ.
Өчигдөр /2020. 11.20/ болсон хэвлэлийн хурлын үеэр Синьхуа агентлагийн сэтгүүлч Монгол Улсад сүүлийн өдрүүдэд COVID-19-ийн дотоодын халдвар бүртгэгдсээр байгаа талаар мэдээлж байна. Засгийн газраас нь улс даяар бэлэн байдал зарлаж, тархвар судлал, урьдчилан сэргийлэх чиглэлээр олон арга хэмжээ авч байна. Хятад ойрын хөршийнхөө хувьд Монгол Улсад тусламж, дэмжлэг үзүүлэх үү гэж асуужээ.
БНХАУ-ын Гадаад харилцааны яамны хэвлэлийг төлөөлөгч Жао Лижянь "Хятад, Монгол бол уул, усаараа холбогдсон найрсаг хөршүүд. COVID-19 дэгдсэнээс хойш хоёр улс тахалтай тэмцэхэд гар бие оролцож, эерэг үр дүнд хүрсэн. Сүүлийн үед Монгол Улс дахь коронавирусийн халдварын нөхцөл байдалд шинэ өөрчлөлт гарч, Засгийн газар, ард иргэд нь тархварын эсрэг идэвхтэй арга хэмжээ авч байгаа. БНХАУ нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, Монголын талтай нягт харилцаа холбоотой ажиллаж байна. БНХАУ-ын Засгийн газар Монголын талд яаралтай нуклейн хүчлийн шинжилгээний төхөөрөмж болон урвалж, оношлуурын тусламж үзүүлэх шийдвэр гаргасан. Монгол Улсын халдвартай тэмцэх ажилд дэмжлэг туслалцаа үзүүлнэ. Хятадын тал Монголын талын хүсэлтийн дагуу чадах чинээгээрээ туслахад бэлэн байна. Монгол Улс Засгийн газрынхаа удирдлага дор уг тахлын халдварыг хумьж чадна гэдэгт итгэж байна" гэжээ.