Амьдрах нөхцөл сайтай дэлхийн шилдэг 10 хотын жагсаалтыг Австралийн Мельбурн хот тэргүүлжээ. Economist Intelligence Unit байгууллагаас гаргадаг тус жагсаалтыг Мельбурн хот долоо дахь жилдээ тэргүүлж байна.
Дэлхийн 140 хотод хийсэн судалгаагаар тус хот тогтвортой байдал, эрүүл мэндийн үйлчилгээ, соёл, хүрээлэн буй орчин, боловсрол болон дэд бүтцийн үнэлгээгээр 100 онооноос хамгийн өндөр буюу 97.5 оноо авчээ.
Австрийн нийслэл Вена хот 97,4 оноотойгоор хоёрдугаарт, Канадын Ванкувер 97,3 оноо авснаар тус хоёр хот 2016 оноос хойш тэргүүлэх зэрэглэлээ алдаагүй байна.
Исландын Рейкьявик хот 50 дугаар байрнаас 13-аар урагшилж, 37 дугаарт 89,9 оноотойгоор орсон нь аялал жуулчлалын салбарын хөгжилтэй нь холбоотой гэнэ.
Сүүлийн жилүүдэд гэмт хэргийн хувь хэмжээ буурч буй Амстердам хотод тус байгууллагаас 94 оноо өгч 18 дугаарт жагсаажээ.
Харин Манчестер болон Стокгольм хотуудад террорист халдлага гарсны улмаас зэрэглэл нь буурч, Манчестер 43-аас 51 дүгээрт, Стокгольм 92,1 оноотойгоор 26 дугаарт бичигдсэн байна.
Иргэний дайн, ядуурал, улс төрийн үймээн самуунтай хотуудад тус жагсаалтын сүүл мушгиж байгаа талаар Economist Intelligence Unit байгууллагаас мэдээлжээ.
Тухайлбал, жагсаалтын хамгийн сүүлд бичигдэж буй Сирийн нийслэл Дамаск хот 30,2 оноотойгоор амьдралын нөхцөл хүнд гэсэн ангилалд багтсан аж. Мөн Нигерийн Лагос, Ливийн Триполи хотууд 36 болон 36,6 оноотойгоор сүүлийн 10-т оржээ.
Амьдрах нөхцөл сайтай шилдэг 10 хот
1. Мельбурн, Aвстрали
2. Вена, Aвстри
3. Ванкувер, Канад
4. Торонто, Канад
5. Калгари, Канад
5. Аделэйд, Австрали
7. Перт, Австрали
8. Оаклэнд, Шинэ Зеланд
9. Хельсинк, Финланд
10. Хамбург, Герман