Харүмафүжи Д.Бямбадорж зодог тайлахаа мэдэгдсэн, Ерөнхийлөгч цаазын ял сэргээх тухай хүсэлтээ Ц.Нямдорж сайдад илгээсэн, Ерөнхий сайд Улаанбаатарын утаатай "танилцсан" болон "Гоёл" наадмаас төрсөн шинэ топ моделийн тухай олон үйл явдал энэ долоо хоногт өрнөлөө. Долоо хоногийн онцлох үйл явдлын тоймыг хүргэж байна.
ХАРҮМАФҮЖИ ДЭВЖЭЭГЭЭ ОРХИЛОО
Мэргэжлийн сүмогийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадоржийг бид дахин сүмогийн дэвжээн дээр барилдахыг нь харж чадахааргүй боллоо.
Тэрбээр нутагт нэгт бөх Таканоиваг зодож гэмтээсэн үйлдэлдээ бүрэн хариуцлага хүлээхээ хэлж, ийнхүү Сүмо бөхийн холбоо, сүмо сонирхогчид болон нийт Японы ард түмнээс албан ёсоор уучлалт гуйж, зодог тайлахаа мэдэгдсэн нь энэ долоо хоногийн таагүй мэдээ байлаа.
Тэрбээр "Аварга хүн ямар байх ёстой вэ гэдгийг ухамсарлаж энэ шийдвэрийг гаргалаа. Би ах хүн дүү нартаа зааж зөвлөх ёстой гэсэн үүднээс хандсан. Гэвч түүнийг ч гомдоож, Сүмогийн холбоо, сүмо сонирхогч болон намайг дэмждэг хүмүүсийг гомдоолоо" хэмээгээд "Би архинаас болж хэзээ ч асуудал гаргаж байсангүй. Энэ явдал архинаас болоогүй" гэж хэвлэлийн бага хурлын үеэр ярьсан юм.
Харүмафүжи утсаа оролдож байсан Таканоива А.Баасандоржийг бусдад хүндэтгэлтэй хандахыг шаардаж, ийм хэрэг үүссэн гэж мэдээлж буй. Түүний энэ хүсэлтийг Японы сүмогийн холбоо хүлээн авсан юм.
ЕРӨНХИЙЛӨГЧ ЦААЗААР АВАХ ЯЛЫГ СЭРГЭЭХ САНАЛ ХЭРЭГЖИХ ҮҮ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бага насны хүүхдийг хүчирхийлсэн, амийг нь хөнөөсөн, тарчлаан зовоосон, балмад хэрцгий аллагын гэмт этгээдүүдэд цаазаар авах ялыг сэргээн хэрэглэх тухай саналаа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид албан бичгээр хүргүүлэв.
Тэрбээр нийгмийн шударга ёсыг хангах үүднээс цаазын ялыг дахин сэргээх ёстой гэсэн иргэдийн зүгээс ирүүлж байгаа санал хүсэлтийг анхааралдаа аван, даруй шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж ийнхүү хүсэлтээ хүргүүлжээ.
Иргэдийн зүгээс энэ саналд янз бүрийн байр суурьтай байна. Зарим нь Монгол Улс цаазаар авах ялгүй учраас хүнд гэмт хэргүүд үйлдэгдсээр байгаа гэж үү, цаазаар авах ял асуудлыг шийдэж чадах уу гэсэн байр сууринаас хандаж байгаа бол зарим нь ялыг сэргээснээр жигшүүрт хэргүүд багасна гэж үзэж дэмжиж буйгаа илэрхийлэв.
Харин олон улсын эрхзүйч Б.Гүнбилэг үүнд мэргэжлийн хүний байр сууриа хэллээ. Тэрбээр "2012 онд Монгол Улс Иргэний болон Улс төрийн пактын II протоколд нэгдэж орсноор цаазын ялыг халсан. Энэ пакт нь хүний үндсэн эрхийг хамгаалах конвенц учир гарах заалт байхгүй. Цаазаар авах ялын талаар бид одоо ярих цаг биш, нэгэнт оройтсон. Нэгэнт олон улсын конвенцод нэгдэн орсны дараа цаазын ялыг эгүүлэн сэргээнэ гэвэл олон улсын эрхзүйд оролцогч субьектийн хувьд Монгол Улсын нэр хүнд унаж, доройтно" гэлээ.
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Н.ЗОЛЖАРГАЛД ХЭРЭГ ҮҮСГЭВ
Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг арваннэгдүгээр сарын 29-30-нд шилжих шөнө баривчилжэ, ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид хорьсон. Ингээд АТГ-аас түүнийг 30 хоног цагдан хорих саналыг хүргүүлсэн ч Нийслэлийн прокурорын газраас үргэлжлүүлэн хорих шаардлагагүй гэж үзэж, түүнд хязгаарлалт тогтоох, таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлэв. Анхан шатны шүүх энэ хүсэлтийг хүлээн авч баталж, түүнийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлахаар шийдвэрлэлээ.
УТААТАЙ ТАНИЛЦСАН ЕРӨНХИЙ САЙД ЯМАР АЛХАМ ХИЙХ ВЭ
Өнгөрч буй долоо хоногт их хүйтэрснээс утаа нийслэлийг бүхэлд нь хамарлаа. Нийслэлийн урд хэсэг буюу барагтаа утаа үнэртдэггүй байршлуудад ч утаа үнэртэж эхэллээ. Агаарын чанарын индекс маш их бохирдолтой буюу 500-2000 хүрч байсан юм.
Утааны эсрэг ээж аавууд ТББ тэмцлээ үргэлжлүүлэн Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржид хандан хүний эрх хамгийн ихээр зөрчигдөж байгаа орчин нөхцөлд амьдарч байгаа иргэдийнхээ өмнөөс дуугарахыг хүссэн өргөдөл гарган, Тусгаар тогтнолын талбайд жагслаа. Тэд Үндсэн хуульд заасан эрүүл орчинд амьдрах эрхээ эдлэхийг хүсч буйгаа хэлээд, гал түлээд байгаа хүмүүс биш гал түлэх байдалд хүргээд байгаа хүмүүс зөрчөөд байна" хэмээлээ.
Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрч буй долоо хоногт агаарын бохирдол хамгийн өндөр байдаг газруудад ажиллаж, Дэнжийн мянга дахь 39-р сургуулиар зочилсон юм.
Ерөнхий сайд "Жилдээ бид таван сар утаатай ноцолддог. Утааны 80 хувь нь гэр хорооллоос гарч байна. Утааны хордлогын эсрэг зөвхөн төр засаг бус, Монголын иргэн бүрийн тэмцэх ёстой асуудал. Энэ бол нийтийн аян байх ёстой. Хүн болгон тэмцэж, үр хүүхдээ хамгаалж, айлууд өөрсдөө гэр орноо дулаалах хэрэгтэй. Сайн дулаалсан айл дулаан алдалт 50 хувиар багасч, ингээснээр яндангаар гарах утаа 50 хувиар багасна. Жил бүр утаанаас салах ажлууд хийж байна.
Гэвч зовлон бэрхшээл байна. Бүх гэр хорооллуудаа барилгажуулж чадахгүй байна. Гэр хорооллыг дулаанаар хангахаар ажиллаж байна. Дээр нь иргэд үр хүүхдээ, өөрсдийгөө хамгаалахын тулд маск зүүх хэрэгтэй байна." гэв. Засгийн газраас ийнхүү Улаанбаатар хотын сургууль цэцэрлэгт агаар шүүгч тавих шийдвэр гаргаж, 4 тэрбум төгрөг гаргахаар шийдвэрлэв.
"ГОЁЛ-2018" НААДМЫН ТОП МОДЕЛИОР Т.ХАЛИУНАА ШАЛГАРЛАА
Монголын дизайнеруудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Гоёл" наадам энэ жил 30 дахь удаагаа шилдэг загвар зохион бүтээгч, загварын товчоо болон загвар өмсөгчдөө шалгарууллаа.
1988 оноос хойш 30 дахь жилтэйгээ золгож буй "Гоёл-2018" наадам өнгөрсөн жил топ модель шалгаруулаагүй бол энэ жилийн Топ модель хэмээх эрхэм шагналыг загвар өмсөгч Т.Халиунаа хүртлээ. Наадмын шилдгүүдийг энд дарж уншаарай.