Циркийн хойд уулзвараас Нарны зам хүртэлх замыг энэ сарын 27-ны 23:00 цагаас наймдугаар сарын 30-ны 06:00 цагийн хооронд хааж, асфальт бетон хучилт хийх гэж байна.
Тус авто замд 2010 оноос хойш ээлжит болон их засвар хийгээгүй тул асфальт бетон хучилтад ан цав, хагарал ихээр үүсэн, хучилтын тэгш байдал, ашиглалтын хэвийн нөхцөл алдагдаад буй юм. Иймд засвар шинэчлэлийн хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшин болон тэгш байдал алдагдаж, суулт үүссэн авто замын хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлана.
Түүнчлэн ашиглалтын шаардлага хангахгүй болсон явган хүний замыг шинэчилж, шаардлагатай хэсгүүдэд шинээр явган хүний зам тавихаар төлөвлөөд байна.
Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Эх сурвалж: НЗДТГ