Оны шилдэг тамирчин, дасгалжуулагчдыг шалгаруулах "Бөртэ чоно" ёслол болж, өндөрлөлөө.
МУГТ, жүдоч Ц.Цогтбаатар хоёр шагнал хүртлээ. Тодруулбал, тэрбээр оны шилдгийн шилдэг тамирчнаар шалгарсан. Мөн Монгол Улсын 2022 оны хамгийн шилдэг тамирчин тодорч, шилжин явах цом гардлаа.
Энэ үеэр МУГТ Ц.Цогтбаатар "Энэ амжилтад хүрэхэд маань маш олон хүчин зүйл нөлөөлсөн. Жүдо бөхийн холбооноос эхлээд маш олон байгууллага миний ард байдаг. Миний гэр бүл, найз нөхөд, бэлтгэл хангаж өгдөг дүү, ах гээд олон хүнээс энэ амжилт бүрдсэн. Тамирчин хүнд хамгийн хэрэгтэй зүйл бол ар гэртээ, амьдралдаа санаа зовохгүй байх. Энэ болгонд санаа зовохгүй бэлтгэлээ хийх боломжийг олгосон бүх хүнд баярлалаа.
Хичээсний эцэст зорилго маань биелж байна. Аль болох спортын бүх замналдаа манлайлахыг хичээх болно. Намайг төрүүлж өсгөсөн аав, ээждээ баярлалаа" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.