Сүхбаатарын талбайд жагсаж буй иргэдийг цагдаагийн байгууллагаас албадан тарааж байна гэх мэдээлэл цахимаар цацагдсан. Энэ талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө.
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат "Цагдаагийн байгууллагаас жагсагчдаас нэг ч хүнийг баривчилж хориогүй. Эмнэлгийн байгууллагад албадан хүргэх зохицуулалт байсан. Учир нь цаг агаарын байдлаас шалтгаалан иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй байсан. Гэтэл жагсагчид эмнэлгийн ажилтнууд албан үүргээ гүйцэтгэх боломжгүй нөхцөлтэй байгаа учраас цагдаагийн байгууллагаас туслалцаа үзүүлэхийг хүссэн.
Иргэдийг эмнэлгийн байгууллагад хүргэх явцад албадан тарааж, баривчилж байгаа мэт байдал үзэгдсэн байж болох юм. Баривчилж, саатуулсан явдал огт биш. Эмнэлгийн байгууллагаас хүний амь нас хохирч болзошгүй гэж үзсэн тул дэмжлэг үзүүлж хамтран ажилласан.
Өнөөдөр нийт 30 иргэнийг эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Үүнээс найман иргэнийг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт,, 19 иргэнийг УНТЭ-т эмнэлэгт, хоёр иргэн эрүүл мэндийн үйлчилгээ авахгүй гэсэн тул гэрт нь хариулж, насанд хүрээгүй 1 иргэнийг ар гэрт нь хүлээлгэн өгсөн.
Мөн Сүхбаатарын талбайд олон хоног жагссан 16 иргэнийг Түлэгдлийн эмнэлэг рүү хүргэсэн. Тэдний хэрэглэж байсан эд зүйлсийг гурван автомашинаар ЦЕГ-ын Хангалт үйлчилгээний төвийн агуулахад хүргэж, түр хугацаанд хадгалах ажлыг зохион байгуулсан" гэв.
Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан "Хүмүүсийг яагаад талбайгаас гаргасан бэ гэдгийг асууж байна. Иргэдэд хэлсэн, сануулсан. Тодорхой хэмжээнд ойлголцсон гэж бодож байна.
Тэнд бага насны хүүхэд, ахмад настнууд байсан. Тэдний аюулгүй байдлыг хангах үүднээс зарим арга хэмжээг авсан гэдгийг хэлье. Түүнээс үзэл бодлоо илэрхийлж байгаа иргэдийг татаад, автомашинд чихээд явсан зүйл байхгүй. Цагдаагийн байгууллага нэг үеэ бодвол хүний эрхийн мэдрэмжтэй болсон гэдгийг хэлье" гэв.